Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Мөрөөдлийн их сургуулиа ӨӨРӨӨ санхүүжүүлэх 4 арга


Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах хүсэлтэй ч яаж, хэзээнээс, хэнээс тусламж авч тэнцээд, очоод төлбөр, амьдрах зардал зэргээ зохицуулах вэ гэдэг сурагчдад маш том асуултын тэмдэг байдаг. Ялангуяа АНУ-ын дундаж, шилдэг сургуулиудад суралцахад жилд дунджаар  $70,000-$90,000 долларын зардалтай байдаг.

Тэгвэл хариултыг нь яг одоо өгөх гэж байна. Их сургуулиа санхүүжүүлэх 4 төрлийн арга байдаг.

  1. Cанхүүгийн туслалцаа / Financial Aid

  2. Тэтгэлэг / Scholarships

  3. Зээл авах / Loans

  4. Ажиллангаа суралцах / Work Study/


  1. Санхүүгийн туслалцаа / Financial Aid / гэж юу вэ?

Санхүүгийн туслалцаа гэдэг нь тухайн сургуульд сурах хүсэлтэй, сургуульд элсэн орох шалгууруудыг 100% хангачихсан ч төлбөр төлөх чадамжгүй сурагчдад олгох мөнгөн дүн. 

АНУ-ын олон шилдэг их сургууль, либерал артс коллежууд хүлээн авсан өргөдлүүдээсээ шүүж сургуулийн орчин төдийгүй цаашлаад эргэн тойрондоо эерэг нөлөө үзүүлж чадахуйц боловч санхүүгийн боломжгүй оюутнуудад туслалцаа олгодог. 

Financial Aid нь дотроо 2 төрөл. Need-based болон Need-blind. Need-blind төрлийн туслалцаа нь тухайн сургуульд тэнцээд орчихсон, санхүүгийн туслалцаа хүсч байгаа л бол төлбөрийг чинь бүрэн даадаг. Ийм сургуулиудын жишээ нь Harvard University, Amherst College, Princeton University, MIT, Yale University гэх мэт байдаг. Харин Need-based Financial Aid нь чиний санхүүгийн боломжид тохируулан санхүүгийн туслалцаа олгодог. Хэрэв танай гэр бүр жилд $5000 сургалтын төлбөрт төлж чадах бол үлдсэнийг нь даадаг гэсэн үг.

Санхүүгийн туслалцаа олгодог сургууль л бол энэ хоёр төрлийн аль нь ч байсан чи өөрийн санхүүгийн байр сууриа илэрхийлээд 100% хүртэл санхүүгийн туслалцаа авах боломжтой байдаг.

Харин санхүүгийн туслалцаа 100% хүртэл олгодог сургуулиуд нь хамгийн өндөр шалгууртай, хамгийн чанартай профессоруудтай, хамгийн сайн Student-body буюу орон орны шилдэг сурагчдаас бүрдсэн байдаг.

Шилдэг сургуулиас санхүүгийн туслалцаа авахын тулд мэдээж тэнцэх хэрэгтэй. Тэнцэхийн тулд:

  • SAT: Унших, бичих, бодох чадварыг шалгадаг, шүүмжит сэтгэлгээ шалгадаг шалгалт

  • SAT Subject Tests: Ямар нэг хичээлдээ сайн бол тэр хичээл дээрээ хэр мундаг гэдгээ харуулах боломж

  • TOEFL: Англи хэлний чадварыг шалгах шалгалт

  • Common Application (Хувь хүнийг илэрхийлэх эсээнүүд, хичээлээс гадуур хийж байсан үйл ажиллагаа, сайн дурын ажил, дадлага ажил гэх мэтийг асуудаг.) Common Application нь ганцхан чиний хичээлийн дүн, шалгалтын онооноос гадна хувь хүнийг нь харж, эргэн тойрондоо хэр их нөлөө үзүүлэх чадвартай сурагч болохыг шалгадаг.

  • Supplemental Essays: Сургуулиасаа шалтгаалаад Common App дээрээс гадна нэмэлт эсээ асуух тохиолдол байдаг.

