Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

О.Энх-Эрдэнэ CBS телевизийн “Дэлхийн Авьяастан” шоунд оролцож шүүгчдийг алмайруулав


"Mongolia's Got Talent" шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ олон улсад гарах алхмаа хийж эхэлжээ. Тэрээр CBS телевизийн “The World's Best” буюу "Дэлхийн Авьяастан" шоунд оролцохын зэрэгцээ анхны цомгоо англи хэл дээр гаргахаар төлөвлөж байгаа тухай Times Daily сайт мэдээлжээ.

CBS телевизийн “Дэлхийн Авьяастан” шоу өчигдөр буюу Super Bowl тэмцээний дараа цацагдсан бөгөөд О.Энх-Эрдэнэ англи хэлээр огт ярьдаггүй ч кантри стилийн тухайг гайхалтай дуулсан нь үзэгчдийг төдийгүй шүүгчдийг алмайруулж орхисон байна. Энэ тэмцээнд Казахстаны дуучин Димаш Кудайберген мөн оролцож байгаа юм. 

Продюсер Эндрю Лейн “Тэр өөрийгөө танилцуулах хамгийн тохиромжтой цагийг хүлээж байсан юм” хэмээн ярьжээ. О.Энх-Эрдэнэ өнгөрсөн жил Лос Анжелосоос гаралтай продюсер Эндрю Лейнтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм байна. Эдүгээ тэрээр анхны цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү цомогт Рэнди Брюс, Билли Лавсон нарын бичиж, продюсерлэсэн "She Ain't No Love Song" болон "Honky Tonk Countdown" зэрэг дуу багтжээ. 

Дашрамд дурдахад, дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцож буй "Дэлхийн Авьяастан" шоуны ялагч 1 сая долларын шагналын эзэн болох аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд жүжигчин Дрю Бэрримор, дуучин, продюсер Фэйт Хилл, жүжигчин Ру Пол Андре Чарльз нар багтжээ. Харин тэдэнд туслахаар дэлхийн 38 орны 50 шинжээч мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг нь "Mongolia's Got Talent" шоуны шүүгч, дуучин Rokit Bay юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Өчигдөр
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
25
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.04 202.126.89.185

Gaihaltai

0 Хариулах