Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Онцлох эшлэлүүд | Асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд хэрхэн оролцдог вэ?


"ГЭРЭГ" сэтгүүлийн WOMEN TODAY тусгай дугаарын нээлтийн хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Бид энэхүү тусгай дугаарт АНУ, Герман, Ирланд, Энэтхэгт гэхчлэн олон оронд охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндсөн 'The New York Times'-ийн шилдэг нийтлэлүүд багтаахаас гадна орчин цагт Монголд тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж буй эмэгтэйчүүдийн түүхээр дамжуулан асуудал, шийдлийг гаргахыг зорьсон билээ. 

Сэтгүүлийн нээлтийн арга хэмжээнд Пулицерын шагналт сэтгүүлч Эмили Стийл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Майкл Клечески, Их Британийн Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Иан Кокс, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирлээ. 

Энэ үеэр  Монголд тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж өөрсдийн үзэл бодлыг хуваалцлаа. Үйл ажиллагааны хоёрдугаар хэсэг болох "Асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо" хэлэлцүүлэгт оролцсон зочдын ярианаас онцлох эшлэлийг хүргэж байна. 

Нью-Йорк Таймсын сэтгүүлч Эмили Стийл: #MeToo хөдөлгөөн бол ганцхан эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Энэ бол бие биенээ хүндэтгэх, эрх тэгш байх тухай асуудал юм

Хоёр зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Нэгд, хүнд зовлон бэрхшээл тохиолдонгуут үүнийг зөвхөн тухайн хувь хүнд тохиолдож буй зовлон, ичгэвэртэй явдал гэж хүлээж авдаг. Гэтэл ихэнх тохиолдолд энэ нь нийтийг хамарсан асуудал байх нь олонтаа. Үүнийг ойлгож мэдэхийн тулд хууль, нийгмийн  тогтолцоог анзаарч харах хэрэгтэй. Хоёрт, олон нийтийн сүлжээний тусламжтайгаар бидний хоорондоо харилцдаг, асуудал шийдвэрлэдэг арга барил шинэ түвшин рүү гарч байгааг хэлэх нь зүйтэй. 

Нью-Йорк Таймсын нийтлэлүүд хараат бус, бие даасан байж чаддаг учир нийгэмд хүчтэй, нөлөө үзүүлж чаддаг. Гэхдээ бидний хийж чадах гол зүйл бол иргэдийг баримтад тулгуурласан, бодитой мэдээллээр иргэдийг хангах юм. Харин үүнийг хэрхэн ашиглах нь иргэдийн өөрсдийнх нь эрх билээ. 

Асуудал үе үеэрээ өөр байдаг. Нийтлэл бичиж эхэлж байхад нийтлэлийг уншихаар эрэгтэй хүн бичсэн, эмэгтэйчүүдийг буруутгах хандлагатай байсан. Харин миллениалуудын эрин үе өөр. Зоригтой дуу хоолойгоо хэлдэг болсон. 

“Нутгийн шийдэл” ТББ-ын санаачлагч Ц.Оюунгэрэл: Үр хүүхдээ цэвэр ус уулгая, хорт хавдаргүй болгоё гэж бодож л байгаа бол албан тушаалгүй, цалин хөлсгүй байсан ч үүний төлөө ажиллах ёстой

Хүн бүр л байшин барьж чаддаг, хүн бүр л машин, гар утас авах мөнгөтэй хэрнээ хашаан дотроо байгаа жижигхэн жорлонд огт хөрөнгө оруулалт хийдэггүй, энэ байгууламж олон жилийн турш шийдвэр гаргагчдын ажлын гадна үлдсэн. Тиймээс л нийгмийн өөр оролцогчид буюу эмэгтэйчүүд гарч ирж үүнийг илчлэхээс өөр аргагүй байсан. "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөнийг анхлан эмэгтэйчүүд эхлүүлсэн бол харин одоо жорлон өөрчлөх ажил жинхэнэ нийгмийн тэгш оролцоог хангаж чадсан хөдөлгөөн болоод байна. 

