Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн талаарх эхний хагас жилийн мэдүүштэй 8 статистик


Нийслэлийн статистикийн газраас гаргасан 2019 оны эхний хагас жилийн онцлох статистик мэдээллүүдтэй танилцацгаая.

1. 2019 оны эхний зургаан сард нийт 20239 хүүхэд төрсөн бөгөөд үүний 10279 нь эрэгтэй, 9960 нь эмэгтэй. Мөн 290 ихэр хүүхэд төрсний 4 нь гурван ихэр хүүхэд юм.

2. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, хөдөлмөрийн насны ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэд 6929 болж өмнөх оны зургаан сарын үзүүлэлтээс 26.4 хувиар буурчээ. Уг ажилгүй иргэдийн 53.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

3. Энэ оны эхний хагаст бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 11698 бөгөөд өнгөрсөн оныхоос 19.8 хувиар багассан байна.

4. Нийслэлийн хэмжээнд нийт 1755 гал түймэр гарсан нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

5. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2654 болсноор өнгөрсөн жилээс 10 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

6. 2019 оны зургаадугаар сарын дунджаар хонины ястай мах 10430 төгрөг, "Атар" талх 1274 төгрөг болж өнгөрсөн онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

7. Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийслэлийн хүн амд 17.8 сая м3, аж ахуй нэгж, байгууллагад 5.2 сая м3 цэвэр ус борлуулсан байна.

8.  АИ-92 шатахууны үнэ 1882 төгрөг болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар өссөн байна.

Бэлтгэсэн С.Содбилгүүн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
3 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.07.23 105.112.58.112

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах