Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ном: Өөрчлөлтийн жагсаалт 


Өөрийгөө өөрчлөхийг хүсэж буй хэн бүхэнд шинэ санаа өгөх ЗУРГААН ном

“Becoming: Миний түүх” Мишель Обама 

Түүнийг танихгүй хүн цөөн. Америкийн анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн амьдралын түүх баримтат зохиолын дээд амжилтыг эвдээд байгаа. Гэхдээ борлуулалтын тоо гэдэг номыг онцлох шалтгаан биш. Тэр Африк гаралтай анхны тэргүүн хатагтай гэдэг нь онцлох шалтгаан бүр ч биш. Харин тэрбээр Цагаан ордныг урьд хожид байгаагүйгээр олонд нээлттэй, хүн бүрийг хүлээн авахад бэлэн газар болгож хувиргахын сацуу дэлхий дахинд охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үйлст алив бүхнээ зориулж, айл өрхүүдэд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан түгээж, хамгаас хэцүү цаг мөчүүдэд Америк улсыг удирдан чиглүүлэхэд нь нөхөртөө түшиг тулгуур болсон эмэгтэй. 

Түүний энэ хүртэлх зам мэдээж дардан байсангүй.Чикагогийн Саут Сайдад өнгөрүүлсэн хүүхэд нас, залуу нас, албан тушаал дэвшсэн завгүй он жилүүд, тэргүүн хатагтайн халшрам амьдрал гээд жир нэгний амьдралаас дэлхийн нөлөө бүхий хүн болсон түүхээ хуваалцжээ. Энэ бол өөрчлөлтийн түүх.

Фүмио Сасаки “Би энгийн амьдралыг сонгосон” 

Та гэр орноо, өөрийнхөө өдөр тутмын дадлын талаар эрэгцүүлж нэг бодоорой. Хэрэггүй зүйлс, үйлдэл хэтэрхий олон байх вий. Бид өөрсдийн хэрэгцээнээс хэт их зүйлийг цуглуулж тэр нь эргээд тээр болдог тухай номлол дорно дахинаас эхтэй. Номын зохиогч Фүмио Сасаки бол жирийн нэг япон залуу. Тэрбээр нэг л мэдэхэд овоорсон их эд хогшлын дунд өөрийгөө гээж, ямар ч баяр баясалгүй, бусадтай ч хэрхэн харилцахаа мэдэхээ больжээ. Үүнээс гарахын тулд тэрбээр минимализмын тухай судалж, хэрэгцээгүй бүх зүйлээ хаяснаар, хамгийн золгүй нэгнээс хамгийн аз жаргалтай нэгэн болж, чөлөөт цаг ихтэй, эрх чөлөөтэй, ажилдаа амжилттай, хайртай найз бүсгүйтэй, аз жаргалтай болсон талаар энэхүү бүтээлд өгүүлнэ. 

Энэ ном таныг амьдралдаа өөрчлөлт хийхэд тань тусална. 

Рэйчел Холлис “Бүсгүй минь нүүрээ угаа” 

Энэхүү номыг урьд нь дэлгүүрийн лангуун дээр харж байсан биз. Хэн нэгнээс танд хэлдэг хэрэггүй зөвлөгөө, амьдралын туршлага, мэдэмхийрэл ямар хэрэгтэй вэ? Бид амьдралаа өөрсдийнхөөрөө удирдаж чаддаг уу. Энэ номд биднийг ямагт замаас хазайлгах гэдэг бусдын нөлөөллийн талаар өгүүлнэ. 

Зохиогч Рейчел Холлис биднийг аз жаргалтай, үр бүтээлтэй амьдрахад саад болдог төдийгүй, үргэлж давтсаар байгаад дөжирсөн хорин худал үгсийг илчлэн бичжээ. Товчхондоо энэхүү бүтээл хөдөлшгүй итгэл найдвараар, нугаршгүй тууштайгаар хүсэл тэмүүлэл дүүрэн, хэзээ ч бууж өгөхгүй аз жаргалтай амьдрах ухааныг танд хүүрнэх болно. 

Оливия Фокс Кабейн “Харизм”

Харизм гэдэг үгийг та хэрхэн ойлгодог вэ? Орчин цагт энэ үг яагаад чухал вэ? гэж өөрөөсөө асууж байсан үе бий юу? 

Энэ бол орчин цагийн завгүй, ажил хэрэгч амьдралын салшгүй хэсэг. Өдөр тутамдаа бид нийгмийн харилцаанд орж, янз бүрийн зан ааш, ажил мэргэжлийн хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Энэ харилцаанд өөрийгөө удирдаж, уян хатан, энгийнээр бол бусдын арга эвийг олох чадварыг харизм хэмээх үгээр илэрхийлнэ. Та хэрэв бусадтай харилцахдаа тааруу, хүнтэй учраа олохдоо удаан бол энэхүү бүтээлийн нэг сөхөөд үзээрэй. 

“Educated” Тара Вестовер 

Аль ч орны шилдэг борлуулалттай номын жагсаалт, баримтат зохиолын лангуун дээр харж болох бүтээл бол “Educated”. Намтарчилсан хүүрнэл маягаар бичсэн энэхүү бүтээл бусад ном шиг танд сургаал айлдахгүй, харин зохиолч өөрийн амьдралын хатуу хөтүү, итгэл тэмүүлэл дүүрэн түүхээр урам зоригийн зүг хөтлөх болно.

Зуны ажлаа төлөвлөж, ирээдүйд хийх бүтээх зүйлсийнхээ талаар хамгийн их боддог хавар цагт Тара Вестоверийн гайхамшигт түүх таныг эрч хүчээр сэлбэх болно.

Жэсон Бассел “Ази хоолны дэглэм”

Юун түрүүнд сануулахад энэ жин хасах тухай ном биш. Энэ бол эрүүл амьдралын горимыг хоолоор дамжуулан өөртөө хэвшүүлэхэд туслах бүтээл. Азийн орнуудын урт насны нууц юу вэ? гэсэн асуултад хоол гэж хариулсан маш олон тохиолдол бий. Өвчин ороох, хурдан өтлөх зэрэг нь хооллолтой шууд хамааралтайг эмч мэргэжилтнүүд баталж байна.

Тэгвэл энэхүү бүтээл биеийн шим тэжээлээ алдалгүй, ходоод гэдсэндээ халгүйгээр хооллох жорыг санал болгожээ. Хүний биед хурдан, бүрэн дүүрэн шингэдэг бүтээгдэхүүнээр хоол бэлдэх ази жорыг хоолоо өөрчлөхийг хүссэн хэн бүхэнд хэлж өгнө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

1 Хариулах