Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

НИТХ | Ц.Байгалмаа нэрээ татаж Р.Дагва НИТХ-ын дарга боллоо

НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч буюу Р.Дагва үлдсэн тул нээлттэй санал хураахаар болсон


НИТХ-ын даргыг сонгох санал хураалтад төлөөлөгч, МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа өөрийн нэрийг дэвшүүлсэн бол МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг МАН-ын УЗ-өөс дэвшүүлсэн билээ. Нэр дэвшилтийг хаасны дараа нэг цаг завсарласан НИТХ эргэн хуралдахад төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн хүсэлтээр нэрээ татаж байгаагаа хэлсэн юм. Бодлого сөрж Нийслэлийн бодлого тодорхойлох ажилд эмэгтэйчүүдээ төлөөлж нэрээ дэвшүүлсэн тэрбээр багагүй дарамттай нүүр тулснаа хэлсэн юм.

Ингээд НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч буюу Р.Дагва үлдсэн тул нээлттэй санал хураахаар болсон. Нэг өдрийн завсарлага хүссэн АН-ын бүлэгт хуралдаан даргалагч нэг цагийн завсарлага олгоод байсан. Гэвч завсарлагын хугацаа дуусахад АН-ын бүлэг хуралдааны танхимд орж ирээгүй тул санал хураалтыг явуулж, Р.Дагва 28 хүний саналаар НИТХ-ын дарга боллоо.

НИТХ-ын дарга Р.Дагва “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна. АН-ын бүлэг цагийн завсарлага авсан ч орж ирсэнгүй. Уг нь АН-ын бүлэг орж ирээд суусан бол тун сайхан байх байлаа” гэв.

НИТХ-ын дарга Р.Дагвын танилцуулга 


НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн танилцуулга 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0