Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Од ба Гэгээ" киноны тухай 11 сонирхолтой баримт


Залуучууд маань ер нь л "Fault in Our Stars", "Sing Street" маягийн кинонуудад ихээхэн дуртай гэдгийг би сүүлийн үед анзаараад л байгаа юм. Тэр тусмаа манай кино ертөнцөд залууст тултал таалагдах, орчин үеийн, шинэлэг кино дутагдаад байгаа нь нууц биш. Харин энэ кино бол тэр дутуу хэсгийг нөхөж чадаж байна аа. Та бүхэнд сонирхолтой баримтууд хүргэе.

1. 7000 хүний өмнө нээлтээ хийж байв.

Тус кино 2018 оны Бусаны олон улсын кино наадмаар дэлхийн нээлтээ хийсэн бөгөөд 10 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн кино болсон юм.

2. Манайд ийм хөөрхөн дуунуудтай кино байсан юм болов уу?

Magnolian, NMN хоёр энэ киноны гол дүрүүд юм. Од ба Гэгээ хоёрын тэр дуу хөгжим бол үнэхээр гоё. Чихэвчээрээ сонсоод л хотын гудмаар алхаад явж байхад хэчнээн сайхан. 

Зүгээр л сонс. Монгол хэлээрээ ийм гоё аялгуулаг дуунууд сонсох ямар сайхан юм бэ, тийм ээ?

3. Энэ бол дуучин NMN-ий дүр бүтээсэн анхны кино. Мэдээж + Magnolian   

Дуучид киноны гол дүрд тоглоно гэхээр мэдээж хүмүүст их сонирхолтой санагдаж байгаа байх. Анх үзэхэд тэднээс юу хүлээж байгаагаа би өөрөө ч сайн ойлгохгүй байсан ч үзээд дууссаны дараа тэд үнэхээр жүжиглээгүй, зүгээр л залуусын тэр мэдрэмж, үйлдлүүдийг гаргаж байсныг ухаарсан юм даа. 

4. Өнөөгийн залуусын тухай хамгийн үнэн зөв дүр төрхийг эндээс харна.

Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа, бас мэдээж илүү сайхан амьдрахыг хүсэж буй залуус энэ хотыг өнгө өнгөөр солонгоруулдаг. Тэд дор бүрнээ л чадах зүйлсээ хийж, хэцүү бүхнээс сайхныг харахыг хичээдэг. Дуу хөгжим, интернет орчин, найз нөхөд болоод ажил төрөл гээд л. Зарим кинон дээр хэтэрхий их тансаглал, баян ядуугийн ялгаа гээд л жаахан хол хөндий зүйлс гараад байдгийг та ер нь анзаарч байсан уу? Гэтэл энэ кинон дээрээс би яг л өөртэйгөө ижил залуусыг олж харсандаа баярласан. Өөрсдийгөө олохыг хичээж буй шинэ үеийнхнийг.

5. Кинон дээрх дуунуудын тухай нэгэн сонирхолтой баримт.

NMN, Magnolian хоёр дуунуудаа тус тусдаа бэлдсэн бөгөөд зургийн талбай дээр бичлэг авах мөчид л дуугаа нийлүүлсэн гэнэ дээ. Кинонд орсон дуунуудын ихэнхийг анхны бичлэгээр шууд оруулсан байна. Заримдаа бүр шууд л үгээ бичээд, шууд тоглосон тохиолдлууд ч байна.

6. 10 жил бодсон санаа.

Найруулагч Иян Аллардайс энэ киноны санааг 10 жилийн өмнөөс л бодож байжээ. 

7. Хоёр найруулагчийн хамтарсан бүтээл.

Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нар уг бүтээлийг хамтран найруулсан юм. Найруулагч Л.Бат-Амгалангийн хувьд бол түүний "Гайхамшигт нислэг" богино хэмжээний кино нь Токио, Лондон, Кардиф, Манчестерийн кино наадамд оролцсон. Мөн "Good Old Days" баримтат кино Нью-Йорк, Лос Анжелес, Токио, Бусаны ОУ кино наадамд оролцжээ. Иян Аллардайс найруулагчийн хувьд бол 2001 онд Их Британийн Кентийн их сургуулийг тѳгссѳн. 2002 оноос Монгол улсад телевиз болон киноны олон бүтээлүүд дээр ажилласан бѳгѳѳд энэ хугацаанд Л.Бат-Aмгалантай танилцан хамтдаа уран бүтээл хийж эхэлжээ. Одоогоор Лондон хотноо ѳѳрийн “Рийлий найс контент” медиа компаниа байгуулан ажиллаж байна.

8. "Чи ч ойлгохгүй л дээ."

Энэ үгийг манай гол дүрийн залуу Од хэд хэдэн удаа хэлдэг юм. Од ер нь өнөөгийн манай залуусын яг тэн хагасын дүр төрх ч юм шиг. Өөрийгөө олох хүнд хэцүү замаар алхаж яваа өсвөр үе болон залуусын төлөөлөл. Өөрийг нь хэн ч ойлгохгүй байна гэж бодохын хажуугаар өөрийнхөө юу хүсээд байгааг ч ойлгохгүй төөрөлдсөн байдал. Харин Гэгээ бол яг манай нөгөө хагас. Өөрийн гэсэн үзэл бодолтой, чөлөөтэй, бусдыг дэмжих, бүхнийг илүү сайхан байлгах гэсэн эрмэлзэл. Энэ хоёр эрдэнийг нийлүүлбээс гэдэг шиг энэ хоёр маань залуучуудыг төлөөлж гаргасан нь надад их таатай байв. Бас таксины жолооч ах 3000 төгрөг гардаг газар 5000 төгрөг нэхдэг хэсэг ямар ойр буув аа. Энэ мэтчилэн хотын үнэн дүр төрхийг шигтгэж өгсөн нь гоё.

