Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

NHK телевизээр хоёр найзын 20 жилийн амьдралыг өгүүлсэн баримтат кино цацагдлаа


Японы NHK телевизээр хоёрдугаар сарын 09-ны 19:00 цагаас "Болд, Даш хоёр" Траншейний хүүхдүүдийн 20 жилийн амьдрал” баримтат кино цацагдлаа. Уг баримтат нэвтрүүлгийг Болд (13 настай), Даш (14 настай) байх үеэс хийж эхэлсэн аж. Баримтат кинонд Болд болон Даш нарын 20 жилийн амьдрал хэрхэн өрнөж, өнөөдрийг хүрснийг харуулах юм байна.

Нэвтрүүлгийн багийнхан анх 1998 онд зураг авалтаа хийсэн бөгөөд үзэгчдээс маш их сэтгэгдэл, захиа иржээ. Ингээд тус багийнхан 2004 онд дахин тэдний амьдралыг сурвалжилсан байна. Тухайн үед Болд траншейнд хамт өссөн Оюунаа хэмээх бүсгүйтэй гэрлэж, охинтой болсон байв. Тэд траншейнийн амьдралаас салж, жижиг байшин барин сайхан амьдарна гэсэн итгэл тээн аж төрж байжээ. Даш ч мөн тэдэнтэй хамт амьдардаг байсан аж. Гэвч 2008 онд дахин холбогдоход Болд архинд орж, эхнэр охин хоёроосоо холдсон байжээ. Хоёр найзын нөхөрлөл ч тасарсан байна.

NHK телевиз баримтат нэвтрүүлгийнхээ гол дүрүүдтэй олон жилийн турш холбоогүй байсны эцэст өнгөрсөн жилийн хавар тэдний сургийг дахин гаргажээ. Өдгөө Болд 33 настай, Даш 34 настай. Энэ удаагийн баримтат киноны бичлэгт Болд 14 жилийн дараа охинтойгоо уулзаж буй гайхалтай агшин үлдсэн бол Даш 20 жилийн дараа ээжтэйгээ уулзаж буй баярт мөчийн дүрс үлджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
7
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.12 77.190.2.174

Subtitle bhgui yu?

0 Хариулах