Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нарциссист хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг


Нарциссист буюу өөрөө өөрийгөө бүхнээс дээгүүр тавигч, өөртөө дурлагч хүмүүс хэдийгээр ичих эмээх мэдрэмж сул, 'муу хүмүүс' хэмээн шүүмжлүүлдэг ч хэн хүнээс илүү аз жаргалтай байдаг тухай сэтгэл судлаачид тэмдэглэжээ. "Белфаст дахь хатан хааны их сургууль"-ийн судлаачдын хэлж буйгаар нарциссист хүмүүс бусдын тэвчээрийг барахдаа гаргуун атлаа өөрсдөө стресс, сэтгэл гутралд барагтай автдаггүй аж. Нийгэмд халтай гэгдэх нарциссист үзэгдэл орчин үед улс төрчид, алдартнуудын соёлд халдварлаж, сошиал орчинд ихсэх хандлагатай байгааг судлаачид тайлбарлахыг оролджээ. 

Өөртөө бурууг хүлээх, ичих зөн хөгжөөгүй

Мэргэжлийн хүмүүс энэ үзэгдлийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд “харанхуй гурвал” хэмээн нэрлэдэг гурван төрлийн сэтгэцийн өөрчлөлтийн нэгт тооцдог. Психопат буюу бусдыг ойлгон мэдрэх чадваргүй, эгогоор өвчилсөн зан суртахуун болон макиавеллианизм буюу бусдыг мэхлэн, өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах зан авир зэрэгтэй нэг ангилалд багтдаг байх нь. 

700 хүний дунд хийсэн судалгаагаар энэ зан төлөв нийгэмд халтай хэдий ч тухайн хувь хүндээ ашигтай гэх дүгнэлтэд хүрсэн байна. Эргэн тойрондоо сэтгэл зүйн гэмтэл учруулж явдаг атлаа өөрөө өөрсдөдөө ихэд таалагддаг учир аливаа сөрөг сэтгэл хөдлөлийн эсрэг дархлаатай байдаг гэнэ. Нэг ёсондоо өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг нь тэдэнд хамгаалалт болдог байна. 

Эрх мэдэлд дурламтгай

Ихэнх тохиолдолд нарциссист хүмүүс амжилттай, өөрийгөө сурталчлан таниулахын хэрээр нийгмийн амьдрал болон карьерын хувьд тэргүүн эгнээнд явдаг. Энэ нь тэдний эрх мэдэлд дурламтгай зантай холбоотой. Өөрсдийн эсрэг сөрөг няцаалт, урам хугарахаар үйл явдлыг хөнгөхөн даваад гардаг тэднийг хүчтэй хүмүүс гэж хэлж болно. Гэхдээ тэд ямар төрлийн өөртөө дурлагч вэ гэдгээсээ хамаараад өөр өөр нөхцөл байдал, хүрээллийг үүсгэж байдаг. Хүчтэй үзэл бодолтой, эрх мэдэл, хүчинд төвлөрөгч нарциссистууд голдуу эерэг хүрээллийг бүрдүүлж байдаг бол эмзэг бүлэг нь ихэвчлэн хамгаалалтын хана босгож, бусдыг аюул гэж хардаг аж. 

“Тиймээс ер нь сэтгэцийн төлөв байдлыг сайн муу гэж ангилан дүгнэхээс илүүтэй хүний шинж чанар, зан төлвийн хувьслын үр дүнд бий болсон 'бүтээгдэхүүн' гэж харах нь зөв юм. Зөвхөн нөхцөл байдлаасаа шалтгаалаад хортой эсвэл ашигтай байх нь шийдэгдэнэ.” гэж судалгааны багийн ахлах өгүүлжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.