Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

New York Times | Хөгжмөөр дамжуулж Америкийг тольдохуй


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Лорен Слосс 

Өнөө цагийн хөгжмийн наадмуудын өнгө төрхийг тодорхойлоход тусалсан ‘The Woodstock Music & Arts Festival’-ийн 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тус наадам зохиогдож эхэлснээс хойш хөгжим сонирхогчдыг татаж, хэдэн өдөр үргэлжилдэг томоохон фестивалиудаас эхлээд ‘Fyre Festival’ шиг явцгүй арга хэмжээнүүд ч зохиогдох болсон. Харин сүүлийн жилүүдэд цөөхөн хүнийг хамардаг ч сэтгэл догдлуулам жижиг наадмууд олноороо зохиогддог болжээ. 

Америкт болдог эдгээр хөгжмийн наадмууд нь элсэн цөл, ой мод, хот гэх мэт өөр өөр сонирхолтой байршлуудад болдог бөгөөд наадмаас гадуурх арга хэмжээ, хөгжмийн олон урсгалыг хамруулсан байдлыг нь онцлууштай. 

Marfa Myths

‘Marfa Myths’ арга хэмжээ нь "Ballroom Marfa" (тус галлерейгаар орчин цагийн визуал арт бүтээл, кино, хөгжим, үзүүлбэрүүдийг үзэгчдийн хүртээл болгодог), Бруклин дахь “Mexican Summer” цомгийн үзэсгэлэн зэргээс бүрдэнэ. Олон янзын авьяас билигтэй уран бүтээлчдийг гаргаж ирдэг ‘Marfa Myths’ арга хэмжээний ачаар сүүлийн дөрвөн жилд баруун Техасын Марфа хот өөрийн урлаг, соёлыг олон улсад таниулж чаджээ. Уламжлал ёсоор энэ жил ч мөн Khruangbin, Cass McCombs нарынхтай адил үзүүлбэрийг сонирхох боломжтой. Түүнчлэн хотод гарах бусад үзэсгэлэнг алдалгүй зориорой. 

“Түрийтэй гутал, шингэн зүйл хангалттай хэмжээгээр авч ирээрэй” гэж тус арга хэмжээний хөтөлбөрийн захирал Сара Мелендез зөвлөсөн байна. Мөн буудаллах болон хооллох газраа урьдчилан захиалаарай гэжээ. 

Хэзээ, хаана: Дөрөвдүгээр сарын 25-28 Техас мужийн Марфа хотод (Тасалбарын үнэ 15-55 ам.долларын хооронд)

‘FORM Festival’

Аризона мужийн Аркосанти хотод (1970-аад онд байгуулагдсан тус хот нь хүрээлэн буй орчны өөрчлөлтийг бууруулах зорилготой, экологид ээлтэй барилга байгууламжаас бүрдсэн туршилтын жижиг хот гэдгээрээ танигджээ) зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй ‘FORM’ наадмын уриа бол “Хүн бүр бүтээлч”. Амралтын өдрүүдээ элсэн цөлд хөгжим, яруу найргаар амьсгалж өнгөрүүлэх боломжийг ‘FORM’ олгох юм. Хөгжмийн үзүүлбэрийн тухайд Anderson Paak, Florence and the Machine тэргүүтэй уран бүтээлчид Аркосантигийн амфитеатрт тоглох юм байна. Хөгжим сонсож алжаалаа тайлахын зэрэгцээ усанд санд сэлэх боломж ч бий гэдгийг дуулгая. 

Наадмын оролцогчид элсэн цөлд майхнаа бариад төвхнөх, асарт байрлах гэх мэт олон төрлийн сонголттой. Харин байрлах байрнуудад ямар нэгэн V.I.P. зэрэглэлийн тусгай хэсэг байхгүй болно. 

