Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Онцлох хөгжим: Монголд цуглах электроник хөгжмийн уран бүтээлчдийг сонирхуулах нь


Тун удахгүй электроник хөгжмийн хамгийн том наадам Монголд зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор та бүхэнд электроник хөгжмийн тухай бага сага мэдээлэл хүргэхийн сацуу өвөрмөц содон DJ нарын дэлгэрэнгүй мэдээллийг дуу хөгжмийн хамт хүргэж байна.

Техно хөгжмийн жанрыг анх өнгөт арьст гурван залуу Детройт хотод 1980-аад оны дунд үеэр бүтээсэн бөгөөд эрх чөлөөний дуу хоолой болж байсан гэдэг. Түүнээс хойш Европ тивд маш эрчтэйгээр тарж, түүнээс улбаалан дэлхий дахинд түгсэн байдаг. Өнөөдөр хил хязгаар гэж үгүй залуусын дунд хамгийн их нөлөө үзүүлдэг соёлын нэгт тооцогддог болсон гэдэгтэй та маргахгүй биз ээ.

Уг хөгжим манай улсад ч маш том нөлөө үзүүлж байгаа бөгөөд өдгөө залуусын чиг хандлага электроник хөгжмийг чиглэн урагшилж байна. Интро хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад 9 жил тасралтгүй амжилттай зохион байгуулагдсан Хятадын хамгийн амжилттай Олон улсын электроник хөгжмийн наадам юм. Дэлхийн өнцөг булан бүрээс Интро дээр нэг л шалтгаанаар цугладаг – тэр бол электроник хөгжим. Энэ жил INTRO electronic music festival 10н жилийн ойг тохиолдуулан Интро Улаанбаатар хөгжмийн наадамд Герман, Хятад, Япон, Хонгконг 9-н олон улсын DJ нар оролцох ба өөрсдийнхөө хөгжим болон хэмнэлээр аялуулан дотоодын 45 орчим DJ нар оролцох болно. Тэнд хүрэлцэн ирэх гаднын DJ нарын тухай танилцуулж байна.

Elvis.T

Тайваньд төрсөн Элвис T Хятадын техно хөгжмийн хөдөлгөөний гол нүүр царай болсоор ирсэн. Бээжингийн нөлөө бүхий "Lantern" клуб, "offshoot" лабель, "Acupuncture Records"-той нягт холбоотой байдаг. 1998 оноос хойш DJ-гээр ажиллаж байгаа ба 2001 оноос хойш электроник хөгжим бүтээж байна.

Олон жилийн турш DJ сэтээр Хятад, Европыг тойрон хүмүүсийн тааллыг хүлээж буй Elvis.T 2010 онд дэлхийн шилдэг гэгдэх <TimeOut> сэтгүүлээс "Бээжин хотын хамгийн шилдэг DJ" шагналыг хүртсэн бөгөөд 2015 онд "City Weekend" сэтгүүлийн "Бээжин хотын шилдэг DJ" шагналыг мөн хүртсэн. Түүний бүтээлүүд Их Британи, Герман, Япон, Швейцар Бразил зэрэг хилийн чанад дахь улсуудад ихээхэн алдартай. 2013 онд гаргасан "Holzig" нэртэй бүтээл нь Их Британийн алдарт цахим хөгжмийн "Juno Download" сайт дээр байршиж топ 20-д багтсан юм.

Тэр ойрын жилүүдэд амьд модульд оролцож, 2016 онд Хятадын анхны "Boiler Room"-д мартагдашгүй сэтээ хүргэсэн юм. Тэрээр одоо "h_w_a" шинэ нэрээр эргэн ирж, цомгийнхоо "Mod" нэртэй хувилбарыг гарган Хятад улсыг тойрон аялан тоглолтоо хийж байна. Хятадын техно урсгалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ асар ихээр оруулж байгаа хүнээр түүнийг нэрлэж болно.

Rhom Omit

Дэлхий дахин дижитал давалгаанд автахаас өмнө ХБНГУ-ын Дортмунд хотоос гаралтай DJ Rhom Omit электроник хөгжмийн олон төрлийг сонирхон шимтэх болсон. Түүнд анх Laurent Garnier, James Holden, Richie Hawtin, Nathan Fake, Ricardo Villalobos зэрэг уран бүтээлчид нөлөөлсөн бөгөөд Deep House, Acid, Minimal, Techno хөгжимд дурласан. Олонд танигдсан тэрбээр Дортмунд, Кёльн, Франкфурт зэрэг хотуудын шөнийн клубд тоглож, Германы хамгийн том электроник хөгжмийн наадмын нэг болох “The Nature One” фестивальд оролцож байсан. Прогрессив төрлөөр хольсон түүний алдартай цомог “Progressive Interpretations” нь Хамбургийн “Supra Recordings”-оос нийтлэгдсэн. Одоогоор Rhom Omit Бээжин хотод DJ хийж өөрийн байр суурийг олсон бөгөөд Lantern, Zhao Dai, Aurora, Dada, Migas зэрэг шөнийн клубд тоглож, “MTA Festival”-д оролцож, Mansion (Shanghai), Celia (Shanghai), Monohouse (Nanjing), TAG (Chengdu), Echobay (Chongqing), Modernsky Lab (Kunming), Graceland Festival (Inner Mongolia) болон ISO Room (Ulaanbaatar) зэрэг клубд өөрийн хөгжмийг толилуулаад байна.

Түүний хамгийн сүүлийн үеийн төсөл болох BLACKOUT нь Techno, Minimal, Acid, Deep House зэрэг жанр болон тэдгээрийн завсар орших бүх төрлийн хөгжмийн жанрын уран бүтээлч туршилтуудыг хийх орон зайг бий болгож байна.

Sodeyama

DJ, уран бүтээлч, лабель эзэмшигч, "ARPA records"-ийг үүсгэн байгуулагч Sodeyama 90-ээд оны эхэнд өөрийн төрсөн хот болох Токиод DJ хийж эхэлсэн. Түүний гайхамшигт холимог хэв маяг нь techno, house болон electronica гэх мэт жанраас бүрддэг. Японы бараг бүх үдэшлэг, баяр наадамд оролцож, уран бүтээлээ хүргэж явсан тэрбээр Австрали, Герман, Амстердам, Лондон, Канад, Солонгос, Тайвань, Бээжин  гэх хотуудаар мөн аялан тоглосон юм. 

"ARPA records" нь Nick Curly, Glimpse, Radio Slave, Tim Xavier, Christian Burkhardt зэрэг зочин рэмиксерүүдтэй хамт эрдэнэс мэт бүтээлүүд туурвисан. "ARPA SHOWCASE" нь "WOMB Tokyo" гэх клубд байнгын үдэшлэг зохион ажилладаг ба ажиллаж эхэлсэн үеэсээ эхлэн өсөн дэвжсээр байна. Үүний үр дүнд түүний лабель Sven Vath, Richie Hawtin, Loco Dice, Josh Wink, Dubfire гэх уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, маш их дэмжлэгийг авсан. 2013 онд "A Ray of Light", 2014 онд "DEEP" гэх цомгууд гаргасан нь "ADE.B"-д тоглох боломж олгож байв. Тэр бол гарцаагүй Азийн хамгийн зав зайгүй, чухал нэгэн гэхэд буруудахгүй.

WENG WENG

Хятад улсын домогт электроник хөгжимчин, Acupuncture Records (Электроник хөгжмийн лабель), Интро цахилгаан хөгжмийн наадам, Бээжин хот дахь домогт техно клубыг тус тус үүсгэн байгуулагч. Уран бүтээлчийн хувьд электроник хөгжмийм содон үзэл бодол, олон жилийн карьерээр өөрийн дуу хоолойг бүтээсэн. Арав гаруй жилийн хугацаанд дотоодын клуб болон олон алдартай Европын клубууд, том фестивалиудад өөрийн мөрийг үлдээсэн Weng Weng бол Хятадын электроник хөгжмийн соёлын чухал төлөөлөгч юм.

CHANGA

Хонгконгийн алдарт "15grams"-ийн үндсэн гишүүн болох CHANGA нь нам давтамжтай вибрациар олон төрлийн хөгжмийн урсгалаар тоглодог. Хонгконгийн "Bass Music China", "Heavy Hong Kong Sound System", "Ecstatic Bass Macau", "Club Kowloon", "Cipher, Blank" болон Өмнөд Хятадын OMA, Social Room and Oil Club зэрэг клубуудын тайзан дээр гарсан туршлагатай. "15grams" багийнхантайгаа хамтран "Sound System" соёлд experimental, techno, drum and bass, dubstep зэрэг электроник хөгжмийн төрлүүдийг хооронд нь нэгтгэн "Buondodhi" гэх шинэ төрлийг цуврал хэлбэрээр олонд хүргэж байна.

Jeremy Cheung

2008 оны Хонгконгийн "DJ Quest"-ийн анхдагчдын аварга Жереми нь 2006 онд DJ карьераа эхэлсэн. 16 наснаасаа эхлэн хөгжмийн урлагт хөл тавьж суралцсан бa түүний DJ сэтээс Deep, Tech, House,Techno, Minimal, Acid, Balearic, Soul, Funk, Disco гэх олон жанрын хослолыг сонсох болно. Хөгжмийн өргөн цар хүрээнд бүх насны хайраа зориулсан тэрбээр бүх төрлийн аялгууг мэдрэх гоц мэдрэмжээрээ сэтээ онцгойлон бусдад түгээдэг. Клубуудын үнэлгээний тоймд түүний час хийсэн 2 дууны холимог, аялгууны дараалал, гайхамшигтай сонголтыг ихээр дурдсан байдаг. Жереми дэлхийн хэмжээний DJ, продюсеруудтай хамтарч тоглосон ба үүнд ubfire, Darren Emerson, Umek, Four Tet, Christian Smith, Peggy Gou, Matrixxman, Answer Code Request багтах болно. Тэрбээр Хонгконгийн Oma ба Social Room гэх топ андерграунд клубуудад ресидент DJ хийдэг.

Kobe Chen

Коби Чен нь Чаншагийн андерграунд хөгжмийн урсгалд зориулагдсан клубуудыг Хунан мужийн Чанша хотод үүсгэн байгуулж, олон тооны алдартай DJ нарыг авчирсан билээ. Коби Чен нь 19 жилийн туршлагаа ашиглан өнөөгийн орчин үеийн клубуудын нүүр царай болж чадсан. Ричи Хаутны санаачилсан минимал техно хөгжмийн урсгалаас үлгэрлэн өөрийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж гаргасан тэрбээр өөрийн хөгжмийн найруулга хэмнэлээр клуб, фестиваль гэдгээс үл хамааран хүмүүсийг өөртөө татаж чадсан. Түүний электроник хөгжимд зориулсан тууштай хөдөлмөр нь дэлхийн хэмжээний продакшинд танигдаж, одоогоор олон улсын болон үндэстний артист, продюсеруудтай хамтран өөрийн ганцаарчилсан дэбют цомог гаргахаар ажиллаж байна.

Ryogo Yamamori

Япон улсын шилдэг техно DJ нарын нэг, Токио хотод амьдардаг Рёго хөгжмийн 20 жилийн туршлагатайгаас гадна Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ,  Хятад, Солонгос зэрэг улсуудад тоглож байсан ба Octagon, ageHa, Womb, Vent, Dommune, Contact гэх газруудад сэтээ тавьж байв. Тэр руван замын техникээр хөгжим хольдог чадвартай ба өндөр түвшний Kaleidoscopic, Cavernous deep techno урсгалаар таныг аялуулах болно. Мөн продюсер гэдгээрээ алдартай Рёго Ямамори "951beat" гэх өөрийн дууныхаа платформыг байгуулж, Кан Шиномүра, Хисахарү Сато, Сколл, Синнертиа гэх ойрын түншүүдийн хамтаар лабелээ өргөжүүлсэн. "Ovum - Trinity" дуу нь "Beatport" флатформ болох техно хөгжмийн дэлхийн зах зээл дээр борлуулалтаараа 58-т орсон байна. Детройт хотноо "Movement" лабельтэй албан ёсны холбоо тогтоосноор Ovum, Voight, WARØK, Human Lessons, Epione Records, Katharsis, Ovunqve, Modularz гэх мэт лабель болон хүмүүсээс ажлын санал ирсэн. 

Дээр нэлээн хэд дурдагдсан "Lantern club"-ийн тухай мэдээлэл хүргэе. 

Бээжин хотын цорын ганц underground techno урсгалд чиглэсэн клуб бөгөөд 2009 оны сүүлээр нээгдсэн. Дэлхийн хэмжээний томоохон DJ нарын үзүүлбэрүүд сонсогчдод маш их сэтгэгдэл төрүүлж, олон ч хөгжмийн арга хэмжээг зохион байгуулжээ. 2019 онд 10 жилийн ойгоо тэмдэглэн, Английн шилдэг sound system болох "Funktion-One"-аар хоёр тайзаа шинэчилж, сонсогчид болон артистуудад зориулсан мэргэжлийн орчинд илүү сайн хөгжмийг сонордуулах боломжтой болсон.

Тэнд бүтээлээ толилуулсан зарим DJ-г дурдвал:
Rrose, Joachim Spieth, Tommy four seven, Rodhad, Marcel Dettmann, Carl Craig, Steve Bug, Booka Shade, Oscar Mulero, Efdemin, Nick Höppner, Abdulla Rashim, Ø [Phase], Arnaud Le Texier, Etapp Kyle, Eduardo De La Calle, Pfirter, Albert Van Abbe, Edit Select, Takaaki Itoh, Norman Nodge, Henning Baer, Deepbass, Steve Bicknell, Developer, Blazej Malinowski, Truncate, Giorgio Gigli, Markus Suckut, Alexander Kowalski, Fjaak, Kangding Ray, P.E.A.R.L., Ryogo Yamamori, Wrong Assessment, Hector Oaks, AWB, Concept of thrill, Dadub, Leiras, Orphx гэх мэт цааш дурдаад барагдахгүй олон.

Энэ сарын онцлох эвент "Intro" электроник хөгжмийн наадам наймдугаар сарын 16-17-нд Монгол шилтгээнд болох бөгөөд энэ мэт олон улсын алдартай, мэдрэмжтэй уран бүтээлчид ирж, та бүхэнд жинхэнэ зуныг мэдрүүлэх гэж байна. Та бүхэн хоёр өдөр үргэлжлэх энэ том наадамд заавал очоорой. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.