Нийгмийн өөрчлөлт хаанаас ч эхэлж болно. Олуулаа эхлүүлвэл тун сайн. Гэвч аливаа том гал жижиг цучлаас эхэлдэгтэй адил нийгмийн өөрчлөлт нэг хүний үйл хэргээс эхлэх нь олонтаа. Манай "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний хувьд нэг номоос л үүдэж, цааш өргөжсөн. 

Сүүлийн 20-иод жил улстөрд ажиллаад явж байхад эмэгтэй хүнийг хувь заяагаар нь, царай зүсээр нь төгс бай гэж шаардлага тавьдаг нь хамгийн хэцүү байсан.

"Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөнийг анх эхлүүлэхэд давхар давхар саад гарч байсан. Жорлонг хэзээ ч цэвэрлэх тухай бодож байгаагүй нийгмийн соёл, жорлонгоо өөрчлөх шаардлагатай хүмүүст тулгарах эдийн засгийн бэрхшээл, Монголын цаг агаарт тохирсон жорлонгийн технологи байхгүй, жорлонг бизнес болгоод явах талаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй гэх мэт олон саад бэрхшээл байлаа. Гэвч бид энэ асуудлыг бүх талаас нь шийдэж чадах багийг бүрдүүлж чадсан нь маш том ололт. 18 сарын сургалтын үр дүнд бизнесийн байгууллагууд хамтарч ажиллая гээд холбогдож эхэлсэн. 

Сүүлийн 20-иод жил улстөрд ажиллаад явж байхад эмэгтэй хүнийг хувь заяагаар нь, царай зүсээр нь төгс бай гэж шаардлага тавьдаг нь хамгийн хэцүү байсан. Эрэгтэй хүн бол гадаад эхнэртэй, царай муутай, тарган, боловсролгүй байлаа ч дээшээ тушаал дэвшээд л яваад байдаг. Би Стэнфорд, Йель төгсөөд, 12 ном биччихээд байхад хүртэл гадаад нөхөртэй гээд доош нь хийж, Монгол Улсад байж боломгүй асуудал мэт хүлээж авдаг. Энэ утгаараа манай нийгэм хоёр нүүртэй. 

Бид үр хүүхдээ цэвэр ус уулгая, хорт хавдаргүй болгоё гэж бодож л байгаа бол албан тушаалгүй, цалин хөлсгүй байсан ч үүний төлөө ажиллах ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Аливаа асуудалд зөвхөн эмэгтэй гишүүд анхаарал хандуулах бус нийгмээрээ дуу хоолой, хүчээ нэгтгэж байж шийдэлд хүрнэ гэж итгэдэг

Нийгмийг сайн сайхан руу чиглүүлэхэд салбар бүрийн манлайлагч хүмүүсийн нөлөөлөл, уриалал хэзээд ач холбогдолтой. Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбоотой асуудал гарахад эмэгтэй гишүүд ямар дуу хоолойтой байна вэ гэж хамгийн түрүүнд асуудаг. Гэхдээ энэ асуудалд зөвхөн эмэгтэй гишүүд анхаарал хандуулах бус нийгмээрээ дуу хоолой, хүчээ нэгтгэж байж шийдэлд хүрнэ гэж итгэдэг. 

Аливаа нийгмийн оролцоонд баримтлах ёстой гол зарчим бол зөв, шударга, үнэн байх явдал гэж боддог. Тиймээс өөрчлөлт авчирахаар зорьж буй бол зөв хандлагатай, бусдыг гэсэн сэтгэлтэй байж л урт удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөх оролцоог бий болгож чадна. 

Нийгэмд буй аливаа асуудал, сөрөг нөлөөллийг таслан зогсоохдоо бусдаас илүү хүмүүсиийн дуу хоолойг сонсож, тэдэнтэй ойр ажиллаж чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
И-Монголиа системээс хараарай
2
5 цагийн өмнө
Стадионы газрыг худалдсан Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
3
Өчигдөр
"Шалчиганах" эрхгүй эрчүүд буюу хэвшмэл хандлагыг дэвэргэсэн мэдрэмжгүй хошигнолууд
санал болгох
1
2 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
5 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADAHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах