Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Наадмын өдрүүдэд санал болгох ОНЦЛОХ 15 үзвэр


Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар онцлох үзвэрүүдтэй танилцана уу!

1. “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт 11-ний 14.50-15.20 цагт, 12-ны 07.50-08.20 цагт тус тус тоглогдоно. 

2. Хүй долоон худагт “Уяачдын наадам”, “Соёлын наадам” хамтарсан тусгай хөтөлбөр 12-ны 10.00-16.00 цагт, 13-ны 10.00-19.00 цагт  болно.

3. Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд 11,12-ны өдрүүдэд 21.00 цагаас болно. 

4. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 11-ний 19.00 цагт Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт, 13-ний 19.00 цагт "Best of classics pop opera” концерт тус тус тоглогдоно. 

5. Үндэсний урлагийн их театрын тайзнаа 11-15-ны өдрүүдэд 18.00 цагаас “Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг” тоглолт болно.

6. Түмэн эх чуулгын тайзнаа 10-15-ны өдрүүдэд 16.00, 18.00 цагуудаас “Язгуур урлагийн дээжис” тоглолт болно. 

7. Улаанбаатар чуулгын тайзнаа 11-15-ны өдрүүдэд 18.00 цагаас “Colors of Mongolia” тоглолт болно.

 8. Долоодугаар сарын 10-15-ны өдүүдэд  Монголын уран зургийн галерейд 11.00 цагаас “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн , Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 10.00-18.00 цагт “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн тус тус тавигдана.

9. Долоодугаар сарын  10-15-ны өдрүүдэд Монголын үндэсний музей,  Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейд 09.00-18.00 цагт сан хөмрөгийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

11. Долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт Үлэг гүрвэлийн төв музей өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчлэх бөгөөд дээлтэй үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлэх аж. Мөн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилж, уран зургийн худалдаа хийнэ.

11. Уран зургийн галерейд 14-нийг хүртэл 09.00-18.00 цагт наадмын холбогдолтой гэрэл зургийн үзэсгэлэн, “Монголын сайхан орон” үзэсгэлэн тус тус тавигдана. Мөн 10-15-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

12. Улаанбаатар хотын музей 10-15-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт  өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

13. Монгол цэргийн музей 14,15-ны өдрүүдэд 09.00-17.00 цагт өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

14. Үндэсний соёл амралтын хүрээлэнд 11-ний өдөр 21.30 цагаас “Наадам үдэш” жуулчдад зориулсан үдшийн шоу, 18.00-03.00 цагт “Наадъя” электроник хөгжмийн шоу тус тус тоглогдоно.

15. "Corporate hotel & convention center"-т 11-ний өдөр 16.00 цагт уран зураач Г.Гантулгын “Бэр цэцэг” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, 19.00 цагт “Лэжэнд” энтертаймент шоу тоглолт болно.

Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
5 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST 2019.07.11 197.210.53.191

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах