Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Оюу толгой” компани 2018 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

“Оюу толгой” ХХК 2018 онд өндөр бүтээмжтэй ажиллаж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ.


“Оюу толгой” ХХК 2018 онд өндөр бүтээмжтэй ажиллаж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Арванхоёрдугаар сард “Оюу толгой” Монгол Улсын Засгийн газартай “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ” байгуулж, уурхайн цогцолборыг дотоодын эх үүсвэрээс, урт хугацаанд эрчим хүчээр хангах шийдэлд хүрсэн юм.  

“Оюу толгой”-д ажиллаж буй 17 мянга орчим хүний 92.6 хувийг монголчууд, үүний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна

“Оюу толгой”-н хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилласны хүчинд өнгөрсөн онд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.16 байлаа. 2018 оны IV улирлын байдлаар “Оюу толгой”-д ажиллаж буй 17 мянга орчим хүний 92.6 хувийг монголчууд, үүний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна. Нийт ажиллах хүчний 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байна. “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын хараагаа мөрдлөг болгон ур чадваржуулах сургалтууд тогтмол явуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа нягт уялдуулан ажиллаж байгаа.  2018 онд нийт 904,641 хүн/цагийн сургалт явуулж, 17 мянга орчим үндсэн болон гэрээт ажилчдыг хамруулсан.    

Өмнөговь аймагтай хийсэн хамтын ажиллагааны гэрээний гурван жилийн ой тохиохтой зэрэгцэн орон нутгийн томоохон бүтээн байгуулалтуудыг амжилттай дуусгаж, ашиглалтад өглөө. Үүнд, Сум дундын малын эрүүл мэндийн төв, Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км зам зэргийг онцлон дурдаж болно.  

“Оюу толгой” компани 2010-2018 онд татвар, хураамж болон бусад төлбөрт 2.3 тэрбум ам.доллар төлсөн. Үүнээс 322 сая ам.долларыг нь 2018 онд төлж, улсын төсөвт төвлөрүүлээд байна.
 “Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахдаа ердөө 0.4 шоо метр буюу дэлхийн ижил төрлийн үйл ажиллагаатай уурхайдын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж, олон улсад жишиг болохуйц байгаль орчны гүйцэтгэлээ бататгав. Тус тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88 хувь байлаа. “Оюу толгой”-н усны менежментийн үр дүнг үнэлэн Олон улсын санхүүгийн корпораци “Шилдэг ус хэмнэгч” байгууллагаар шалгаруулсан. Усны хэрэглээ болон нөөцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.  

“Оюу толгой” компани 2018 онд 898 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 618 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010-2018 онд үндэсний худалдан авалтад 2.7 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан бөгөөд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 413 сая ам.доллар зарцуулсан байна.  

“Оюу толгой” ХХК-ийн 2018 оны IV улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
 
2018 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан

Онцлох үзүүлэлтүүд: 

  • 2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг зэс 2.6, алт 1.8 хувиар давуулан биелүүлэв.  
  • 2018 онд 159,100 тонн зэс үйлдвэрлэсэн нь 2017 оныхоос 1.1 хувиар өссөн дүн юм.  
  • 2018 онд 285,000 унци алт үйлдвэрлэсэн нь 2017 оныхоос 150 хувиар өссөн дүн юм.  

Хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор 2018 оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл 2017 оны мөн үеэс 234.3 хувиар өссөн. Хүдэр дэх агуулга, метал авалтын хэмжээ өссөн ч, боловсруулсан хүдрийн хэмжээ буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл 2017 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төлөвлөгөө ёсоор ил уурхайн олборлолтын IV шатны хатуулаг өндөртэй хүдрийг боловсруулсан тул олборлолтын VI шатны хатуулаг багатай хүдэр боловсруулж байсан 2017 оны дөрөвдүгээр улирлын үетэй харьцуулахад тээрмийн ашиглалтын түвшин 13.6 хувиар буурсан.  

2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл 180,000-220,000 унци байх таамагтай. Ил уурхай оны турш IV шатны хатуулаг өндөртэй хүдэр олборлоно. 2019 онд тээрмийн ашиглалт ойролцоогоор 40 сая тонн байна.  
2019 онд гүний уурхайд 15-16 км хөндлөн малталт хийх төлөвлөгөөтэй байна.
 
“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ. Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов.

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0