Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Одоогоор 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдагдаж, 2160 тонн түлшний нөөцтэй байна


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод 21 мянган өрх амьдардаг бөгөөд эхний байдлаар сайжруулсан түлш борлуулах 32 цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдагдаж, 2160 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгааг холбогдох албаны мэргэжилтэн танилцууллаа.

Цаашид иргэдэд илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг сайжруулсан түлшээ тогтмол хэрэглэж хэвших уриалгыг иргэдэд танилцуулж, түлшний түгээлт, борлуулалтын ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг дарга ярилаа.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.