Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн талаарх хамгийн сүүлийн үеийн 11 онцлох статистик


Нийслэлийн статистикийн газраас гаргасан 2019 оны эхний 5 сарын статистик мэдээлэлтэй танилцацгаая.

1. Нийслэлийн хүн амд 14.8 сая.м3 (78.2%), аж ахуйн нэгж, байгууллагад 4.1 сая.м3 (21.8%) цэвэр усыг борлуулжээ. 

2. Тавдугаар сард 10740 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны энэ сараас 2643 гэмт хэргээр буурчээ. 

3.  Aхуйн 1579 гал түймэр гарснаас цахилгааны 227, санамсаргүй байдлын 1240, санаатай үйлдлийн 3, шалтгаан тогтоогдоогүй 20, бусад шалтгаанаар 89 гал түймэр гарчээ. 

4. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэд 7345 болж өмнөх оны тавдугаар сараас 11.2 хувиар буурчээ.

5. 2019 оны эхний 5 сард 16864 хүүхэд мэндлэж, 16725 эх амаржжээ. Төрсөн хүүхдийн 8542 нь эрэгтэй, 8322 нь эмэгтэй 247 нь ихэр хүүхдүүд юм. 

6. Нийслэлийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомжийг зөрчсөн 175 зөрчлийг илрүүлжээ. Илрүүлсэн нийт зөрчлийн хамгийн их буюу 49.7 хувийг газрын хэвлий, ашигт малтмал, уул уурхайн зөрчил эзэлж байна

7. Нийслэлийн төсвийн нийт орлого 351.1 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 9.8 тэрбум төгрөгөөр дутуу бүрджээ. 

8. Нэг ширхэг Атар талхны үнэ 1274 төгрөг,  нэг кг үхрийн мах 11850 төгрөгний үнэтэй байна. 

9. Аж үйлдвэрийн хувьд 3.9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4.8 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. 

10. Хонины 74.4 хувь, ямааны 74.3 хувь, үнээний 60.6 хувь, гүүний 52.9 хувь, ингэний 31.8 хувь нь төллөжээ. 

11. Tөгрөгийн ам.доллартай харьцах ханш 2649 байжээ. 

Нийслэлийн статистикийн газраас дээрх мэдээллүүдийг инфографик хэлбэрээр гаргасан бөгөөд илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.                                                                                   

  Бэлтгэсэн: Н.Энхтэнгэр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Kazu 2019.06.22 66.181.182.95

маш гоё мэдээлэл байна шүү <3

0 Хариулах