Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мөнгөө зөв зарцуулах "данс"-ны зургаан арга


Лектор, коуч Г.Мөнгөн "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" номондоо өнөөгийн нийгэмд залуус хэрхэн цалин, мөнгөө зөв зарцуулахад туслах "Зургаан дансны арга"-ын талаар бичжээ. Хэрэглээгээ давсан хадгаламж гэж байдаггүй, олох нь чухал ч олсноо зөв зарцуулах нь илүү чухал байдаг. Ипотекийн зээл, цалингийн зээл, машины зээл, кредит карт гээд л өндийх завгүй өрийн сүлжээтэй, тэднийгээ нэг нэгээр нь хааж байж хуримтлалдаа анхаарна гэж бодож явдаг нь хамгийн том алдаа байх. Амьдралд бэлэн байхын тулд зөв дадал зуршлыг бий болгож, санхүүгийн сахилга баттай амьдарч эхлэхийг дор бүрнээ хичээгээрэй. Цалин, орлогоо бага гэж гололгүй доорх зургаан аргыг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

1. Харилцах данс

Энэ дансанд ямар ч төрлийн орлого орж болно. Та энэ дансанд хийсэн мөнгөө бусад данс руугаа хуваарилаад байж болно. Жишээлбэл таны аяллын дансан дахь мөнгө дууссан бол уг данснаас мөнгө авч болно гэсэн үг юм. Гэхдээ хэмжээ хязгаартайгаар авахыг санаарай. Энэ бол чухал данс шүү. 

2. Ажлын данс

Энэ дансад таны цалин эсвэл бизнесийн орлого төвлөрч байх учиртай. 

3. Зээлийн данс

Магадгүй та ипотекийн зээлтэй бол энэ дансанд цалингаасаа эсвэл бусад орлогоосоо хуритмлуулж сураарай. Заавал сард төлөх төлбөрийнхөө хэмжээгээр цуглуулах биш илүү гарсныг нь энэ дансандаа цуглуулаад байна гэсэн үг. 20 жил зээлд уягдаж явснаас 10 жилд төлөөд дуусгачихвал үлдсэн 10 жилд нь сэтгэл хангалуун амьдарна шүү дээ.

4. Хадгаламжийн данс

Энэ нь таны мөнгөө хуримтлуулах данс юм. Цалин, орлогынхоо тодорхой хувийг хадгаламжийн дансандаа тогтмол төвлөрүүлэх нь зүйтэй. Тодорхой мөнгөн дүнгийн зорилго тогтоож, түүндээ хүргэхийг  хичээгээрэй. Энэ данс таны "ирээдүй" юм.

5. Аяллын данс

Аялахыг хүсдэггүй хэн байх вэ дээ. Тэгвэл одооноос цуглуулж эхэл. Бүр явах газраа , үйлчлүүлэх компаниа сонгоод аялалдаа бүртгүүлчих. Түүндээ зориулаад мөнгөө энэ дансандаа хураагаад бай. Зарлага гарахгүй байхад аялж л таарна.

6. Зугаа цэнгэлийн данс

Найз нөхөд, хурим найр, төрсөн өдөр гээд төлөвлөөгүй зардлууд гардаг л биз дээ. Тэр үед цалингаасаа, хадгаламжаасаа үрээд урд хормойноосоо нөхөөд явах нь утгагүй. Тиймээс энэ дансандаа цөөхөн хэдэн төгрөг цааш нь хийгээд бай. Гэнэтийн зугаа цэнгэлд бэлэн мөнгөтэй байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
19 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
20 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

USD BANK 2019.08.21 105.112.33.60

Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: ([email protected]) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: ([email protected])

0 Хариулах