Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

О.Тэнүүн: Монголын оюутны сагсан бөмбөгийн “Бүх одод”-ын тоглолтыг зохион байгууллаа


Энэ сарын 1-нд буюу өнгөрсөн баасан гарагт Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ)-ноос оюутны лигийн 2018-2019 улирлын “Бүх одод”-ын тоглолтыг зохион байгууллаа. Тус холбооны тэргүүн О.Тэнүүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

- МОСБХ-ноос өнөөдөр оюутны “All star” тоглолтыг зохион байгуулж байна. тоглолтын онцлог болон холбооныхоо талаар мэдээлэл өгнө үү?

- Оюутны лиг маань 19 дэх жилдээ болж байна. Манайхаас зохион байгуулдаг тэмцээнүүдэд одоогоор 35 их, дээд сургуулийн 45 баг, тамирчид оролцож байгаа. Монгол Улсад багийн спортоос сагсан бөмбөг нь 54 хувийг эзэлдэг. Энэ бол харьцангуй өндөр тоо. Тиймээс бид нар залуучуудыг дуртай спортоор нь хөшүүрэгдэж, хичээл номыг нь сайн хийлгэх үүднээс голч дүнд нь босго оноо тогтоосон. Учир нь спортоор хичээллэдэг залуучуудын дийлэнх нь “хоосон” дипломтой төгсдөг шүү дээ. Спортоо хөөгөөд явчихаар ажлын байран дээр очоод туршлага, мэдлэг дулимаг байдлаасаа болж гологдох тохиолдол цөөнгүй. Тиймээс бид нар дүнгийн голчийн мэдээллийг авч, тэмцээнд оролцуулах шаардлагаа ч сургуулиудад хүргэсэн. Тамирчид маань сургуулиасаа дүнгийн тодорхойлолтоо албан ёсоор авчирч, тэмцээнд оролцох эрхээ авдаг. Цаашдаа сурлага сайтай, нийгмийн идэвхтэй, спортлог оюутнуудын тэтгэлэгт хамрагдах боломж ч нэмэгдэж байгаа юм.

- Танай холбооны зорилго юу вэ?

- Холбоо маань 2017 оны аравдугаар сард шинэчлэгдээд дандаа залуучуудаас бүрдсэн. Шинэ менежментээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн бус байгууллага гэдэг утгаараа залуус маань бүгд өөрсдийн ажилтай. Ажлынхаа хажуугаар сонирхол, хүсэл эрмэлзлээрээ холбооныхоо ажлыг хийж байгаа. Бид нар Монголдоо сагсан бөмбөгийг, багийн спортыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Үүний тулд жижиг төлөвлөгөөнүүд гаргаад, ажиллаад явж байна даа. Өнгөрсөн онд “Оны оюунлаг оюутан тамирчин”-аар 4 оюутанг дүнгийн голч, төлөвшил, нийгмийн идэвхи болон ур чадварыг нь харгалзаж үзээд тодруулсан. Үүнийг би ганцаараа санаачлаад, гаргасан юм биш. Дэлхийн том гүрнүүдэд туршигдсан, практик дээр батлагдаж хэрэгжээд үр дүн нь гарчихсан юм. Тиймээс бид нар “Оюунлаг оюутан тамирчин” хөтөлбөрийн дагуу ажиллаж байна. Жишээлбэл, одоо оюутны лигийн тэмцээнд оролцож байгаа оюутнууд заавал 2,5-2,8-аас дээш голчтой байж оролцох эрхтэй. Энэ шалгуур үзүүлэлтийг эрэгтэй, эмэгтэйгээс нь үл хамаарч, авч үздэг. Ингэснээр оюутнууд маань хичээлдээ шамдаад зогсохгүй хувь хүний цагийн менежмент, багаар ажиллах чадвар гэх зэргээр хөгжиж байна. Тамирчид ч гэсэн хичээлээ хийж чаддаг, спортынхоо хажуугаар сурлага, боловсролдоо анхаардаг гэсэн ойлголтыг нийгэмд өгч байгаа. Цаашдаа Боловсролын яам ч, их дээд сургуулиуд ч хүүхдийн сургалтад суурилсан спортыг хөгжүүлэх тал дээр анхаарч, үйл ажиллагаандаа оруулж хэвшүүлвэл зүгээр байх.

