Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Охид, эмэгтэйчүүдтэй холбоотой 7 ЧУХАЛ БАРИМТ


Өнөөдөр Олон улсын охидын өдөр тохиож байна. НҮБ-ийн Ерөнхий ассамблейн санаачилгаар 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ийг охидын өдөр болгон тэмдэглэж эхэлжээ. Эл өдөр охидын сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг дэмжихийн зэрэгцээ жендэрт суурилсан хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлт зэрэг охидын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахыг олон улсад уриалдаг. 

Бид охид, эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой тоон мэдээлэл, баримтуудыг хүргэж байна. 

1. Авто ослын үеэр эмэгтэйчүүд хүнд бэртэл авах магадлал эрэгтэйчүүдтэй харьцуулахад 47 хувиар өндөр байдаг

Виржиниа их сургуулийн судлаачид сүүлийн 11 жилд гарсан 45,000 гаруй осолд дүн шинжилгээ хийж үзэхэд авто ослын үеэр эмэгтэй жолоочид илүү хүнд бэртэл авдаг нь ажиглагджээ. Үүний шалтгааныг эрдэмтэд аюулаас хамгаалах автомашины тохиргоонууд (аюулгүй дэр, суудал, бүс гэх мэт) зөвхөн эрэгтэй хүний бие махбодод нийцтэй байхаар загварчлагдсан байдагтай холбоотой гэж үзсэн байна. 

2. Өдөр бүр 33,000 охин насанд хүрэхээсээ өмнө гэрлэж байна Насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлт нь охидын сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, эрхээ хамгаалуулах боломжийг хумигдуулж байна. Статистик мэдээллээс үзэхэд, дэлхий нийтийн хэмжээнд жилд 12 сая буюу өдөрт 33,000 охин 18 нас хүрэхээсээ өмнө нөхөрт гарч байна. Түүнчлэн жилд хоёр сая орчим охин 15 наснаасаа өмнө жирэмсэлж, жирэмсний үеийн хүндрэл нь 15-18 насны охидын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгд тооцогдож байгаа аж. 

3. Африкийн алслагдмал бүс нутагт амьдардаг эмэгтэйчүүд ундны усаа зөөхөд жилд 40 тэрбум цагийг зарцуулдаг 

Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээгээр тааруу Сахарын хойд хэсэгт амьдардаг эмэгтэйчүүдэд ажил олдох нь хомс тул ар гэрээ авч явах хүнд үүргийг нуруундаа үүрдэг байна. НҮБ-ийн мэдээлснээр, тус бүс нутагт амьдардаг эмэгтэйчүүд ундны усаа зөөхөд жилд 40 тэрбум цагийг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. 

4. Жендэрийн тэгш бус байдлыг арилгахад 108 жил шаардлагатай

106 орныг хамруулсан олон улсын Жендэрийн тэгш бус байдлын индексийг жил бүр гаргадаг. Тус тайлангаас үзвэл, хүн төрөлхтөн жендэрийн тэгш бус байдлыг арилгахад дахин 108 жилийг зарцуулах шаардлагатай гэж тооцоолжээ. Түүнчлэн тэгш бус байдал хамгийн тод ажиглагддаг улс төр, эдийн засгийн салбар дахь зөрүүг арилгахад 107-202 жил зарцуулна гэж үзсэн байна. 

5. Ердөө 6 улс л эмэгтэйчүүдэд эрчүүдтэй адил хөдөлмөрлөх боломжийг хуулийн хүрээнд олгодог

Дэлхийн банк найман шалгуур үзүүлэлт бүхий 187 орныг хамруулсан "Эмэгтэйчүүд, бизнес, хууль тогтоомж" нэртэй тайланг гаргаж, жендэрийн тэгш бус байдлыг тодорхойлжээ. Эндээс үзвэл Бельги, Дани, Франц, Латви, Люксембург, Швед гэсэн зургаан улс л дээрх найман шалгуурыг бүрэн хангаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эдгээр улсад эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй адил хөдөлмөрлөх боломжийг хуульчилж өгсөн байдаг. 

6. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 22 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна 2018 оны Жендэрийн тэгш бус байдлын индексээс үзвэл STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 78 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна. 

Корнеллийн их сургуулийн оюутнууд дунд судалгаа явуулахад, эмэгтэй оюутнууд шинжлэх ухааны мэдлэг, ур чадварын хувьд эрэгтэй оюутнуудтай эн зэрэгцэж байсан ч өөрсдийгөө тэднээс доогуур үнэлдэг нь ажиглагджээ.

7. Кинонд гардаг дүрүүдийг 69 хувийг эрэгтэй дүр эзэлж байна 

Гена Дэвис хүрээлэн 2010-2013 оны хооронд нээлтээ хийсэн 120 орчим кинонд задлан шинжилгээ хийж үзжээ. Эдгээр кинонд нийт 5799 дүр гарснаас 30.9 хувийг эмэгтэй дүр, 69.1 хувийг эрэгтэй дүр эзэлж байжээ.

Эх сурвалж: We Forum

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
0
3
0
0
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.12 66.181.184.95

jild 40 terbum tsag gj yu gesen ugiin lol jild hamgiin ihdee 8760 tsag bdg bizde

1 Хариулах


Зочин 2019.10.14 202.179.24.77

Маш олон тооны эмэгтэйчүүд буюу 5000000 орчим * 8760=40тэрбум Наад хөлдүү толгойгоо жаахан ажиллуулаач

0 Хариулах


Зочин 2021.11.14 66.181.189.64

Битгий нэгнийгээ доромжлоорой.

0


Зочин 2019.10.12 202.9.44.227

alslagdmal bolhor tgj bgaa bhoo

0 Хариулах


Зочин 2019.10.13 192.82.66.25

Ганцхан эмэгтэй биш тухайн бүс нутагт амьдардаг нийт эмэгтэйчүүдийг хэлж байгаа байлгүй дээ

0