Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оны шилдгээр Лионель Месси, Меган Рапино, Юрген Клопп, Жилл Эллис нар шалгарлаа


ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шилдэг, тоглогч, дасгалжуулагчийн шагналыг 1991 оноос олгож эхэлсэн бөгөөд ФИФА-гийн гишүүн орны шигшээ багийн дасгалжуулагч, шилдэг тамирчдын саналаар тодруулдаг билээ. Мөн 2001 оноос шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинг шалгаруулж эхэлсэн байна. 

Өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны энэ оны шилдгүүдийг шалгаруулах ёслол болж өнгөрсөн бөгөөд дэлхийн шилдэг эрэгтэй тоглогчоор Аргентин гаралтай, Испанийн алдарт Барселона багийн тоглогч Лионель Месси, шилдэг эмэгтэй тоглогчоор Америкийн шигшээ багийн тоглогч Меган Рапино, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар Левирпүүл багийн дасгалжуулагч Юрген Клопп, шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар Америкийн шигшээ багийн дасгалжуулагч Жилл Эллис нар шалгарлаа. 

Сонирхуулахад, анхны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналыг 1991 онд Италийн Интер Милан багийн тоглогч Лотар Маттеус хүртэж байжээ. Харин Барселона багийн тоглогч Лионель Мессигийн хувьд тус нэр хүндтэй шагналыг гурав дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд өмнө нь 2009, 2010 онуудад тус тус хүртэж байсан юм. 

Өнгөрсөн жилийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Хорватын шигшээ баг, Испанийн Реал Мадрид клубийн хагас хамгаалагч Лука Модрич шалгарсан.

Харин шилдэг эмэгтэй тоглогчоор Бразилийн шигшээ баг, Америкийн Орлондо Прайд багийн тоглогч Марта, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Демаш нар шалгарч байв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
3 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
4 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.