Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОУХМ Л.Отгонбаатар Азийн аварга боллоо


Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Ганцаарчилсан барилдаанууд өчигдөр өндөрлөж, өнөөдөр багийн барилдаан болох юм.

Ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр хүнд жингийн буюу эрэгтэй -90кг, -100кг, +100кг жин, эмэгтэй -78кг, +78кг жингийн барилдаанууд явагдлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -100кг жинг тэргүүлэн барилдсан ОУХМ Л.Отгонбаатар урамтай сайхан барилдаж, Азийн аварга боллоо. Тэрбээр жингээ тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Кувейтын жүдоч А.Алшаммариг цэвэр ялсан юм. Хэсгийн аваргын төлөө Казахстаны А.Серикбаевыг цэвэр ялж, хагас шигшээд Т.Такаяваг мөн л цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Алтан медалийн төлөө БНСУ-ын Ж.Вонтой барилдан даралтад оруулж, цэвэр ялалт байгууллаа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
4 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
4 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.