Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Номонд дурлагсдын заавал очиж үзэх 11 ГАЗАР


Ихэнх аялагчид шинээр очсон газрынхаа энтертайнмент үйлчилгээ, түүхэн дурсгалт газрууд, хоол, хийж болох зугаатай зүйлсийг ихэвчлэн эрэлхийлдэг. Харин номонд дурлагсад өөрийн эрхгүй номтой холбоотой бүхэнд нүд унагаж явах нь элбэг. Тэгвэл номонд дурлагсдын заавал очиж үзэх оньсого мэт нууцлаг, хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэнт газруудыг бид танилцуулж байна.

1.  Хемингвэегийн тэмцээн

Та Америкийн алдарт зохиолч Эрнест Хемингуэйн зохиолуудыг унших дуртай юу? Тэгвэл алдарт зохиолчийг хэн сайн дуурайхыг шалгаруулдаг “Hemingway Look-Alike” тэмцээн очиж үзэхийг санал болгож байна. Дөрвөн өдрийн турш үргэлжилдэг уг тэмцээн нь АНУ-ын Флорида мужийн Ки-Уэст хотод жил бүр болдог. Энэ үеэр олон сонирхолтой арга хэмжээ, тэмцээн уралдаан болдог ба тэр дундаас хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан "Бух сургагч" тэмцээнд хүчээ үзсэн ч болно. 

2. Фэз хот дахь дэлхийн хамгийн эртний номын сан

Морокко улсын Фэз хотод байх Аль-Карауин номын сан нь МЭ 859 онд баригдсан бөгөөд буяны үйлс дэлгэрүүлэгч Фатима Аль-Фихри гэх эмэгтэй уг номын өргөөг байгуулсан нь дэлхийн хамгийн эртний номын сангийн нэг болон үлджээ. Энд дэлхийн хамгийн эртний ховор гар бичмэлүүд байх бөгөөд тэдгээрийн дотор Католик шашны ес дүгээр зууны хуулбар бичиг хүртэл багтсан байдаг. Уг хот нь дэлхийн хамгийн гайхалтай музей болсон хот. Учир нь танд 21 дүгээр зуун биш найм дугаар зууны үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

3. Уильям Шекспирийн нэрэмжит Глоб театр

Уильям Шекспир хэрхэн алдарт ""Ромео, Жульетта"" жүжгээ бичсэн талаар өгүүлдэг "Дурласан Шекспир" хэмээх романтик киног үзэж байсан биз дээ? Тэгвэл Шекспирийн олон олон бүтээл тоглогдож байсан алдарт Глоб театрт очиж үзээрэй. 1997 онд тус театрыг хуучин загвараар нь сэргээн барьсан байдаг. Үзэсгэлэнт Темза мөрний эрэг дагуу байрлах энэхүү театр эдүгээ уранзохиолч шимтэгч жуулчдын хамгийн их зорьдог газруудын нэг болжээ. 

4. Ном уншиж хонох боломжтой зочид буудал

Хэрэв та бүх л шөнөжингөө ном уншиж, адалд явдалд умбахыг хүсдэг нэгэн бол Токио хотын Икебукуро зочид буудал таны хүсэл мөрөөдлийг биелүүлэх болно. Энэ зочид буудал англи, япон хэл дээр бичигдсэн баялаг номын сантай гэдгээрээ алдартай бөгөөд зочдоо сэтгэл ханамжтай байлгах нь тэдний гол зорилго хэмээн ярьдаг аж. Икебукуро зочид буудал бол жуулчдын хөл тасардаггүй Токиогийн хамгийн сонирхолтой газруудын нэг юм.

5. Дублин дахь Тринити коллежийн номын сан

Ес дүгээр зууны үед бичигдсэн Келлсийн номууд болон дундад зууны үед хамаарах ховор, нандин гар бичвэрүүд өдийг хүртэл бүрэн бүтэн уламжлагдан ирсэн нь гайхалтай. Гар бичмэлийг бүхэлд нь уншиж ойлгоход хагас жил орчим зарцуулагддаг гэнэ. Гар урчуудын бүтээсэн гоёмсог дотоод засал, гайхалтай гэрэлтүүлэг, өнгөний хоршил зэрэг нь улам ч сүрлэг харагдуулна. Мөн эндэхийн ном, хуучны гар бичвэрүүд нь түүхэн кино бүтээхэд тусалдаг хамгийн том эх сурвалж болдог аж. 