Хэзээ, хаана: Тавдугаар сарын 10-12 Аркосанти хотод (Амралтын өдрүүдэд бүтэн байрлахад 379 доллар бөгөөд үүнд энгийн майханд байрлах өртөг багтсан. Харин асар барих бол төлбөр нь 349 ам.доллараас эхлэх юм байна)

‘Huichica West’

Huichica West хөгжмийн наадам: Дарс, нар, хөгжмөө хүлээж буй наадмын оролцогчид

Умард Калифорнийн хөгжмийн зохиолч Эрик Ди Жонсон, ‘Gundlach Bundschu’ дарсны үйлдвэрийн үүсгэн байгуулагч Жефф нар ‘Huichica West’ хөгжмийн наадмыг зохион байгуулж эхэлснээс хойш хэдийнэ 10 жил өнгөрчээ. Уг хөгжмийн наадам усан үзмийн талбайд зохион байгуулагддаг тулд оролцогчдын тоог 600-800 хүнээр тасалбар болгодог. (гэхдээ энэ жил Хадсон хөндий болон Вашингтон мужид өөр нэмэлт арга хэмжээнүүд зохиогдох тул санаа зовсны хэрэггүй). Түүнчлэн энэ жилийн наадамд Love, Kelly Stoltz, Lee Fields and the Expressions нар оролцохоор болсныг онцолжээ. ‘Huichica West’ бол хөгжимчид тайзны ард нуугддаг бус сонсогчидтойгоо хамт наадмаа үздэг тийм л дотно орчин. 

Гэр бүлээрээ ирэхэд тохиромжтой бөгөөд хүүхдүүдэд зориулсан тусгай хэсэгтэй. 

Хэзээ, хаана: Зургаадугаар сарын 7-8, Калифорни мужийн Сонома хотод (Амралтын өдрүүдэд бүтэн оролцоход 155 ам.доллар, 12-оос доош насны хүүхдүүдэд төлбөргүй)

‘Solid Sound’

Wilco хамтлагийн шүтэн бишрэгчид энэ наадмын үеэр эргэн нэгдэж, Жефф Твидигийн бүтээлүүдээс сонсож болох нь ээ. Энэ жил шинээр Courtney Barnett, The Feelies, Tortoise нар тус хөгжмийн наадамд оролцохоор болсон байна. Хөгжмийн үзүүлбэрүүдээс гадна Массачусеттсын Орчин үеийн урлагийн музей дахь цуглуулгуудыг үзэж сонирхох боломж бий. Урлаг төдийлөн сонирхдоггүй бол сүх шидэх тэмцээн, Жон Хэм, Жон Ходгман нарын уулзалтад очсон ч болно. 

Хэрэв та урлагт шимтэгч бол наадам эхлэхээс урьтаж музейг үзэхийг зөвлөж байна. Учир нь, хамгийн сүүлд тоглох хөгжимчдийг ихэвчлэн твиттерээр зарладаг тул энэ үеэр утсаа “ухах” завтай байвал зүгээр. 

Хэзээ, хаана: Зургаадугаар сарын 28-30, Массачусеттс мужийн Норт Адамс хот (амралтын өдрүүдийн тасалбар 189 ам.доллар, нэг өдрийн тасалбар 74-129 ам.доллар)

‘Pickathon’

Зургийг Anthony Pidgeon

Хог хаягдалгүй байхыг зорьдог ‘Pickathon’ наадам нь урлаг, уран барилга, хоол, хөгжмийн хослолыг бий болгосноороо онцлог. Тухайлбал, Treeline тайзыг жил бүр архитектурын ангийн оюутнууд байгальд ээлтэй материал ашиглан чимэглэдэг (өнгөрсөн жилийн тайзны чимэглэлийг наадмын дараа орон гэргүй хүмүүст байр барихад ашиглажээ). Энэ жил тус наадамд Nathaniel Rateliff & Night Sweats, Phil Lesh, The Preservation Hall зэрэг хамтлаг, уран бүтээлчид оролцох юм байна. Үүнээс гадна өглөөг йогоор эхлүүлж, оройг бүжгийн үдэшлэг, гудамжны артаар хөглөх боломжтой. 