  • Interview: Хэрвээ чи өөрийгөө бичихээсээ илүү ярихдаа өөрийгөө сайн илэрхийлдэг гэж үзвэл сонгосон сургуультайгаа ярилцлагын цаг товлож болдог.

Эдгээр шалгууруудыг даваад, санхүүгийн туслалцаа хүсэх бол дараах материалуудыг бөглөдөг:

  • International Student Certification of Finances (ISCOF)

  • International Student Financial Aid Application (ISFAA)

  • CSS Profile гэсэн 3 төрлийн санхүүгийн туслалцаа хүсэх өргөдлүүдээс тухайн сургуулийн шаардсаныг нь бөглөж өгдөг. Эдгээр өргөдлүүдэд танай гэр бүлийн өнгөрсөн жилийн орлого, ашиг, зарлага, онцгой санхүүгийн өөрчлөлт, татвар гэх мэт мэдээллийг авдаг.

2. Санхүүгийн туслалцаа vs. Тэтгэлэг

Тэтгэлэг, санхүүгийн туслалцаа хоёр ялгаатай. Тэтгэлэг нь сурагчийн академик чадвар, урлаг спортын амжилтууд гэх мэт шалгуур дээр тулгуурлан олгогддог. Таны санхүүгийн боломж тийм ч чухал биш, гэхдээ хамрагдах гэж буй тэтгэлэгийнхээ шалгууруудыг биелүүлсэн байхад тэтгэлэг авч болдог. 

Чи өөрийнхөө туршлага, сонирхол, академик чадваруудыг ашиглаад тэтгэлэг авах боломжтой. Жишээ нь чи Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багт 16-тайдаа тоглодог болсон бол шилдэг их сургуулиуд ийм сурагчийг авах сонирхолтой байдаг. Шилдэг сургуулиуд хоорондоо урлаг, спорт, академик чадвар гээд олон зүйлсээр өрсөлддөг учраас хөлбөмбөгийн багт нь сайн тоглогч байж болох сурагчийг тэтгэлэг өгөөд авахыг хичээнэ. 

Эсвэл тухайн сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит, хэн нэгэн алдартай төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг гэж байдаг. Сонирхсон сургуулийнхаа вэб хуудас руу ороод шалгуурууд, тэтгэлгийн боломжуудыг нь судалж үзээрэй. 100%  хүртэл тэтгэлэг олгох тохиолдол ихэнх сургуульд маш цөөн байдаг. Гэхдээ санхүүгийн туслалцаагаараа авч чадаагүй 10%, 20% төлбөрөө тэтгэлгээр гүйцээх боломжууд байдаг. 

3. Зээл авах / Loans

Зээл авах нь тийм ч ухаантай сонголт биш. Санхүүгийн боломжоосоо шалтгаалан маш бага хэмжээний зээл авч болох ч эргэн төлөх нөхцөлүүдээ сайтар тооцоолж байж зээл аваарай. Зарим тохиолдолд бага хэмжээний зээл авч суралцах нь шууд төлснөөс ашигтай байж болох учраас сургуулиасаа олгох зээлийн нөхцлүүдтэй маш сайн танилцаж зээл аваарай гэж зөвлөж байна.

4. Ажиллангаа суралц / Work Study

Ажиллангаа суралцах тийм ч амархан биш. Гэхдээ зарим сургуулиуд долоо хоногт сургууль дотроо тодорхой цаг ажиллаад төлбөрийг нь хөнгөлөх тохиолдол байдаг. Тийм болохоор өргөдлөө илгээж байгаа сургуулиасаа тэнцээд 100% санхүүгийн дэмжлэг авч чадаагүй бол ийм боломж байгаа эсэхийг асуугаарай. 


Одоо хаанаас эхлэх вэ?

Тэгэхээр “сургалтын төлбөрийн ийм боломжуудыг хэрхэн ашиглах вэ?” гэхээр маш олон шалгуурыг давж өөрийгөө батлах шаардлагатай болдог. 

