Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг Монголд амжилттай хийж байна


Нүдний өвчний эмчилгээ оношилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскоп, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийсэн байна.

Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг өдөр бүр хийж, хэвшүүлж чаджээ. Ингэснээр нүдний эмчилгээний салбарт нэлээдгүй ахиц гарч, гадаадад болон хувийн эмнэлэгт хийгддэг байсан өндөр төлбөртэй хагалгааг эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт хийлгэх боломжтой болжээ.

Цаашид нүдний торлог шилэнцрийн мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, резидентийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад Улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
13 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.