Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалтай холбоотой 5 баримт

Шинэ ажлаа "зарласан" түүний пост бага ангийн хүүхдүүд одоо хүртэл уншдаг нэгэн үлгэрт алтан бугуйвчтай болсныг нь хэн ч анзаарахгүй болохоор гэрээ шатаагаад, тийш зааж бугуйвчаа гайхуулдаг эмэгтэйг санагдуулах нь гаслантай.


Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Төслийн удирдагчаар томилогдоод буй, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргалын селфи цахим орчныг шуугиулж байна. Шинэ ажлаа "зарласан" түүний пост бага ангийн хүүхдүүд одоо хүртэл уншдаг нэгэн үлгэрт алтан бугуйвчтай болсныг нь хэн ч анзаарахгүй болохоор гэрээ шатаагаад, тийш зааж бугуйвчаа гайхуулдаг эмэгтэйг санагдуулах нь гаслантай.

Д.Мөнхжаргал нь 1989 онд дунд сургууль төгсөж, 1993 онд МУБИС-ийн Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр дүүргэжээ.

Эх сурвалж: Citycouncil.mn


Эл намтраас харвал Бага ангийн багш мэргэжлээр суралцсан түүний хувьд дээрх үлгэр юу юунаас ойр, ийм байж болохгүйг зааж сургахаар бэлтгэгдсэн хүн мэт. 

2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, НИТХ-ын        
     Нийгмийн хөгжлийн хорооны даргаар ажиллах болжээ. 

Үүнээс өмнө “Жаргалан” үндэсний цогцолбор сургуулийн Ерөнхий захирлаар 10 жил буюу 2006-2016 онд ажиллажээ. 

НИТХ-ын Төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсанаар түүний гэр бүл дээрх сургууль болон Мастер пресс ХХК болон АХОБ ХХК-ийг эзэмшдэг. АХОБ ХХК нь хүүхдийн “Сансар” зусланг ажиллуулдаг юм байна. 

2016 онд түүний гэр бүлийн эрхэлдэг “Сансар” зуслан нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд гэрээ байгуулж санхүүжилт авч байжээ. 













Гэрээнд “АХОБ ХХК Сансар зуслан”-г төлөөлж түүний гэр бүлийн хүн гарын үсэг зурсан бол хяналт тавих ажлыг гэрээнд зааснаар Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс тавихаар болж байжээ.

2012-2016 онд Баянгол дүүргийн МАН-ын 121-р үүрийн дэд даргаар ажиллаж байсан тэрбээр “Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлан хэрэгжүүлэгч ажээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
12

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.19 202.5.198.12

уул нь сүрхий л санаачлагтай хүн байна. Нийслэлийн байгаль орчныг сэргээх утааг багасгах тал дээр их юм хийгээсэй.

0 Хариулах


hehe 2019.04.18 202.179.24.107

bolovsroltoi l yum bna shdee,NITH ntr d songogdood baihiig bodohod,ataarhuu ch Mongolchuud mun duu

0 Хариулах


Зочин 2019.04.18 64.119.24.62

Yg tegnee Suuliin 1992onoos hoishhi bagiin bagshiig muu surdag huuhduud tugsdug bolsiishtei

0 Хариулах


Зочин 2019.04.18 66.181.184.159

shir avgai ve

0 Хариулах


ob 2019.04.18 103.57.93.215

ЭРГҮҮ АВГАЙГ ХӨӨЖ ЯВУУЛААЧ

0 Хариулах


Т 2019.04.18 66.181.184.210

Балай авгай.,.,.,.,

0 Хариулах