9. Киноны өнгө.

Киноноос хамгийн их таалагдсан зүйл бол өнгө! Гадаад кинонуудыг үзээд "Ямар гоё өнгөтэй кино вэ, манайх яагаад нэг иймэрхүү гоё өнгөтэй, гэгээлэг кино хийж болдоггүй юм бол. Болохгүй бол яршиг, өөрөө хийе" ч гэж хүртэл мөрөөдөж явав. Гэтэл энэ киноны тэр нэгэн зөөлөн өнгө хотдоо дахин дурламаар санагдуулсан гээч! Тэгээд тэр нийтийн бүжиг дээр очдог хэсэг нь ямар хөөрхөн. Дандаа бараан өнгөөр дүрслэн харуулдаг хот маань үнэндээ гоё сайхан зүйл ихтэй гэдгийг мэдэрсэн шүү.

10. Magnolian болон NMN хоёрын "Өөр хүмүүс" дуу нь агуулгын хувьд.

Хавар болоод ч тэр эсвэл 4 улирал ээлжилдэг улсад амьдардаг Монгол хүн болоод ч тэр үү энэ дуу, миний хүнд өмнө нь илэрхийлж байгаагүй магадгүй илэрхийлэхийг хүсээгүй тэр нэг хоосон мэдрэмжийг маань хоёр гараараа өлгийдөж тосч авч байгаа юм шиг л нөлөөлж, үг болон аялгуугаараа илэрхийлсэн тийм л гүн сэтгэгдэл төрүүлсэн дуу байсан. Хамгийн сонирхолтой нь Монгол киноны дуу шүү бүр.

11. Зүгээр л нэг кино байж болох байсан ч яагаад заавал дуу хөгжимтэй гэж?

Үүнд найруулагчид маань их гоё хариулсан юм. "Улаанбаатар хотод авьяастай, мөрөөдөлтэй маш олон залуусын эрчим дүүрэн бялхаж байдаг. Харин түүнийг хамгийн сайн илэрхийлж чадах зүйл нь дуу хөгжим" гэж! дээрээс нь найруулагч Л.Бат-Амгалан 2015 онд анх Дөлгөөнтэй танилцаж, тэр үедээ авьяаслаг хөгжимчин болохыг мэдрээд, бараг л шууд гол дүрээ түүнд зориулаад бичсэн гэнэ. Түүний дуу хөгжим ч энэ кинонд яг сайхан таарч тохирсон гэдэгтэй үзэгчид санал нэг байгаа биз ээ.

Та бүхэн энэ киног кино театруудаар гарч байгаа дээр нь амжаад үзээрэй. Тэр чигтээ л хотын тухай өгүүлэх хотын кино гэж энэ юм. 85 минут урсах дуу хөгжим, бодролоор өөрийн өдрийг гэрэлтүүлээрэй!


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
22 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
27
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.11 203.91.114.244

ene harin huurhun kino sanagdaad baigaa shuu. Suuliin ueiin oriloon hashgiraantai teneg kinonuudaas hamaagui deer

0 Хариулах


Зочин 2019.04.04 80.200.141.42

Saindaa ch bish unendee bi ene kinog uzeeguilde europed amidardag minii huvid iim sedviin kino olon bdg say hurtel lady gaga bradley cooper blu oscar avch chadlaa ene sedev ashigta ereltte heveer bga uchraas, yag unendee manai suis bolom kino hiideg zohioliig bichdeg humuusiin buteel geed bgaa uzegdluud zugeer l jujig hiij alia salbadai bolood bn dur buteeh realist utga sanaa algao, huvi humuusiin huviin bodlooroo hiisen oordiigoo urlagiin hiisver setgelgeet enee teree gsen balairsan bodolto humuusig l gaihaj suuj bndaa, sain kino uzie gvel sain duu sonsoj sur

6 Хариулах


Зочин 2019.11.06 202.55.180.58

та www.skygo.mn гэж ороод үзээч хө

0 Хариулах


Зочин 2019.04.06 122.201.22.198

Uzed bodol n uurchlugduh blgu de, Magnolian bodoj bgagas chn olon ulsad garch bga "sain" uran buteelch shu. Sonshig zuwluy. Nmn g songoson n mash zuw songolt bsn gj bodoj bn.

0 Хариулах


Зочин 2019.04.04 192.82.66.25

Үзээгүй юм байж дууай

0 Хариулах


Зола 2019.04.03 202.9.45.81

Үнэхээр таалагдсаан. Ямар ч улс төр, хов жив, элдэв бусын хар бараан зүйлгүй нэг тийм гэгээлэг гоё кино болсон байна лээ

0 Хариулах


Зочин 2019.04.02 103.26.194.68

youtubees traileriig n uzeed l tgeed l margash uzsn d, haramsaagu, ng tm dotno sangdsn, <3

0 Хариулах


Licht 2019.04.02 150.129.142.101

Gu yahudee l bsando humuus sur sur yum yarial bhan niitleel bsan. Suga snagdsoon hairan 8k gej bodsoon. Zarim duunud bol hurhun bsan

8 Хариулах


Зочин 2019.04.03 66.181.187.176

8000-aar medremj hudaldaj avch bolno gej uu? 8000-aar chi yu hij boloh ve? Barag gants coffee esvel gants hoolnii une. eyreg medemjtei baih heregtei shuu. Amjilt

1 Хариулах


Зочин 2019.04.10 103.9.90.98

Тэр 8 мянгыг чинь ажил хийж олдог юм мэдвүү!

1