Хавар, намар, зун дамнан хийсэн хоёр дахь цомгоо сонсогч, фенүүддээ зориулан гаргах гэж буй "VANDEBO" энэ ням гарагт цомгийн нээлтийн өдөрлөг хийх гэж байна.
Дотроо 2 CD-тэй! Бас шинэ 14 дуутай!

Тус өдөрлөг есдүгээр сарын 29 буюу энэ ням гарагийн 14 цагт Зайсангийн "Оргио kitchen" салбарт болох бөгөөд 16 цаг гэхэд дуусах юм байна. Яг цагтаа эхэлж, цагтаа дуусах болохоор хүн болгон хоцрохгүй очоорой. Ямар нэгэн таксгүй.
Цомгийг 30 мянган төгрөгөөр худалдаалах болно. Бас тэр өдөр фен уулзалт болно гэнэ. Та бүхэн зургаа хамт даруулж, гарын үсэг авах гэх мэт боломжуудыг алдахгүй биз дээ?
