Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Оюун ухааны өндөр чадамжтай хүмүүст байдаг 3 муу зуршил


Сэтгэл судлаачдын хэлж буйгаар оюуны өндөр чадамжтай хүмүүст ийм 3 шинж чанар түгээмэл ажиглагддаг гэнэ. 

1. Оройтож босох 

Нэгэн судалгаа оюуны өндөр чадамжтай хүмүүсийг оройтож босох хандлагатай байдаг хэмээн үзжээ. IQ нь өндөр хүмүүс оройтож унтах хандлага ихээр ажиглагддаг. Тэд орой үдшийн цагаар аливаа зүйлийг хийх, бодож төлөвлөх нь давамгайлдаг гэнэ. Ийм ч учраас тэд өглөөг хүндхэн эхлүүлдэг талтай. Энэ тал дээр хүмүүс Леонардо да Винчи, Альберт Эйнштейн, Чарльз Дарвин, Элвис Пресли гэх мэт олон хүнийг дурдаж болох юм.

2. Хараалын үг хэлэх

Нью-Йорк хотын Марист коллежийн судлаачид энэ тал дээр сонирхолтой судалгаа хийсэн байна. Хараалын үг хэрэглэдэг хүмүүс үгийн баялагтай бас оюуны өндөр чадамжтай байдаг тухай тэд дурджээ. Өөрсдийн мэдрэмжээ шууд илэрхийлж чаддаг, илүү шулуун шударга байж чаддаг хүмүүсээс та мөн үүнийг анзаарч болно. Хэлэх гэсэн үгээ шууд хэлдэг хүмүүсийг энэ төрөлд хамруулах юм. Мэдээж хэрэг хүмүүс хараалын үгийг хэдхэн муухай үгээр төсөөлөх нь бий. Харин та урьд өмнө нь хэний ч сонсож байгаагүй тийм үг, өнгө аясаар ярьж, бухимдлаа илэрхийлдэг хүнтэй таарч байсан уу? Тэдний тархи маш сайн ажилладаг болж таарч байна.

3. Замбараагүй өрөө 

Эмх замбараагүй байдал бас нэгэн шинж тэмдэг гэнэ. Миннесота мужийн их сургуулийн сэтгэл судлаачдын үзэж буйгаар эмх замбараагүй байх нь өндөр чадамжтайг илтгэнэ. Ийм төрлийн хүмүүс маш бүтээлч бас ихээхэн завгүй байдаг гэнэ. Өөрсдийн ажилдаа, мэдрэмжиндээ төвлөрч, аливаа зүйл, орчинг үл тоох нь тэдний нэгэн шинж чанар гэнэ шүү.

Эх сурвалж: The Power of Silence by Mary Wright


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
29 минутын өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
2
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
27
9
0
1
1
3
17

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.29 150.129.140.181

Eeeey

0 Хариулах


Буяка 2019.08.25 180.149.98.106

3-уулаа байдагууд нь цугларъя

1 Хариулах