Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Муур тэжээдэг хүмүүс хэн хүнээс илүү "BDSM"-д дуртай байх магадлал өндөр гэнэ


Эхлээд нь мэддэггүй хүмүүст "BDSM  гэж юу болох талаар мэдээлэл өгье. Энэ бол (“Bondage” буюу хүлж таашаал авах, “Sadism – Masochism” буюу өвдөлт өгч, эсвэл өвдөж таашаал авах, “Dominance – Submission” буюу эзэн боолын харилцаа) гэх үгсийн нийлбэр бөгөөд ерөнхийдөө л "Fifty Shades of Grey" дээр хальт үзүүлдэг тэр зүйлс мөн юм гээд ойлгоход болно. 

Муур тэжээнэ гэдэг өөрөө маш торгон, содон мэдрэмжтэй хүмүүсийн хийдэг зүйл гэнэ шүү. Муур их ихэмсэг, бас эзнээ хааяахан зовоох дуртай амьтан шүү дээ. Та нэг ёсондоо тэр амьтны бүрэн эрхшээлд орж, урд нь бөмбөрч байгаа нэг хэлбэр. 

Чех улсад 36,500 хүнийг оролцуулсан нэгэн судалгаа хийгдсэн байна. Тэрхүү судалгааны ажил Journal of Evolutionary Psychology сэтгүүл дээр хэвлэгдэн гарсан бөгөөд түүн дээр муур тэжээх дуртай хүмүүс "BDSM"-д татагддаг байх өндөр магадлалтай байна хэмээн гарчээ.

Энэ нь мууранд халдварладаг токсоплазма гондии гэх халдвартай мөн холбоотой байх магадлалтай гэнэ. Энэ нь мэдээж хүнд халдах боломжтойгоос гадна хүний биед ямар ч шинж тэмдэг үзүүлэхгүйгээр удаан хугацаанд байх чадвартай юм. Энэ халдвар нь хүнийг ойлгомжгүй, хачин сонин үйлдэл хийхэд хүргэж болох бөгөөд хүн илүү эрсдэл хийх дуртай, айдас мэдрэх нь бага болж ирдэг гэж энд дурдсан байна. Харин ч айдас, түгшүүр мэдэрснээр тухайн хүнд таатай мэдрэмж төрүүлдэг болдог гэнэ. 

Судалгаагаар бол дэлхийн хүн амын гуравны нэг нь уг халдварыг тээдэг гэх ба ихэнх тохиолдолд ямар ч идэвхгүй хэвээр үлддэг байна. Энэ тухай та бүхэн монгол хэл дээрх мэдээллийг ЭНД дарж сонирхож болох нь.

Мэдээж BDSM-д дуртай хүн болгон муурнаас болсон гэсэн үг биш гэдгийг судлаачид цохон тэмдэглэсэн байна. Мөн судалгаа анх хийгдсэн цагаасаа хойш одоо болтол үргэлжилж байгаа гэнэ шүү.

"Independent" сэтгүүл дээр "Токсоплазмосис нь хүмүүсийн дунд маш түгээмэл хэдий ч тодорхой шинж тэмдэг илрэх нь ховор байдаг. Зөвхөн Их Британид гэхэд жил бүр 350 орчим ийм тохиолдол бүртгэгддэг ч бодит тоо нь 350,000 гаруй байх магадлалтай бөгөөд илрэхгүй үлдсээр байна" гэжээ.

Эх сурвалж: metro.co.uk

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
9 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
9 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
10
10
1
0
1
2
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

loce 2019.10.14 211.36.158.248

disco muujgai

0 Хариулах


Зочин 2019.08.14 106.244.230.238

Хахахахахаххаха саваах юмаа нээрээ

0 Хариулах


Зочин 2019.08.14 192.82.66.25

Gaihaltai hahahahaa Ugaasaa unen baih

0 Хариулах