Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Пикачу үзэхээр ирсэн дүүрэн хүүхэдтэй танхимд аймшгийн кино гарч айдас хүйдэс болжээ


"Мөрдөгч Пикачу" шиг ийм өхөөрдөм дүртэй кино ойрд гараагүй болохоор ч тэр үү хүүхдүүд жинхэнэ шуурч байгаа шинжтэй. Гэтэл Канадын Монтреаль хотод байрлах "Cinémas Guzzo" кино театрт эцэг эх, хүүхдүүд бүгд шоконд орсон байна. Кино эхлэхийн өмнө янз бүрийн кинонуудын трейлер гарч эхэлсэн цагаас л тэд нэг л зүйл биш байгааг анзаарчээ. Нэг залуу тухайн үед шууд "live" жиргээ хийснийг мөн хүлээн авна уу.

Миний сууж байгаа кино танхимд "Мөрдөгч Пикачу" эхлэхийн өмнө "Annabelle Comes Home" киноны трейлерийг гаргаж байна. ХҮҮХДҮҮДЭЭ, ӨӨР ТИЙШЭЭ ХАРААРАЙ... ҮГҮЙ ЭЭ 

Хүүхдүүд уйлж эхэллээ. Одоо "Joker"-ийн трейлер гарч байна. 

ОДОО "CHUCKY"-ГИЙН ТРЕЙЛЕР ГАРЧ БАЙНА. ХҮҮХДҮҮДЭЭ, ҮГҮЙ ЭЭ 

Тэгээд тэд "LA LLORONA" аймшгийн киног таслахгүйгээр гаргаж эхэлсэн байна. Томчуудын хувьд бол үнэхээр хөгжилтэй зүйл болсон нь тодорхой. Та энэ бичлэгээс сонсож болно.

Буруу кино гаргаж буйгаа ойлгосон даруй тэд шууд болиулж, үргэлжлүүлээд "Мөрдөгч Пикачу"-г гаргасан байна.

Эх сурвалж: Unilad.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
2
22 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
3
Өчигдөр
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
56
0
3
9
1
0
10

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.