Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Мөрөөдлийн шинэ жил тэмдэглэх 8 "онцгой" санаа


Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн тэсэн ядан хүлээдэг ид шидийн баяр айсуй. Юу өмсөх вэ, хаана тэмдэглэх вэ, хэзээ вэ гээд асуулт олон гарч ирж байгаа нь тодорхой. Гэхдээ нэгэн чухал асуултад тань хариулт өгч, тус болохоор энэхүү нийтлэлийг бэлдлээ. Бүгдийг нь уншиж үзээд, шинэ жилээ өөрөөр тэмдэглэх өвөрмөц санаа олж аваарай.

1. Цас мөсөн дундах амралтын газар

Мэдээж хэрэг хүн болгоны толгойд нэг удаа ч болов энэ санаа бууж байсан байх. Найз нөхөд, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ дагуулаад хотоос зайдуухан, цас мөсөн дунд тэмдэглэнэ гэдэг гарцаагүй сайхан. Шөнө нь гэрэл, чимэглэлүүдээ асааж, түүдэг галын дэргэд суугаад л. Танд төсөөлөгдөж байна уу?

2. Нар мандахыг харах

Шинэ оны эхний өглөөг нар мандах мөчтэй цуг хамтдаа угтвал жинхэнэ мөрөөдлийн шинэ жил биш гэж үү? Шөнөдөө халуу дулаан хоол, амттан, цайгаар өөрсдийгөө баярлуулж байгаад өглөө нь эртлэн гарч нар мандахыг хараарай. Энэ жилийн хувьд нар 8:42-д мандах юм байна.

3. Үдэшлэг зохиох

Дотнын бүх хүмүүсээ уриад, кинон дээр гардаг шиг тийм гоё үдэшлэг хийж, бөөнөөрөө "Гэртээ ганцаараа" үзэж, оргилуун дарсаа буудуулбал сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх байхдаа. Түүний өмнө найзуудаараа, гэр бүлээрээ мод болон гэрээ чимэглээрэй.

4. Талбай дээр очих

Төв талбай дээр шинэ оны баярыг тэмдэглэж үзсэн хүмүүс байна уу? Би лав үзсэн. Маш их даарч байсан ч хүмүүс нэгэн зэрэг оргилуун дарсаа буудуулж, тэврэлдэж, галт наадам тэнгэрийг гэрэлтүүлэх мөчид тэр бүх хэцүү зүйл хойно үлдэнэ гэсэн үг. Таны заавал мэдэрч үзэх ёстой зүйлсүүдийн нэг юм шүү. Ганц удаа байсан ч хамаагүй.

5. Аялах!

Энэ бол хамгийн гоё нь. Хүмүүс шинэ жилийн үеэр яагаад ийш тийш аялдаг гээч? Оны төгсгөлд олон урамшуулал, хөнгөлөлт, сонирхолтой арга хэмжээ болдог. Газар сайгүй шүү! Тиймээс гадаад явах сонголтыг сонирхоод үзээрэй. Тэр дундаа Финландыг сонирхож үзээрэй. Дулаахан хэрнээ цас мөсөөр хучигдсан энэ газар Санта Клаустай уулзаж, мөсөн дээр гулгаж, сонирхолтой газруудаар очин, үдэшлэг цэнгээнүүдэд оролцох боломжтой. Хамгийн гоё нь энэ мөрөөдлийн аялалд гарах боломж хүн болгонд нээлттэй байна. Юнителийн 8000 төгрөгийн үнэтэй "Шидэт ногоон" шинэ жилийн карт худалдаанд гарсан байна. Энэхүү картаар дансаа цэнэглэсэн 3 хос Финланд руу шинэ жилийн шидэт аялалд явах эрхтэй болох нь ээ. Та тэдгээр 3 хосын нэг болох ч юм билүү? Мөн цэнэглэлт бүртээ дотнын 2 хүндээ тус бүр 1GB дата бэлэглэх эрхтэй болно.

6. Өнгөрсөн оноо дүгнэж цэгнэх сонирхолтой, дулаан оройг бий болгох

Та 2019 онд юу хийж бүтээснээ, бас ирэх онд юу хийхээ төлөвлөж, түүнийгээ бүр бүтээлчээр тэмдэглэж, чимэглэн авч үлдмээр байна уу? Сонирхолтой тууз, наалт, дэвтэр, хайчилбарууд нийлүүлж байгаад өөрийн "Оны ном"-ыг хийгээрэй. Танд ойлгож сурах зүйл их, бас хийж бүтээх зүйл ч арвин байх болно.

7. Тансаг зочид буудалд өрөө захиалах

Хүмүүсийн тэр болго бодож үзээгүй зүйл гэдгийг сайн мэдэж байна. Гэхдээ та нэгэн шөнийг үнэхээр тансаг зочид буудалд эрх дураараа өнгөрүүлбэл ямар вэ? Цонхоор нь галт наадам үзэж, зурагтаар кино тавиад, дуртай хоолоо захиалж идээд л. Мэдээж хүссэн үедээ гарч яваад хотод болж байгаа сонирхолтой эвентүүдээр зочилсон ч болно. Бүхнээс тусгаарлагдан мэт тийм мэдрэмжийг аваарай. Эсвэл бүр өөр хот, аймагт байдаг газар буудал захиалаад очиж шинэ оноо өнгөрүүлсэн ч болох юм.

8. Сайн үйл хийх 

Шинэ он гарах орой хүн болгон гэр бүлтэйгээ байхаар яарч, сайхан хоол цай хийн, бэлэг солилцож байхад тэгж чаддаггүй олон хүн байдаг. Бэлэг аваагүй олон хүүхэд, даарч хөрөн ажлаа хийж яваа хүмүүс гээд баярын өдрийг гунигтайхан өнгөрүүлж буй хүмүүст та найз нөхөд, гэр бүлээрээ нийлэн сайн үйл хийж, бэлэг тараан, дулаан мэдрэмж түгээгээрэй. Бусдыг баярлуулахаас илүү мөрөөдлийн аялал гэж юу байх билээ?

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
1
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.