Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нидерланд улс залуучуудынхаа өрийг барагдуулахаар болжээ


Нидерландын нийслэл Амстердам хотын захиргаа залуучуудад амьдралаа шинээр эхлэх боломжийг олгохын тулд туршилтын төсөл хэрэгжүүлэх гэж байна. Сүүлийн жилүүдэд Нидерланд төдийгүй Европын бусад улсуудад зээл авсан залуучуудын тоо, зээлийн хэмжээ нэмэгдсээр байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Залуучууд тогтмол орлогогүйн улмаас өрөнд орж, цаашлаад ажил олох, сургуулиа төгсөхөд хүндрэлтэй байгаа аж. Албан эх сурвалжийн мэдээллээс үзэхэд, Амстердам хотод 18-34 насны залуучуудын 34 хувь өртэй гэж гарчээ. 

Тиймээс хотын захиргаа ирэх хоёрдугаар сараас залуучуудын өрийг барагдуулах туршилтын төслөө эхлүүлэх гэж байна. Тодруулбал, Амстердам хотын Зээлийн банк хөтөлбөрт хамрагдсан залуучуудын өрийг өөрийн нэр дээр шилжүүлж авах ба ингэснээр зээлдэгч орлогын байдалтайгаа уялдуулж уян хатан нөхцөлөөр зээлээ эргэн төлөх боломжтой болох юм. Мөн хүн тус бүрд "зээл барагдуулах төлөвлөгөө" гаргахад нь туслах мэргэжлийн зөвлөх олгоно гэжээ. 

Гэхдээ тухайн зээлдэгч ажилд орох, холбогдох боловсролын сургалтад хамрагдсан тохиолдолд зээлээс нь бүрэн чөлөөлөхөөр болжээ. Үүгээр зогсохгүй хотын Зээлийн банктай хамтран ажиллаж буй залуучуудад 750 еврогийн (831 доллар) урамшуулал олгохоор болсон байна. 

Дашрамд дурдахад, 2015 онд Нидерландад оюутны зээлийн дундаж хэмжээ 12,400 евро байсан бол 2019 онд 13,700 евро болж өсчээ. Түүнчлэн 2015-2019 оны хооронд оюутны зээлтэй хүний тоо 388 мянгаас 1.4 сая болтлоо нэмэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.