Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Оскарын шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд нэр дэвшиж буй 5 бүтээл


91 дэх удаагийн “Academy Awards” буюу Оскарын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 24-нд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан бид Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино номинацид нэр дэвшиж буй таван уран бүтээлийг танилцуулж байна. Мөн холбоос тус бүрээр орж бүтээлүүдийг бүрэн эхээр нь үзэх боломжтой. 

Дашрамд дуулгахад, энэ жилийн Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд үр хүүхдийн хүсэл мөрөөдөл, эцэг эхийн хайр халамжийг илэрхийлсэн бүтээлүүд цөөнгүй багтжээ. Мөн ази уран бүтээлчид орж ирсэнтэй холбоотойгоор дорнын агуулга, дүрүүд нэмэгдэж буйг анзаарч болно. 

Bao 

Дисней болон Пиксар анимэйшнийн хамтарсан “Bao” хэмээх бүтээл нь хүүгээ санагалзан буй эхийн түүхийг дүрсэлсэн байна. Энэхүү бүтээлийг найруулсан хятад-канад гаралтай уран бүтээлч Доми Ши 2011 оноос хойш Пиксар анимэйшнд ажиллаж байгаа билээ. 

Late Afternoon 

Ирландын “Cartoon Saloon” студи өмнө нь “The Secret of Kells”, “Song of the Sea”, “The Breadwinner” бүтээлүүдээрээ Оскарт нэр дэвшиж байсан билээ. 

One Small Step 

Taiko студийн бүтээлд Луна хэмээх бяцхан охины саран дээр буух мөрөөдөл биелэлээ олоход эцгийн хайр, халамж хэрхэн нөлөөлснийг харуулжээ. (Өмнө нь Диснейд ажиллаж байсан хятад, америк уран бүтээлчид хамтран Taiko студийг байгуулаад удаагүй байна. Тиймдээ ч шинэ богино хэмжээний хүүхэлдэйн киноныхоо баатраар хятад-америк гаралтай охиныг дүрсэлжээ).

Animal Behaviour

Канадын найруулагч Дэвид Файн, Алисон Сноуден нар 25 жилийн өмнө “Bob’s birthday” бүтээлээрээ Оскарын шагнал хүртэж байжээ. Харин “Animal Behaviour” бүтээлд сэтгэлзүйч дээр ирж зөвлөгөө авч буй хануур хорхой, гахай, шувуу, муур зэргийн харилцан яриаг үзүүлжээ. Үүний цаана чухам ямар санааг илэрхийлсэн зорьсон юм бол?

Weekends

Энэ жил Оскарын номинацид нэр дэвшиж буй богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд дотроос хамгийн урт буюу 16 минут үргэлжлэх Weekends бүтээлд эцэг эх нь салж, ээжтэйгээ хамт амьдрах болсон хүүгийн амьдралыг харуулах аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.