Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

МУИС-ийн "Хүндэт доктор” цолыг хүртсэн Кристофер Этвуд: Монголын түүх бол дэлхийн түүхийг ойлгох төв цэг


Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ны энэ өдөр Дэлхийн Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд "МУИС-ийн Хүндэт доктор” цолыг олголоо.

Профессор Кристофер Этвуд Харвардын их сургуулийг Хятад-Монгол судлалын чиглэлээр 1986 онд төгссөн цагаасаа хойш Монголын соёл, уламжлалт зан заншил, түүхийн талаар судалгаа хийж ирсэн юм. “МУИС-ийн Хүндэт доктор цол”-ыг МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар гардуулж өгсөн юм.

Монгол улсын түүхтэй холбоотой олон судалгаа хийж, асар их хувь нэмэр оруулсан түүний судалгаа өнөөдөр МУИС-ийн Дугуй танхимд танилцуулагдсан бөгөөд олдсон багахан цагийг ашиглан асуусан асуултуудаа та бүхэнд сонирхуулъя.

-Хүндэт Доктор цолыг хүртсэнд тань баяр хүргэе. Та өнөөдөр МУИС-ийн энэ танхимд ямар сэдвийн дагуу илтгэл тавьсан бэ?

-Миний илтгэл бол Монголчууд дэлхийн түүхэнд юу үлдээсэн тухай. Энэ лекцээр би дэлхийн шинэ хандлагуудыг монголын түүхтэй холбохыг оролдсон. Өмнө нь түүхийн судалгаанд тэр болгон хамруулж үзээгүй зүйлсийг оруулахыг хичээсэн. Жишээ нь байгаль орчин хүн төрөлхтөнд яаж нөлөөлсөн бэ гэх мэт сэдвийг сонгосон. Монголын эзэнт гүрэнтэй энэ сэдвийг холбож үзвэл үнэхээр сонирхолтой зүйлсийг олж мэдэж болно. Мөн XXI зуун хүртэлх түүхэн замналыг харгалзаад үзвэл одоо өрнөж буй үйл явдлуудыг ойлгоход илүү тус нэмэр болох болно. Бид өнгөрснөө сайн мэддэг байх хэрэгтэй.

-Таны илтгэлийн яг зорилтот сонсогч, хүртэгч нь хэн бэ?

-Монголын түүхийг сонирхож буй бүх хүмүүс илтгэлийг минь сонсоосой хэмээн хүсэж байгаа. Зөвхөн түүхчдэд зориулан тавьдаг гүнзгий, эрдэм шинжилгээний, ганц сэдэвт лекц бол биш. Харин илүү ерөнхий сэдэвтэй байгаа. Монголын бүх сэхээтэн, академич, олон салбарын судлаачдад зориулаад зогсохгүй түүхийг илүү танин мэдэх хүсэлтэй хүн бүхэн дараа нь миний судалгааг мөн сонирхож болно.

-Яагаад та заавал Монгол орныг сонирхож, бас түүхэн сэдвийг барьж авах болсон бэ. Үүдэл шалтгаан нь юу байв?

-Монгол улсын түүх дэлхийн түүхтэй маш их холбоотой байсан. Монголын эзэнт гүрний түүх бол дэлхийн түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйлсийн нэг. Хорьдугаар зууны эхэн хүртэл Монголын түүх ОХУ, Хятад гэх мэт их гүрнүүдийн түүхтэй ихээхэн холбоотой шүү дээ. Монголын түүх бол дэлхийн түүхийг ойлгох төв цэг мөн гэж би бодсон учраас л анх сонирхож байсан. Баялаг түүхтэй улсыг сонирхон судлах нь миний ажлын хамгийн сайхан хэсэг.

Тайлбар





Монголын түүхийн хичээлийг олон жил зааж, судалгааны материалууд дээрээ тулгуурлан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь, мөн 1911-1931 оны Өвөр Монголын хувьсгалт хөдөлгөөний талаарх хоёр боть бүтээл нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Түүний энэ их хувь нэмэрийг үнэлсэн явдал нь цаашид судалгаа улам бүр өргөжин тэлж, Америк-Монгол хоёр улсын харилцаа улам бэхжиж, цаашлаад түүхийн олон зохиол бүтээл гарахын эхлэл мөн хэмээн үзэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.