Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нью-Йорк хот янз бүрийн орц найрлагатай электрон тамхийг хориглох шийдвэр гаргажээ


Нью-Йорк хотод өчигдрөөс эхлээд янз бүрийн орц найрлагатай электрон тамхийг хориглох шийдвэр гаргажээ. 

Ням гарагт болсон хэвлэлийн хурлаар Нью-Йорк хотын захирагч Эндрю Куомо бүх төрлийн орц найрлагатай электрон тамхийг зарж борлуулахыг хориглож буйгаа мэдэгдсэн юм.

Электрон тамхи хэрэглэснээс болж уушги нь 70 настай хүнийх шиг болсон өсвөр насны хүү болон комад орсон бүсгүй гэх мэт олон хэрэг явдал олныг цочролд оруулсан билээ. Мөн бохь, хөөсөн чихэр, ванилла зэрэг орц найрлагатай электрон тамхи бага өсвөр насныхныг уруу татах сэжим болж байна хэмээн үзжээ. 

Хэдийгээр электрон тамхи хор нөлөөгүй хэмээн үзсэн ч удаан хугацаанд хэрэглэх нь ямар сөрөг үр дагавар авчрах талаар хэн ч баттай мэдэхгүй билээ. АНУ даяар өнгөрсөн сард л гэхэд эрүүл мэндийн салбарт зөвхөн электрон тамхитай холбоотой байж мэдэх 450 тохиолдол бүртгэгджээ. Электрон тамхи үйлдвэрлэгч компаниуд захирагчийн шийдвэрийн эсрэг олон мэдэгдэл хийж, ямар ч аюулгүй хэмээн мэдэгдэж байгаа боловч уг шийдвэр өөрчлөгдөхгүй гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
4 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.