Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Моно жүжгийн олон улсын наадам өнөөдөр эхэллээ


"Ялагчдын цуваа-Улаанбаатар” нэг хүний (моно) жүжгийн олон улсын уралдаант наадам өнөөдөр эхэллээ.  
Таван өдрийн турш үргэлжлэх уг наадам нь “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрт болж буй бөгөөд шүүгчээр Бээжингийн их сургуулийн багш кино театр, урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Андрес Бигора Мир, Монгол Улсаас найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллах юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус наадамд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институтаас томилогдсон олон улсад нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон юм. Энэ жил ч мөн олон улсын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирсэн аж. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанд өрсөлдөж, ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм.

Тус наадамд оролцох уран бүтээлчдийг танилцуулж байна.

1.Жүжигчин: Силвиа Рэйлыну
Жүжгийн нэр: “Бүү дайсагна” зохиолч Ионит –Алекс Поклид, найруулагч Рогожинши
Майрус – Пэтру
Румын улсын "Василэч" Театр

2. Жүжигчин: Ирина Боды -Раду
Жүжгийн нэр “Aglaja and her God from the Polenta”
Зохиолч, найруулагч Мурыл Маны Жакаб
“I.D. Sirbu” Драмын театр, Румын улс

3. Жүжигчин: Слободин Марунович
Жүжгийн нэр: Неогошийн сүүлчийн мөч, найруулагч Благота Эрикович
Монтенегрийн Үндэсний "Подгорика" Театр

4. Жүжигчин: ХуйТы Лий
Жүжгийн нэр: “Аав” зохиолч Хан Сёнг - Вон, Найруулагч: Дог Хэ Чун
"Еүзин" Театр, Өмнөд Солонгос

5. Жүжигчин: Чимэдцэеэгийн Дунгаамаа
Жүжгийн нэр: “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” Зохиолч Лилия Сафиканова,
Найруулагч Мижиддорж Цогт, Зураач Хашхүү Амартүвшин
"Залуучууд" театр, Дархан хот, Монгол улс

6. Жүжигчин: Айзана Чылбак-оол
Жүжгийн нэр: “ Хавар, зун, намар дахиад хавар”, Сей Сейнагоны зохиолоос сэдэвлэв.
Юрий Альшицын санаа, Хөдөлгөөний найруулагч Жанна Начынол
Үндэсний хөгжим драмын театр, Оросын холбооны Tyва улс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.