Ялангуяа Монгол сурагчдад санхүүгийн туслалцаа авах нь топ их сургуульд сурахад зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд мөрөөдлийнхөө сургуульд бүх талаасаа бэлдэх үйл явц ганцаараа гэртээ ширээнийхээ ард сууж ажиллаад л бүтчихдэг биш, багш, найз нөхөд, гэр бүл гээд олон хүний хүч хөдөлмөр ордог. 

Хэнээс тусламж авч, яаж бэлтгэх вэ?

Монгол сурагчдаар дэлхийн шилдэг их сургуулиудыг дүүргэх зорилготой Томүжин Академи ахлах ангийн сурагчид (10-12-р анги) болон ахлах ангиа төгсөөд завсарлага жил авч байгаа, энэ жил дэлхийн шилдэг их дээд сургуульд өргөдлөө илгээх зорилготой сурагчдад зориулан Spring Semester хөтөлбөрөө зарлаад байгаа юм. 

Хөтөлбөрийн агуулгад дээр дурдсан TOEFL, SAT, SAT Subject Tests гэх мэт шалгалтууд болон өргөдөл бөглөх, эсээ бичих, сонирхлоо нээх гээд АНУ-ын Holistic өргөдлийн системд бэлдэх хичээлүүд багтсан бөгөөд дөрвөн сарын турш мөрөөдлийн сургуульдаа өргөдлөө илгээхэд нь бүх талаас нь бэлдэх юм.

Мөн нэг том мэдээ нь "Томүжин Академи" ч бас санхүүгийн туслалцаа олгодог. Spring Semester 2020 хөтөлбөрт суралцах хүсэлтэй, хамрагдах бүх шаардлагуудыг давуулан биелүүлчихсэн мөртлөө төлбөрөө 100% төлөх боломжгүй байвал "Томүжин Академи" танд санхүүгийн тусламж үзүүлж хөтөлбөртөө хамруулна.

"Томүжин Академи"-ийн сурагчид дэлхийн шилдэг их дээд сургуулиуд болох Harvard University, Brown University, University of Chicago, Dartmouth College, Princeton University, Vassar College, NYU Abu Dhabi, Haverford College, Wesleyan University, Swarthmore College, Cornell University зэрэг сургуулиудад тэнцэн суралцаж байна.

"Томүжин Академи" нийт 630 сурагчийг мөрөөдлийн сургуульд нь бэлдэж, 498 сая төгрөгийн тэтгэлэг олгон суралцуулжээ. Тэдгээр сурагчид маань шилдэг сургуулиудаас нийт 47 тэрбум төгрөгтэй тэнцэх тэтгэлэг, санхүүгийн туслалцаа авсан амжилттай байна.

"Томүжин Академи"-ийн Spring Semester хөтөлбөр энэ удаад нийт элсэх сурагчдынхаа 50%-д нь санхүүгийн туслалцаа олгохоор төлөвлөлөөд байна. 

Хөтөлбөрт хамрагдахын тулд нэгдүгээр сарын 15-наас өмнө ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан өргөдлөө илгээх товч дээр дарж өргөдлөө илгээх юм. Нийт өргөдөл илгээсэн сурагчдаас шалгаж тэнцүүлэх ба та өөрийгөө хүсэл мөрөөдөлтэй, ирээдүйд заавал эргэн тойрондоо нөлөө бүтээх хүн болно гэж боддог бол өөртөө итгэлтэйгээр оролдоод үзээрэй. Бид сурагчийн хувь хүн, өсөх чадварыг шалгаж тэнцүүлэх учраас шалгалтын оноо, хичээлийн дүн хэсэгт хангалттай биш байх вий гэж санаа зовох хэрэггүй шүү.

Яаж санхүүгийн туслалцаа авах вэ?

Та Spring Semester-т өргөдлөө илгээгээд 1-р шатанд тэнцсэн тохиолдолд санхүүгийн туслалцаа авах хүсэлтээ илгээж болох юм. Бид таныг өргөдлөө илгээсний дараа холбогдож мэдээлэл өгөх болно.

Томүжин Академитай холбогдох

Facebook: @thetomujinacademy

Instagram: @thetomujinacademy

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
8
1
0
0
1
0