Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мөнгө хадгалмаар байвч үрж орхидог хүмүүст өгөх 8 зөвлөгөө


Одоо үед хэрэглээгээ хянаж, санхүүдээ зохицуулалт хийн мөнгөө хадгалан ирээдүйдээ хөрөнгө оруулах нь тренд болоод байгаа билээ. Хүн болгон ямар нэгэн байдлаар мөнгөө үр ашигтай зарцуулж, хуримтлал үүсгэхийг зорьдог болоод байна. Гэхдээ та тэгж чадахгүй л явна уу? Доорх зөвлөмжүүд танд бага ч болтугай тусална гэж найдаж байна. 

1. Усны савтай болох.

Усны савыг нэг худалдаад авчихсан байхад урт хугацаагаар хэрэглэж болно шүү дээ. Газар болгон ус цэвэршүүлэгчтэй байдаг болсон энэ үед усны савтай л байхад уух зүйлд нэмж мөнгө төлөх хэрэггүй болж байгаа юм. Ингэснээр та амьдралын зөв хэвшилтэй болоод зогсохгүй мөнгөө илүү сайн хурмтлуулах гол зорилгодоо хүрэхэд нэмэр болно.

2. Автобусанд суух.

Автобусыг сонгосноор та түгжрэл дунд нэгдүгээр эгнээгээр таксинаас ч хурдан явах боломжтой болно. Мөнгөө хэмнэхээс гадна цагаа ч хэмнэх юм. UB SMART аппликейшнийг татаад л байгаа газраа эсвэл чиглэлээ хайхад автобус тань хаана, хэдэн буудлын өмнө явж байгааг хараад, удаан хүлээж зогсох шаардлагагүйгээр зорьсон унаандаа суух боломжтой.

3. Хоолоо гэртээ бэлдэх.

Өглөө хэдхэн минутын өмнө босоход л хангалттай. Өөрийн гал тогоонд бэлтгэсэн амттай хоолыг хүссэн хэмжээгээрээ савлаад аваад явахад танд илүү амар бас найдвартай байх болно. Бидний гадуур худалдан авч идэж байгаа хоолны орц, амталгаанд юу орсныг бид тэр болгон мэдэх боломжгүй шүү дээ. 

4. Төлөвлөөгүй хүмүүстэй уулзахаас татгалз.

Мэдээж урьдаас төлөвлөөгүй хүнтэй уулзвал мөн л гэнэтийн зардал гарна шүү дээ. Онцын шаардлагагүй үед цагаа үрснээс дуртай номоо унших нь хавьгүй дээр санаа шүү.

5. Дэлгүүрээр хий дэмий битгий яв.

Шаардлагагүй тохиолдолд дэлгүүрээр хэсэх нь мөнгөө хий дэмий үрэх гол шалтгаан болдог. Мөнгөө хадгалахад өөрийгөө хянах нь чухал гэдгийг санаад, хэрэгцээгүй зүйлүүдээс татгалзаж сураарай. Зайлшгүй авах хэрэгтэй байгаа зүйлээ дотроо бодож, шийдсэнийхээ дараа л дэлгүүрээр явж байгаарай.

6. Өлссөн үедээ хүнсний дэлгүүр орохоос татгалзаарай.

Өлссөн үедээ дэлгүүр орох юм бол та нэг л мэдэхэд тор дүүрэн идэж уух юм цуглуулсан байх болно. Дараагийн өдрүүдээ бодохгүйгээр тухайн үеийн мэдрэмжээрээ сонголт хийнэ гэсэн үг юм. Гал тогоондоо зайлшгүй хэрэгтэй бус өлссөн ходоодондоо зориулсан хэрэгцээгүй зүйлс их авна гэсэн үг. Гэтэл та магадгүй жаахан юм идээд л цадах байсан ч юм билүү.

7. Өөрийн гараар бүтээх.

Гараар хийсэн бүхэн дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй, нандин байдаг. Тиймээс бяцхан ч гэсэн ямар нэгэн юм хийгээд сурчихвал танд том тус хүргэх болно. Жишээ нь та өөрийн гараар хийсэн бэлэг өгвөл таны ямар их сэтгэл гаргасныг мөн бусдаас онцгой нэгэн болохыг тань илэрхийлнэ.

8. "YOLO" сэтгэхүйгээсээ бага багаар салах.

"За ганц л амьдрах юм чинь" гээд бид маш олон тохиолдолд ямар ч хэрэггүй зүйлд мөнгө, цаг заваа үрж орхих тохиолдол байдаг. Найз нөхдөөрөө гарсан ч, ямар нэгэн юм хийх эсэх дээрээ эргэлзэж байсан ч толгой дотор тань "Ганц л амьдарна" гэдэг үг бодогдоод, мөнгөө хаа хамаагүй цацах гээд байвал өөрийгөө хязгаарлаж сураарай. Ингэснээр илүү бодит, амьдралтай ойр шийдвэр гаргах болно.

Мэдээг бэлтгэсэн: Д. Нямгэрэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
8 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
10 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
4
6
5
1
2
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.09 103.57.95.79

Arhi tamhi huuhen 3-t l mungu ih uregdeed bhiin

1 Хариулах


Зочин 2019.05.08 66.181.191.112

za uhsen gants l amidrana shd :3 hha

0 Хариулах