Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Охиныхоо фэйсбүүк постоос болж эцэг эх нь 80 мянган доллар төлөхөөр болжээ


Олон нийтийн сүлжээнд хувийн чанартай мэдээллээ дэлгэх нь төсөөлснөөс ч илүү хор хохирол дагуулж болохыг саяхан АНУ-д гарсан нэгэн жишээ баталжээ. 

69 настай Патрик Снэй Флорида мужийн Гулливер гэх хувийн бэлтгэл сургуулийн захиралаар ажилладаг байсан аж. Тэрээр 2011 онд ажлаа үргэлжлүүлэн хийх санал тавьсан ч сургуулийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дахин сунгах боломжгүй гэж шийдвэрлэжээ. Харин Патрик Снэй үүнийг насаар ялгаварлан гадуурхсан шийдвэр хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. 

Ингээд 2011 арваннэгдүгээр сард сургуулийн зүгээс Патрик Снэйд цалингийн нөхөн олговор болох 10 мянган доллар, хохирол барагдуулах 80 мянган доллар, мөн өмгөөлөгч хөлсөлсөний төлбөр болох 60 мянган долларыг төлж барагдуулах тохиролцоонд хүрчээ. 

Гэвч Патрикын охин Дана энэ талаар фэйсбүүктээ пост оруулснаас болж эцэг эх нь 80 мянган доллар буцааж төлөхөөр болоод байна. Тэрээр фэйсбүүктээ "Ээж, аав Гулливерийн эсрэг зарга мэдүүлээд ялалт байгуулсан. Тиймээс энэ зун Европ руу хийх аяллыг минь Гулливерийн сургууль санхүүжүүлж байнаа л гэсэн үг" гэх бичсэн байжээ. Уг пост Данагийн 1200 фэйсбүүк найзуудын дунд түймэр мэт хурдтай тархаж, төд удалгүй сургуулийн удирдлагуудын сонорт хүрч орхисон гэнэ. 

Хэдэн өдрийн дараа сургуулийн зүгээс Снэйгийн өмгөөлөгчид захидал ирж, үйлчлүүлэгч нь гэрээнд тусгасан заалтыг зөрчсөн талаар дуулгажээ. 2011 онд хийсэн тохиролцоонд дурдсанаар Патрик Снэй болон түүний эхнэр нөхөн төлбөрийн талаар өмгөөлөгчөөсөө өөр хүнд дуулгаж болохгүй гэж заасан байжээ. Шүүхийн зүгээс  Гулливерийн сургуулийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн, Снэйгийн гэр бүл дээрх 80 мянган долларыг сургуульд эргүүлэн төлөх ёстой гэж шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
104
1
8
11
3
6
26

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.08 49.0.140.65

gogo.mn-ийг бодвол үг хэллэг сайн нийтлэл болсон бна.

0 Хариулах


Зочин 2019.05.07 202.126.89.105

хүртэх ёстойгоо л хүртэж

0 Хариулах