Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Наран шарлагын газраас элс авч явсан хос 6 жилийн хорих ялд унажээ


Италийн Сардини аралд амралтаар явж байхдаа наран шарлагын газрын элснээс авсан франц хос 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, торгууль төлөхөд хүрээд байна. Италийн Порто-Торрес хотын цагдаа нар хос хоёрыг Францын Тулон хот руу нэвтрэхээр хил дээр шалгуулж байхад нь баривчилжээ. Тэдний машинаас нийтдээ 14 ширхэг хуванцар сав цагаан элс (40 орчим км) олдсоныг хураан авчээ. CNN-ээс мэдээлснээр баривчлагдсан Францын иргэд 40 эргэм насны хүмүүс байсан гэнэ. 

Сасари хотын шүүх хос хоёрыг хулгайн хэрэгт буруутган 3300 доллараар торгож, 1-6 жилийн хорих ялаар шийтгэхээр төлөвлөөд байна. 

Сардини арлын цагаан элс, чулууг хуулиар хамгаалсан байдаг бөгөөд элсийг хөндөж, авч явахыг хориглосон тэмдэглэгээг хэд хэдэн хэлээр бичиж, наран шарлагын газар байрлуулсан байдаг гэж Италийн цагдаагийн газраас мэдэгджээ. Мөн Сардини арлын цагаан элс, чулууг хулгайлж, интернэтээр худалдаалах гэмт хэрэг түгээмэл гардаг болохыг цагдаагийн газраас онцлон тэмдэглэжээ. Харин баривчлагдсан иргэд ийм хууль байдгийг мэдээгүй хэмээн мэдүүлжээ.

Дашрамд дурдахад, Сардинийн нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын алба жуулчдыг санаатай болон санамсаргүй байдлаар ийм гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Sardegna Rubata e Depredata нэртэй фэйсбүүк хуудас хөтөлдөг юм байна. Арал дээр мөрдөгддөг хууль, журамтай холбоотой олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уг хуудсыг хөдөлдөг хэмээн Sardegna Rubata e Depredata хуудсын админ CNN-д ярилцлага өгөхдөө дурджээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
1
1
1
9
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.25 107.77.87.54

Ug usgiin aldaagui bicheh heregyei bn a!

0 Хариулах


Bi 2019.08.20 150.129.140.75

Mundag yumaa baigalia hamgaalaad

0 Хариулах