Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нобелийн Энх тайвны шагналд 16 настай сурагч охин нэр дэвшиж байна


Сурагчдыг хичээлээ тасалсны төлөө Нобелийн шагналд нэр дэвшүүлдэг үү гэвэл мэдээж “Үгүй”. Гэхдээ 16 настай сурагч охин Грета Танбергийн санаачилга олон нийтийн анхаарлыг татаж, түүнийг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхэд хүргэжээ. 

Тэрээр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн долоо хоногийн баасан гараг бүрт Шведийн парламентын ордны гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээл хаялт зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд ээлжит жагсаал болох бөгөөд 40 гаруй орны сурагчид уг жагсаалд нэгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ илэрхийлжээ. 

“Time” сэтгүүл  Грета Танбергийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр нэрлэжээ.

Норвегийн хэсэг улстөрчид сурагч охины цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх үйлд хувь нэмэр оруулсныг нь үнэлж ийнхүү Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна. “Дайн, олон улсын мөргөлдөөн, дүрвэгсдийн асуудлаас үүдэн гарч буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд бид юу ч хийж чадахгүй байна. Харин Грета Танберг олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж, цаг уур өөрчлөлтийн эсрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас түүнийг энэ шагналд нэр дэвшүүлсэн” гэж Норвегийн улстөрч Фредди Андре Овстегорда AFP агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрээр 2017-2021 оны хооронд Норвегийн парламентад ажиллахаар сонгогдсон 24 настай залуу улстөрч юм. 

Дашрамд дурдахад, 2014 онд охидын сурах эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай Нобелийн Энх тайвны шагналыг 17 настайдаа хүртэж, хамгийн залуу Нобелийн шагналтнуудын нэг болж байсан юм. Энэ жилийн тухайд тус шагналд 300 орчим хувь хүн, байгууллага нэр дэвшиж байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сэк 2019.03.19 64.119.18.32

Монголын 16тай охид орцонд онгоноо цоолуулсан шээг

0 Хариулах