Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОХУ интернэтээ салгахаар төлөвлөж байна


ОХУ кибер аюулгүй байдлын хамгаалалтын хүрээнд интернэтээ түр хугацаагаар салгахаар бэлдэж байгаа тухай ZDNet мэдээлжээ. 

Энэ нь олон нийт, байгууллагуудын хооронд дамжуулж буй өгөгдөл, мэдээллийг гадагшаа гаргахгүйгээр зөвхөн улс дотроо ашиглах боломжтой эсэхийг шалгах туршилт юм байна. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын хууль санаачлагчид “Дижитал эдийн засгийн үндэсний хөтөлбөр” хэмээх хуулийн төслийг парламентад өргөн барьж, ямар нэгэн кибер халдлага гарч, гадаад ертөнцөөс таслагдсан тохиолдолд ОХУ интернэтийн бие даасан байдлаа хадгалах боломжоор хангахыг хүсжээ.  

Одоогоор Оросын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд тус хуулийн төслийг эсэргүүцэхгүй байгаа ч хэрэгжилтийн тал дээр маргаантай байр суурьтай байгаа аж. Учир нь хууль хэрэгжиж эхэлбэл улс доторх интернетийн үйл ажиллагаанд томоохон саад учруулна гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна 2016 онд хийгдсэн тооцооллоор улс орны онлайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсооход эдийн засагт хэдэн тэрбум доллараар хэмжигдэх хохирол учруулах эрсдэлтэй гэж үзжээ. 

Туршилт хийх өдрийг тодорхой зарлаагүй байгаа ч 2019 оны 4-р сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөж байна гэж ZDNet дурдсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.