Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Орхигдсон орон сууцыг 1 доллараар худалдаж авсан хос ингэж засчээ


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Италийн Сицили арал дахь Муссомели хэмээх 11 мянган оршин суугчтай жижиг хотын удирдлага орхигдсон орон сууцуудыг 1 доллараар арилжихаар болсон тухай зарласан билээ. Хэдийгээр тус хот үзэсгэлэнтэй байгальтай, түүхэн дурсгалт газруудтай боловч ажлын байр, шинэ боломж эрэлхийлсэн хүмүүс том хотыг зорих болсноос Муссомелигийн оршин суугчид эрс цөөрчээ. 

Иймд орон нутгийн удирдлагууд 100 орчим орхигдсон орон сууцыг онлайнаар худалдаалж, дахин 400 байрыг тус хөтөлбөрт хамруулахаар болсон тухай мэдээлж байв. Нэг долларын үнэтэй орон сууцуудын талаар тухайн үед онлайнд шуугьж, уг мэдээг олон мянган хүн шэйрлэжээ. 

Тэгвэл бодит байдалд нэг долларын үнэтэй орон сууцыг хүмүүс үнэхээр худалдаж авсан болов уу? 

Мэдээлэл цацагдсаны дараа хотын дарга руу 38,000 хүн мэйл бичиж, 48 цагийн дотор хуучин орон сууцыг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

CNN агентлаг тэдний нэг болох франц хостой уулзсан байна. Францын Нант хотод амьдардаг 27 настай Моргане Гуихот нөхрийн хамт 50 м.кв орон сууцынхаа ханыг будаж, шалыг нь шинэчилж, засварын ажлаа бараг дуусгаад байгаа аж. Тэд энэ байрандаа Зул сарын баяр, хүүхдүүдийнхээ зуны амралтаар ирж амрахаар төлөвлөж байгаа гэнэ. 

ЗурагТайлбар



Моргане Гуихот "Одоо угаалгын өрөөг л засах дутуу байгаа. Нөхөр бид хоёр хоёулаа гар урлаач учраас ихэнх засвараа өөрсдөө хийсэн...Францын өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад Муссомели дахь орон сууц үнэхээр хямд байсан нь эхэндээ бидний сонирхлыг татсан. Гэхдээ анх очиж үзэхэд Муссомелигийн сэтгэл татам байдал хамгийн их нөлөөлсөн. Гайхалтай үзэсгэлэнтэйн дээр хотын иргэд нь ч найрсаг хүмүүс байсан. Мөн орон сууц юу ч үгүй хуучирч, муудсан байх вий гэж санаа зовж байтал төсөөлснөөс давгүй байсан шүү... хэн мэдэх билээ. Бид хоёр одоохондоо залуу байна. Энэ байшиндаа амралтын үеэр ирж байх учраас итали хэл сурах цаг хангалттай гарах байх" гэжээ. 

ЗурагТайлбар





Муссомелид орон сууц худалдаж авсан хүмүүсийн нэг Бельгийн бизнесмэн Патрик Янсен. Гэхдээ тэр бусад шиг 1 доллараар биш, нэлээд өндөр үнэ төлж, үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. "Бидэнд үзүүлсэн орон сууцууд 25 жилийн настай, зарим нь маш их засвар хийхээр байрууд байсан. Тиймээс би 10,000 еврогоор тун боломжийн гурван өрөө сууц худалдаж авсан. Гэхдээ засварт багагүй мөнгө зарцуулсан" гэжээ. 

Эхэндээ Янсен энэ байрандаа амралтын үеэр л ирж хэд хонохоор төлөвлөж байсан ч байгалийн үзэсгэлэнт тогтцыг нь мэдэрсний дараа өөрөөр харах болжээ. Одоо тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа энд ирж амьдрах талаар бодож байгаа гэнэ. "Бельгид хүмүүс нэг их амардаггүй. Гэтэл энд амьдрал илүү энгийн, хот нь тухтай, үзэсгэлэнтэй байгальтай. Энэ бол өөрийгөө дахин цэнэглэж, амрахад хамгийн тохиромжтой газар" гэж ярьжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
10 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
11 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
1
6
1
0
1
2
11

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.