6. Шотландын Бурнсын Шөнийн баяр

Шотландууд нэгдүгээр сарын 25-ны өдөр алдарт яруу найрагч Роберт Бурнсын оюун ухааныг бишрэн тэмдэглэхээр цуглардаг. Анхны Бурнсын шөнийг яруу найрагчийн анд нөхөд 1801 онд буюу яруу найрагчийг нас барснаас хойш таван жилийн дараа түүний амьдрал, бодит түүхийг олон нийтэд танилцуулж, хүргэх зорилгоор анх тэмдэглэж эхэлсэн байна. Тэр цагаас хойш Роберт Бурнс Шотланд үндэстний бэлгэдэл болсон билээ. Анхны Бурнсын шөнийн баяраар хүмүүс найрлан сууж, Бурнсын шүлгүүдийг уншиж нэгэн шөнийг өнгөрөөдөг байна. 

7. Жейн Остины багт наадам

Жейн Остины багт наадам нь жил бүр Английн Бэт хотод зохиогддог бөгөөд хамгийн нэр хүндтэй зохиолчдыг нэг дор цуглуулдгаараа онцлог юм. Багт наадмуудын үеэр хотын оршин суугчид үндэстнийхээ соёлыг харуулсан хувцас, гоёл чимэглэлээ зүүн хотын гудамжаар алхан явдаг ба уг үйл ажиллагааг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчин хүрэлцэн ирдэг. Дашрамд дурдахад, Бэт хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн 18 дугаар зууны үеэс улбаатай түүхт хот билээ. Тиймээс хотыг бүхэлд нь үзэж сонирхоход бүтэн өдөр ч хангалтгүй байдаг.

8. Ливрариа Леллогын Тэнгэрийн номын сан

Португал улсын Порто хотод 1881 онд нээгдсэн уг номын сан нь эдүгээ дэлхий хамгийн гайхалтай номын дэлгүүрийн нэг болжээ. Тэнгэрийн номын сан нь тансаг зэрэглэлийн архитектурын хэв маягийг агуулдаг Нео-Готик загварын сонгодог жишээ юм. Номын сангийн шатнууд нь боржин чулуугаар хийгдсэн байдаг нь бат бөх хийгээд үнэ цэнэтэй байдлыг илтгэдэг. Мөн олны танил, алдартай хүмүүс тус номын дэлгүүрээр үйлчлүүлэх нь элбэг.

9. Парис дахь Оскар Вайлдын булш

ЗурагТайлбар


"Магадгүй үнсэлт хүний амьдралыг сүйтгэж болно" гэж Оскар Вилд нэгэн цагт хэлж байсан. Энэ бол мянга мянган үнсэлтийг эхлүүлсэн үг юм. Учир нь үнсэлт бол хүнд тохиох муу зүйлсийг холдуулдаг гэж үзсэнтэй холбоотой. Оскар Вайлдын булш нь одоо Францын Парис Лачайзе оршуулгын газарт байрладаг. Сонирхолтой нь зохиолчийн булшны чулууг хүмүүс будагтай уруулаараа үнсэж, бохирдуулсны улмаас бунхыг шилэн хоргоор бүрэхээс өөр аргагүй болсон байна. 

10. Гуадалажара дахь Олон Улсын Номын Үзэсгэлэн

Энэ бол испани хэл дээр бичигдсэн уран зохиолын бүтээлүүдийг олон улсын уншигчдад сонордуулж, танилцуулдаг алдартай үзэсгэлэн юм. Мексикийн Гуаладажара хотод жил бүр есөн өдрийн турш болдог тус үйл ажиллагаанд алдартай зохиолч, тэдний бүтээлийг шимтэн уншигчид, уран зохиолын орчуулагчид хүрэлцэн ирдэг. Та энд ирснээр олон сонирхолтой номуудын талаар сонордохоос гадна орон орны уншигчидтай танилцан нөхөрлөж, үзвэр үйлчилгээ,  уулзалтуудад оролцох боломжтой. Мөн энэ үеэр испанийн уран зохиолын нэр хүндтэй төлөөлөгчид, авьяаслаг зохиолчдод шагнал гардуулах ёслол болдог.

11.Парис дахь “Шекспир ба Компани” номын дэлгүүр

“Шекспир ба Компани” номын дэлгүүр нь 1951 онд гадны аялагчдад зориулан нээгджээ. Модон засал чимэглэл бүхий уг номын дэлгүүр одоог хүртэл өөрийн өвөрмөц хэв маягаа хадгалсаар. Энэ дэлгүүрийн гол гайхамшигтай зүйл нь завин дээрээс Парисын Дарь эхийн сүмийн үзэсгэлэнт төрхийг харж болдог (саяхан шатсан ч эдүгээ сэргээн засаж буй). Тиймээс Парисаар аялах гэж байгаа бол “Шекспир ба Компани” номын дэлгүүрээр орж үзээрэй. 

Эх сурвалж: “FodorsTravel”

Бэлтгэсэн: Ү.Үжинлхам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ko 2019.06.14 202.131.225.20

Гоё мэдээлэл байна, баярлалаа. №10 нь Гудалахара хот шүү ;)

0 Хариулах