- Та бүхэн НИТХ-тай хамтарч ажиллаж байгаа гэсэн. Хамтын ажиллагаа болон цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

- НИТХ-тай хамтарч ажиллаж байгаа нь яг залуучууд руу чиглэсэн хөтөлбөр ямар хэмжээнд хийгдэж байгааг харуулж байгаа байх. 190 мянга гаруй оюутны тэн хагас нь энэ спортыг сонирхож, тодорхой хэмжээнд хичээлэж тоглож байгааг бусдад нь үзүүлж, мэдрүүлж яваа. Гол нь улс, эх орны ирээдүй болсон оюутан залуусаа шоу цэнгээнээс хол, спортоор хичээллэдэг, эрүү саруул, оюунлаг байлгахаар хичээж ажиллаж байна. Бид нар НИТХ-тай 2018 оноос эхлэн хамтарч ажиллаж байгаа. Энэ хугацаанд оюутан залуус руу чиглэсэн лекц, семинар, уулзалт гэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгууллаа. Цаашдаа ч хийх ажил их байгаа. Дотооддоо болон гадаад харилцаагаа өргөжүүлж, илүү их өгөөжөө өгсөн ажлууд хийнэ. Учир нь сагсан бөмбөгөөр хичээллэснээр хүмүүс багаар ажиллах чадвартай, тэсвэр хатуужилтай болж, түргэн хугацаанд шийдвэр гаргах, сэтгэн бодох зэрэг ур чадварт суралцдаг.


Энэ жилийн “All Star” тэмцээний алсын зайн шидэлтийн аваргаар МУБИС-ийн 4-р курсийн оюутан Т.Батсүх, “Отгонтэнгэр” их сургуулийн 2-р курсийн оюутан Б.Даваасүрэн тодорч, улирлын үнэ цэнэтэй тоглочоор “Сити” их сургуулийн 3-р курсийн оюутан Т.Цогбадрах, “Этүгэн” их сургуулийн 3-р курсийн оюутан Б.Цацрал нар шалгарлаа. Мөн Цагираган дээр довтлох тэмцээний тэргүүн байрыг  МУИС-ийн 4-р курсийн оюутан А.Энхбаясгалан, ХҮИС-ийн 2-р курсийн оюутан Б.Бишрэлт нар хүртэв. “All Star” тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор МУБИС-ийн 2-р дамжааны оюутан Г.Дамдинжав, Их Засаг олон улсын их сургуулийн 3-р курсийн оюутан Г.Эрдэнэбилэг нар тус тус хүртлээ.

ЗурагТайлбар









“Бүх оддын тоглолт маань амжилттай болж өндөрлөлөө. Бид бүхэн цаашид улам хичээж ажиллах болно. Энэ улирлыг бид нар “Нийслэлийн спортыг дэмжих улирал” болгон ажиллаж, тэмцээнүүд зохион байгуулж байна. Өнгөрсөн онд эрчимтэй үйл ажиллагаа зохион байгуулж, амжилттай ажилласан болохоор энэ жил оролцох сургуулийн тоо нэмэгдэж, багш нар ч оюутнууд хичээлдээ анхаарч эхэлснийг онцолж, бидний ажлыг дэмжиж байна. Нийслэлд 90 гаруй их дээд сургууль бүртгэлтэй байгаагаас манайх 35 сургуультай хамтарч ажиллаж байгаа. Холбооны үйл ажиллагаа маань өргөжиж байгаад баяртай байна” гэж МОСБХ-ны нарийн бичгийн дарга Г.Өсөхбаяр хэллээ.

Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад “Pepsi Mongolia”, “G-Mobile”, “INNOV Style”, “Pedro Brend”, “Оюуны Ундраа”, “Meme Chat” хамтран ажилласан байна. “All Star” тоглолтын үеийн гэрэл зургуудыг хүргэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
14 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
14 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
0
1
1
0
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Prime 2019.03.04 66.181.161.16

Тэнүүн МОСБХ аваад их сэтгэл гаргаж, бүтээлчээр ажиллаж байгаа шүү. Үйл ажиллагаа нь их өөр болсон. Баяр хүрье! Эцэг эхийн буян гээд дээшээ хараад хэвтээд байдаг шоучин нөхдүүд шиг биш хөдөлмөрлөж хүмүүжиж байгаад баяр хүргье! Цаашид илүү ихийг хийгээрэй. Тэгэхдээ шудрага замналаар! Pls

0 Хариулах