Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

М.Уранцэцэг ДАШТ-ий медалийн цуглуулгаа дүүргэлээ


Жүдо бөхийн энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр Японы нийслэл Токио хотод эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчдаас 2013 оны ДАШТ-ий алт, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт Монгол улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий медалийн цуглуулгаа дүүргэлээ.

Түүний жинд дэлхийн шилдэг 45 бөх зодоглосон бөгөөд М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөхийг нэг минут, 25 секундэд, гуравдугаар тойрогт Румыны бөхийг 53 секундэд цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны бөх Г.Отгонцэцэгийг нэг минут, дөрвөн секундэд цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан юм.

Хагас шигшээ барилдаанд өнгөрсөн оны дэлхийн аварга, Украйны залуу тамирчин Дарья Билодидад даралтаар цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхийг авсан юм. Медалийн төлөөх барилдаанд тэрбээр Францын бөх Мелани Клеменийг даралтаар цэвэр ялснаар ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
12 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.