Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

НЕСТ Академийн “Demo Day 2019” өдөрлөгөөс онцлох 4 зүйл

Өдөрлөгийн үеэр дунд сургуулийн сурагчдын бие даан бүтээсэн гар утасны апп, тоглоомуудыг танилцууллаа.


Шинэ санаа, догдлол, баяр хөөр ба бахархлаар дүүрэн нэгэн өдөр энэ сарын 9-нд буюу өнгөрсөн ням гарагт болж өнгөрлөө. Дэлхийд өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн инженерүүдийг Монголдоо бэлтгэх зорилготой Нест Академийн анхны төгсөгчид энэ өдөр найман сарын турш сурсан мэдсэн зүйлстээ тулгуурлан бүтээсэн гар утасны апп, тоглоомуудаа олон нийтэд танилцуулсан билээ. “Demo Day 2019” нэртэй энэхүү өдөрлөгийн танхим төгсөгчдийн гэр бүл, эцэг эхчүүд, энэ салбарт сонирхолтой хүүхэд залуус, тэдний гэр бүлийнхнээр дүүрэн байлаа. Энэ үеэр болж өнгөрсөн олон сонирхолтой үйл явдлаас дараах 4 зүйлийг онцлохоор шийдлээ.

  1. Дунд сургуулийн сурагчдын бүтээсэн аппликейшнүүд

ЗурагТайлбар








Нест Академийн анхны төгсөгчид болох төрөл бүрийн дунд сургуулиудын 7-11 дүгээр ангийн нийт 40 сурагчид 9 багт хуваагдан гар утасны апп, тоглоомуудын санааг гаргахаас эхлээд програмчлал, загвар дизайн бүхнийг бие даан хийсэн билээ. “Coze”, “MangoQuiz”, “TechBill”, “ShapeDefense”, “Bloq”, “Swallow”, “To do Invite”, “WearByWeather”, “TeachMe” гэх 9 апп-ийг багийн гишүүд танилцуулж, гишүүн тус бүрийн гүйцэтгэсэн үүргийг тайлбарласан юм. Тухайн үеийн цаг агаарт тохируулж өмсөх хувцсыг санал болгодог апп, Монгол агуулгатай тааврын тоглоом, “Саятан” тоглоомтой ойролцоо гар утасны тоглоом, багаараа хийх ажлын төлөвлөлт гаргадаг апп гээд тун сонирхолтой хийгээд амьдралд ойр, цаашлаад бүр бизнесийн байгууллагуудтай ч хамтарч болохоор бүтээлч санаанууд олны анхаарлыг татаж байлаа. Нест Академийн төгсөгчдийн бүтээсэн апп-уудтай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.

  1. Сурагчдын өөртөө итгэх итгэл

ЗурагТайлбар








Дээр дурдсан апп-уудыг бүтээсэн сурагчид бүтээлээ олны өмнө танилцуулж, ач холбогдол ба бүтээсэн үйл явцаа танилцуулсан нь энэ өдөрлөгийн нэг онцлох зүйл яах аргагүй мөн. 400 гаруй зочдын өмнө зогсоод илтгэл тавьсан нь магадгүй тэдний хувьд хамгийн анхны том тайз байсан байх. Гэвч тэд сандралаа ардаа хийн санаагаа маш тодорхой ойлгуулж, бүтээлээ тун ойлгомжтой танилцуулж байсныг харсан Нест Академийн багш нар болон эцэг эхчүүд бахархсан, баярласан сэтгэлээр дүүрэн байлаа.

  1. Програмчлал болон дизайны сонирхолтой хичээл

ЗурагТайлбар









“Demo Day 2019” өдөрлөгийн зочдод зориулж Нест Академийн програмчлалын багш П.Бямбадорж болон дизайны багш Э.Дөлгөөн нар “NEST Bird” гэх тоглоомыг бүтээж, код дизайн хоёрыг хэрхэн хослуулж болохыг богино хугацаанд харуулсан нь олны анхаарал татсан юм. Тоглоомын гол баатар дээр болох доорх саадуудад хүрэлгүй урагшлахын тулд дээш нисэх, доош унах тооцооллын кодыг бичих, тоглоомын өнгө, дүрсийг үзэмжтэй болгож, түүнийгээ хэрхэн тоглоомдоо ашиглах зэргийг сонирхуулсан юм. Мэдээлэл технологийн салбарын тухай ойлголт багатай хүмүүс энэхүү хичээлээс бидний өдөр тутамдаа ашигладаг төрөл бүрийн гар утасны апп болон тоглоомыг хэрхэн бүтээдэг тухай ерөнхий ойлголттой болсон болов уу.

  1. Нест Академийн алсын хараа

Нест Академийн тооцооллоор Монголд 10,000 мэдээлэл технологийн инженер бэлтгэх боломжтой аж. Ингээд инженерүүдийн цалинг жилд 120,000 ам.доллар гэж үзвэл манайд энэ салбараас жилд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Ингэснээр технологийн салбараас манай улсад уул уурхайгаас ч илүү орлого орж ирэх боломжтойг тус академийн гүйцэтгэх захирал Б.Алтантөр онцолж байлаа. Хүүхдүүдэд багаас нь код бичих, програмчлал, хэрэглэгчид ээлтэй дизайны мэдлэг, чадварыг олгож чадваас монголчуудад дэлхийн тавцанд өрсөлдөх боломж байгааг өдөрлөгийн үеэр онцолсон юм. Сурагчид хичээлийн бус цагаар мэдээлэл технологийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлж, дунд сургуулиа төгсөх үедээ мэргэжлийн инженертэй дүйцэхгүйц мэдлэгтэй болсон байх нь тус академийн цаашдын зорилго билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
2
20 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
3
22 цагийн өмнө
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
санал болгох
1
20 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.