Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Niksen" буюу эрх чөлөөтэй, энгийн амьдрах шинэ трэнд


Хэдхэн жилийн өмнө Hygge (хюгге) хэмээх амьдралын хэв маяг Скандинавын орнуудаас эхлэн дэлхий нийтэд тархаж, үүнтэй холбогдолтой олон арван ном хэвлэгдэж байв. Хюгге гэсэн үг нь гэр бүлийнхэнтэйгээ цагийн өнгөрөөх, ном унших, бялуу жигнэх зэрэг амьдралын энгийн зүйлсээс тав тух, амар амгаланг мэдрэх гэсэн утгыг илтгэдэг. Хайртай, дотны хүмүүстэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, аз жаргалтай мөчүүдийг мэдрэх нь хюгге амьдралын хэв маягийн гол философи юм. Тэгвэл 2019 онд ямар амьдралын хэв маяг эрчимжиж байна вэ? 

"Никсен" гэж юу вэ?

Орчин цагийн завгүй, стресстэй амьдралын хэв маягтай тэмцэх зорилготой Niksen (никсен) хэмээх ойлголт дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татаж байна. Нидерланд улсаас гаралтай никсен хэмээх үг нь энгийнээр юу ч хийхгүй, ажиллахгүй байхыг илтгэсэн утгатай аж. 

Хүмүүст стрессээ удирдах, ажлаас халшрах хам шинжээс ангижрахад нь туслах коүчинг үйлчилгээ үзүүлдэг CSR Centrum компанийн захирал Каролин Хамминг "Аливааг яаралгүй, тайван хийх, байгаа орчноо ажиглаж мэдрэх, хөгжим сонсох зэрэг энгийн зүйлс нь никсен амьдралын хэв маягт хамаарна. Ямар нэгэн зорилгод хүрэх, бүтээмжтэй байхын тулд биш зүгээр л бодож санах зүйлгүй, тодорхой зорилго агуулахгүйгээр ямар нэгэн зүйлийг хийх нь ч бас никсен хэв маягт нийцнэ" гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь одоо цагт оршин байхын зэрэгцээ оюун бодлоо ямар нэгэн зүйлд төвлөрүүлэх бус эсрэгээрээ бодлоо чөлөөлөхийг эрмэлздэг аж. 

"Хүмүүс түр амсхийх, тайвшрахад тодорхой хэмжээний цаг зарцуулдаг байх хэрэгтэй. Үүнд юм нэхэх гэх мэт хийхэд амархан, хагас автомат үйлдлүүд байж болно. Өөрт хамгийн тааламжтай амралтын хэв маягийг олох нь "Амьдрах урлаг"-ын нэгээхэн хэсэг юм. Мэдээж хүн бүхэнд бүрэн нийцдэг хэв маяг гэж байхгүй. Тиймээс алдаж, бүтэлгүйтсэн ч бай өөрт тохирох хэв маягийг олж авахыг хичээх хэрэгтэй" гэж Эразмус Их сургуулийн профессор, социологич Рут Венховен ярьжээ. Тэрбээр аз жаргал хэмээх ойлголтыг гүнзгийрүүлэн судалж буй эрдэмтдийн нэг юм. 

"Никсен" амьдралын хэв маягийн давуу талууд

Хэдхэн жилийн өмнө л гэхэд нидерландчууд никсен хэв маягийг залхуурах, цагийг үр бүтээлгүй өнгөрөөх гэж ойлгодог байв. Гэвч дэлхий нийтийн хэмжээнд ажлаас халшрах хам шинж, стрессийн түвшин жил бүр нэмэгдэж буйгаас үүдэн хүмүүс никсен хэв маягийг эерэгээр харж, стресстэй тэмцэх арга гэж үзэх болжээ. 

Тухайлбал, никсен хэв маяг нь сэтгэл түгшилтийг бууруулахаас эхлээд насжилтыг сааруулах, ханиад томуу, хоолой өвдөх зэрэг хөнгөн өвчлөлийн эсрэг тэмцэх чадварыг сайжруулах ач холбогдолтой болохыг судалгаагаар тогтоожээ. Үүнээс гадна никсен хэв маягийг туршиж үзсэн хүмүүс шинэ санаа гаргах, ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх чадвар сайжирч, бүтээлч байдал нэмэгддэг гэж профессор Рут Венховен ярьсан байна. Хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн томоохон нээлт, бизнесийн санаанууд алхаж байхад эсвэл зүгээр л мөрөөдөж, таатай зүйлс бодож суухад төрсөн нь тохиолдлын хэрэг биш аж.   

 Амьдралаа хэрхэн "никсен" болгох вэ?

Юу ч хийхгүй зүгээр сууна гэхээр ихэнх хүнд амархан мэт санагдаж магадгүй. Гэвч цаг үргэлж ямар нэгэн зүйл хийж дадсан хүмүүст юу ч хийхгүйгээр цонхоор ширтэж суух, юм бодож хэвтэх нь эхэндээ бага зэрэг эвгүй, төвөгтэй байж мэдэх юм. Гэхдээ аажим аажмаар никсен хэв маягийг амьдралдаа нэвтрүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Жишээ нь "do nothing for 2 minutes" сайтаар нэвтэрч өдөрт хоёр минутыг юу ч хийхгүй байхад зориулж болох юм. Мэдээж хэрэг аливаа зүйлийн тунг хэтрүүлбэл сөрөг үр дагавар бий болох эрсдэлтэй. Тиймээс идэвхтэй, эрч хүчтэй амьдралыг хэв маягийг никсентэй зөв хослуулж, тэнцвэрийг нь барьж чадсан цагт амьдралдаа сэтгэл хангалуун байж чадна гэжээ. 

Эх сурвалж: Time

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Leo 2019.07.24 27.123.214.2

Энэ дээрх никсэн бол яг хөдөлмөрч хүмүүст гарч ирж буй зүйлс болохоос зүгээр л юу ч хийж бүтээдэггүй хүмүүс дээр бол залхуу гэж хэлэгдэхээр үг байна. Залхуу хүмүүс бол тухайн никсэн гэх тодотголыг хэрэглэхээргүй л юм байна. Ажлын ачаалал их хүмүүс л энэ хэв маягаар стрессээ тайлбал зүгээр санагдлаа. Бараг л орчин цагийн бясалгал юм байна даа. Хувийн бодлоо бичсэн болно...

0 Хариулах


Зочин 2019.07.17 59.153.114.226

Niksen forever <3

1 Хариулах


Www 2019.07.16 103.229.121.154

Bi ugaasaa nicson hev maygtai yum bn

2 Хариулах