Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оскарын шагнал гардуулах ёслол дээр "Queen" хамтлаг тоглоно


Queen хамтлаг хоёрдугаар сарын 24-нд (манай цагаар 25-ны өглөө) болох Оскарын шагнал гардуулах ёслол дээр тоглоно гэдгээ зарлалаа. Тус хамтлагийн үндсэн гишүүд болох Брайан Мэй, Рожер Тейлор нар дээр нэмэгдээд дуучин Адам Ламберт нар ийнхүү уран бүтээлээ хүргэх нь. Queen + Adam Lambert гэх нэршлээр тэд 2011 оноос хойш аялан тоглолтууд хийж байсан билээ.

Bohemian Rhapsody хэмээх кино нь нийт шилдэг кино, хөгжмийн найруулга, хөгжмийн эвлүүлэг, кино эвлүүлэг болон шилдэг эрэгтэй гол дүр гэх таван төрөлд нэр дэвшээд байна. Жүжигчин Рами Малек домогт дуучин Фрэдди Мэркүригийн дүрийг бүтээснээрээ анх удаа Оскарт нэр дэвшиж байна.

Оскарын тайзан дээр мөн Лэди Гага, Брэдли Күүпер нар "A Star is Born" киноныхоо "Shallow" дууг дуулах болно. Мөн шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн өөр хэд хэдэн дуу дуулагдах болно. "The Ballad of Buster Scruggs" киноны "When a Cowboy Trades His Spurs for Wings", "RBG" киноны "I'll Fight" мөн тусгай гэнэтийн зочин "The Place Where Lost Things Go" дууг тус тус толилуулах бөгөөд Кендрик Ламар болон SZA нар "Black Panther" кино "All the Stars" дууг дуулах эсэх нь харин хараахан батлагдаагүй байгаа аж. 

Ямартай ч бид нэгэн гайхалтай түүхэн мөчийн эзэн болж Queen хамтлагийн хөгжимдөхийг харцгаах нь байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
4 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.