Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нохой муу хүнийг таньдаг болохыг эрдэмтэд тогтоожээ


Нохой тухайн хүний үйл хөдөлгөөн, нүүрний хувирал зэргийг маш сайн уншиж, ойлгодог болохыг шинжлэх ухаанаар нотолсон тухай мэдээлэл bbc.com сайт дээр гарчээ. Тус судалгаагаар нохой хүнийг үнэхээр итгэл даахуйц хүн мөн эсэхийг мэддэг хэмээн нотолж байна.

Киотогийн их сургуулийн профессор Такаока Акикогоор удирдуулсан судалгаагаар нохой болоод хүн хоорондын харилцаа зэргийг нарийвчлан үзжээ. Судалгааг ЭНД дарж англи хэл дээр сонирхож болох юм. 

Нохойны чадварыг шалгахын тулд ийм дарааллаар туршилтууд явуулжээ.

1. Туршилтад оролцогч хүн хоол нуусан нэгэн агуулах руу заахад нохой тус агуулах руу явж очин, хоолыг идсэн.

2. Хоёрдугаар үед яг адилхан хүн хоосон агуулах руу заасан. Гэхдээ нохой тус агуулахад явж очсон ч тэнд ямар ч хоол байгаагүй.

3. Туршилтын гуравдугаар үед тухайн хүн олон зүйлээр дүүрэн хайрцаг руу заасан ч энэ удаад нохой тус хүний зааварчилгааг дагаагүй.

Энэ туршилтыг нийт 34 нохойнд явуулсан байна. Нохой тухайн хүнийг ямар нэг зүйл рүү заахад ямар учиртай тэгж байгааг нь мэддэг. 

"Нохой бусад хүмүүс түүнтэй хэрхэн харьцаж байсан яг тэр мэдээлэл дээрээ тулгуурлан аливаа зүйлийг бүрэн мэдрэх чадвартай байдаг" хэмээн Такаока ярьсан байна.

Мөн өөр нэгэн туршилтаар нохой эзэндээ хэр үнэнч болоод эзэнтэй нь хүмүүс хэрхэн харьцаж байгаагаас шалтгаалан ямар авир гаргадаг болохыг судалжээ. 

Нохойны эзэнг тусламж гуйхад хэн нэгэн очиж эелдгээр туслах эсвэл маш бүдүүлэг байдлаар харьцах, дараа нь нохойд амттай зүйл өгөх гэж оролдох гэсэн хоёр төрлийн аргаар нохойг туршжээ. 

Харин уг судалгааны үр дүнд нохой эзэнтэй нь эелдэг харьцаж байсан хүний өгсөн хоолыг идсэн бол бүдүүлэг аашилж, өндөр чанга дуугаар ярьж, түлхэж дургүйцсэн хүний өгсөн хоолыг идэхгүйгээр архирч дайрч байсныг тогтоожээ.

Нохой тэр чигтээ мэдээлэл дунд байдаг амьтан гэж судлаачид үздэг аж. Тэд хүмүүсийн хийж буй үйлдэл, дуу чимээ, авир зэргээс шалтгаалан тухайн хүнийг шууд мэдэх чадвартай байдаг гэнэ. Мөн одоо өөр нэгэн судалгаа маш идэвхтэйгээр явж байгаа бөгөөд тэр судалгааны ачаар нохой хүмүүсийн хоорондын харилцаанд ямар хариу үйлдэл үзүүлдэг болохыг олж мэдэх гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
14 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
18 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.12 122.201.26.243

Анхаа эгчээ та гоё шүү! Миний валентин болооч!

0 Хариулах