Хэзээ, хаана: Наймдугаар сарын 2-4, Ореган мужийн Happy Valley хотод (амралтын өдрүүдийн тасалбар 325 ам.доллар, эрт орох бол 90 ам.доллар нэмж төлнө)

‘Taos Vortex’

Энэ наадмыг "Meow Wolf" хэмээх уран бүтээлчдийн групп өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж байна. Таос хотоос холгүй орших Кит Карсон цэцэрлэгт хүрээлэнд хийсэн өвөрмөц инсталляци, хөгжмийн үзүүлбэрүүд нь өнгөрсөн жил наадамд оролцогчдыг алмайруулж чадсан. Энэ жилийн тухайд Нью-Мексикийн онцлог бүхий өөр өөр уран бүтээлчдийг нэмж оруулахаар төлөвлөж байгаа гэв (оролцох хамтлаг, уран бүтээлчдийн бүтэн жагсаалт дөрөвдүгээр сарын 2-нд гарсан). Түүнчлэн 1000 орчим хүн задгай талбайд буудаллах боломжтой. Энэ жил 6000 орчим хүн оролцоно гэсэн тооцоо гараад байгаа аж. 

Таос хотын үзэсгэлэнг тольдож, агаарын бөмбөлгөөр аялах, Рио Гранди голоор сэлүүрт завиар явах боломжийг наадмын зохион байгуулагчид олгож байна. 

Хэзээ, хаана: Наймдугаар сарын 2-4, Нью-Мексикийн Таос хотод (байрлах боломжтой гурван өдрийн тасалбар 199 ам.доллар, нэг өдрийн тасалбар 79 ам.доллар)

‘Afropunk Brooklyn’

20 дахь жилээ үдэж буй ‘Afropunk Brooklyn’ наадам нь жаззаас эхлээд хип хоп хүртэл хөгжмийн олон урсгалыг хамруулсан хоёр өдрийн арга хэмжээ юм. Бас Ава Дверней, Тиринс Нанси зэрэг сонирхолтой зочдыг урьдаг ‘Solution Sessions’ подкастын лайв хэлэлцүүлгийг үзэх боломж энэ үеэр гарна. Тус хөгжмийн наадамд оролцогчдын хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, амралтын өдрүүдэд 60 мянган орчим хүн наадмыг зорьдог болсон тухай ‘Afropunk Brooklyn’-ын үүсгэн байгуулагч Маттью Морган онцлон тэмдэглэжээ. 

Хэзээ, хаана: Наймдугаар сарын 24-25, Нью-Йорк мужийн Брүклин хотод (Хоёр өдрийн тасалбар 110 ам.доллар, нэг өдрийн тасалбар 60 ам.доллар)

‘Basilica Soundscape’

Basilica HudsonCredit хөгжмийн наадам, зургийг Peter Blandori

‘Basilica Soundscape’ нь дуу, дүрс бичлэг, байгалийн дуу авиа, зохиолчийн уншлага зэрэг олон төрлийн урлагийн арга хэмжээг нэгтгэснээрээ ердийн хөгжмийн наадмуудаас ялгаатай. Үйлдвэрийн барилгыг урлагийн орчин болгож тохижуулсан бөгөөд барилга 1200 хүний багтаамжтай тул цөөн тооны хүмүүс л интернэт нэвтрэхээс өмнөх хөгжим, урлагийн нээлтүүдийг мэдрэх боломжтой гэсэн үг юм. 

Наадмыг зоригчдод захиалгаа урьдчилан өгч, галт тэргээр зорчихыг зөвлөж байна. Мөн үдэш бүр The Half Moon бааранд үдэшлэгтэй гэжээ. 

Хэзээ, хаана: Есдүгээр сарын 13-15, Нью-Йорк мужийн Хадсон хотод (амралтын өдрүүдийн тасалбарын үнэ 80 ам.доллар)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах