Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Онцлох кино: "Mindhunter" цувралд гардаг 10 бодит алуурчин


АНУ-ын ХМТ-ны хоёр мөрдөгч цуврал алуурчдын мөрөөр хөөж, тэдний сэтгэлзүйг судлах тухай өгүүлдэг тус цуврал нь "Netflix"-ийн бас нэгэн адал явдалт, сонирхолтой бүтээл юм. Уг цувралыг бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд анги ахих тусам гарах үйл явдал, учир зангилаа нь хэний ч сонирхлыг татахуйц билээ. Тус цувралын эхний бүлэг 2017 оны аравдугаар сард цацагдаж байсан бол хоёр дахь бүлэг энэ оны наймдугаар сарын 16-нд цацагдсан юм. 

1. Деннис Радэр

Тэрбээр 1974-1991 оны хооронд Канзас мужийн Вичита хотод арван хүн хөнөөсөн бөгөөд 2005 он хүртэл цагдаа нарт баригдалгүй мултарч чадсан ч тус оны хоёрдугаар сарын 25-ны өдөр баривчлагдан өдгөө шоронд ял эдэлж байгаа билээ. Тэр хохирогчдыг хорьж тарчлааж байгаад алдаг байжээ. "Mindhunter" цувралд түүний дүрийг "The Post", "Office Christmas Party" зэрэг кинонд тоглосон Сонни Валисенти бүтээжээ.

2. Дэвид Берковиц буюу Сэмийн хүү

Дэвид 1976-1977 оны хооронд Нью-Йорк хотод зургаан хүнийг хөнөөж байжээ. Аллага үйлдсэн шалтгаанаа "Хөрш Сэмийн тэжээдэг нохойд чөтгөр шүглэн надад хүн алахыг тушаасан" гэж тайлбарлажээ. Түүнийг 1977 оны наймдугаар сарын 10-нд баривчилж, зургаан удаагийн 25 жилийн хорих ял оноожээ. Тус цувралд түүний дүрийг жүжигчин Оливер Күүпэр бүтээсэн байна. 

3. Уильям "Жуниор" Пирс

Түүнийг 1970-1971 оны хооронд Жоржиа болон Өмнөд Каролинад есөн хүний амийг хөнөөсөн хэргээр хорих ял оноосон бөгөөд одоо Жоржиа мужийн шоронд хоригдож байгаа. Жүжигчин Майкл Филиппович түүний дүрийг бүтээсэн байна.

4. Уильям Хенри Хэнс

Тэрбээр 1977-1978 оны хооронд гурван хүний амийг хөнөөсөн бөгөөд 1994 тавдугаар сарын 31-нд цахилгаан сандал дээр суун цаазлуулсан юм. Түүний дүрийг Кори Аллен бүтээжээ.

5. Элмер Уэйн Хенли 

Тэрбээр Дийн Корил хэмээх цуврал алуурчинд 1970-1973 оны хооронд 28 өсвөр насны хөвгүүд, залуучуудыг алахад нь тусалж байсан юм. 1973 онд Элмер өөрийн гараар Дийн Корилийг буудан хороосон бөгөөд өдгөө 99 жилийн хорих ял эдэлж байгаа. Түүний дүрийг алдарт "Game of Thrones" цувралын Нэд Старкийн залуу үеийн дүрд тоглосон жүжигчин Роберт Арамайо бүтээжээ.

6. Эд Кемпер

Калифорниа мужийн Санта-Круз хотод зургаан бүсгүйн амийг хөнөөсөн тэрбээр өөрийн ээж болон өвөө, эмээгээ мөн хөнөөсөн юм. Түүнчлэн Эд өөрийн хөнөөсөн хүмүүстээ задлан хийдэг байсан байна. Түүний дүрийг "The Umbrella Academy", "Barry" зэрэг кинонд тоглосон жүжигчин Камерон Бритон бүтээжээ. 

7. Чарльз Мэнсон

Америкийн гэмт хэрэгтэн, шашны бүлгийн удирдагч тэрбээр 1967 оны дунд үед Калифорни хотод "Мэнсоны гэр бүл" хэмээх бүлэглэл байгуулсан. Мэнсоны дагалдагчид 1969 оны 7, 8 дугаар сард Калифорни хотын дөрвөн газар есөн аллага үйлдэж байсан байна. Түүнд анх цаазаар авах ял оноож байсан боловч 1973 онд бүх насаар нь хорих ял болгон өөрчилжээ. Тэрбээр 2017 онд шоронд хоригдож байхдаа нас барсан байна. Жүжигчин Дэмон Хэрримэн түүний дүрийг бүтээсэн бөгөөд, "Once Upon A Time in Hollywood" кинонд мөн уг дүрийг бүтээжээ.

8. Текс Уотсон

Тэрбээр "Мэнсоны гэр бүл"-ийн гол гишүүн байсан ба тус бүлэглэлийн долоон хүн хөнөөсөн хэрэгт оролцож байсан байна. 1969 оны наймдугаар сарын 9-нд Мэнсоны дагалдагчдын хамт Лос Анжелес хотын Бенедикт Каньонд жүжигчин Шарон Тэйтийг жирэмсэн байх үед нь, мөн өөр дөрвөн хүний амийг хөнөөж байжээ. Мөн Уотсонийг нэгдүгээр зэргийн аллагын долоон удаагийн хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноосон юм. Түүний дүрийг "Big Little Lies" болон "Roadies" зэрэг кинонд тоглосон жүжигчин Кристофер Бакус бүтээжээ. 

9. Пол Бетасон

1979 онд нэгэн сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан тэрбээр Манхэттен хотод хэдэн залуусыг хөнөөсөн аллагад мөн сэжиглэгдэж байсан билээ. Түүнд 20 жилийн хорих ял оноож байсан ба 2003 онд хугацаанаасаа өмнө суллагджээ. Одоогоор түүний байгаа газар тодорхойгүй байна. "The Shape of Water" кинонд тоглосон жүжигчин Морган Кэлли түүний дүрийг бүтээсэн билээ. 

10. Уэйн Уильямс

Түүнийг 1981 онд Жоржиа мужийн Атланта хотод хоёр хүн алсан хэргээр буруутган бүх насаар нь хорих ял оноож байсан ба цагдаа нар түүнийг 1979-1981 оны хооронд Атланта хотод болсон гучин удаагийн аллагын хорин гурвыг нь үйлдсэн гэж үздэг. Түүний дүрийг жүжигчин Кристофер Ливингстон бүтээжээ. 

Бэлтгэсэн: С.Мөнхзул

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.