Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан өнөөдрөөс эхэлнэ


Дөрвөн жил тутамд сонгодог урлагийнхны дунд зохион байгуулагддаг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит XVI тэмцээн зургадугаар сарын 17-30-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Сонгодогийнхны хүлээлт болсон тус уралдаан өнөөдөр Москва хотын цагаар 19:00 цагт Чайковскийн нэрэмжит консерваторийн их танхимаас нээлтийн концертоо хүргэж, тус тоглолтдоо үе үеийн тэргүүн байрын эзэд, түүний дотор төгөлдөр хуурч Даниил Трифонов, дуучин Г.Ариунбаатар, Марийнскийн Театрын оркестр, нэрт удирдаач В.Гергиев нарыг уриад байгаа аж.

Төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлөөр уралдаан зохион байгуулагддаг бол энэ уралдаанаас гууль болон модон үлээврийн категорийг нэмснээрээ онцлог болж байна. Энэ жил нийт 231 оролцогчдоос 42 нь эцсийн шатанд шалгарч тэднээс категори бүрт тэргүүн, дэд байрууд нийлсэн нийт 25 шагнал олгогдож түүнээс 1 оролцогч Гран-при шагналыг хүртэнэ. 

1958 оноос зохион байгуулагдах болсон эл уралдааны хөгжимчид, дуучдын уран бүтээлийн замд томоор нөлөөлдөг хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг ба тэргүүн байрын эзэд 20,000 евроны шагналтай байсан бол энэ жилээс 30,000 болж, Гран-прийн шагналын эзэн 100,000 евроны эзэн болох аж. 

Монгол улсаас энэ жил тус тэмцээнд оролцох эрхийг дуулаачийн төрөлд Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Д.Бат-Эрдэнэ нарын дөрвөн дуучин авсан ба оролцогчдын танилцуулгыг уралдааны сайтаас үзэхээр байршуулжээ.

Уралдаан Москва, Санкт-Петербург хоёр хотод зэрэг эхэлж medici.tv уламжлалт ёсоор шууд дамжуулан хүргэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Уржигдар
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.