Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Pixar"-ийнхан кинон дотроо дараачийн бүтээлээ нууж ирсэн 20 гайхалтай баримт


"Pixar"-ийн уран бүтээлчид бидэнд олон гайхалтай хүүхэлдэйн кино бүтээж өгсөн. Гэвч тэд 2001 онд "Monsters Inc" бүтээх явцдаа мэргэн санаа олж, түүнээс хойших кино бүртээ дараагийн гарах киноны жижиг дүрслэл үлдээж ирсэн гэдгийг та анзаарч байв уу? 

Үгүй бол, наашаа суу. Тэгэхээр ийм байна... 

"Monster's Inc" (2001) кинонд бидний сайн мэдэх немо загас гурван ч удаа харагдаж өнгөрдөг. "Finding Nemo" хоёр жилийн дараа буюу 2003 онд нээлтээ хийсэн. 

Харин "Finding Nemo" кинонд шүдний эмчийн хүлээлгийн танхимд суугаа хүү "The Incredibles" (2004) киноны комик номыг уншиж байгаа нь харагдана. 

Мөн "Finding Nemo" дээр загаснууд шүдний эмчийн өрөөнөөс оргож буй хэсэгт "Cars" (2006) киноны Луиги зөрж өнгөрнө. 

"The Incredibles" (2004) киноноос "Cars 2" (2011) дээр гардаг "Doc Hudson" машиныг харж болно. 

"Ratatouille" (2007) дээр Реми харх өрөө дамжин зугатах үед "Up" (2009) киноны Даг нохойны сүүдэр гарна.

"Ratatouille"-ийн үргэлжлэл, "Your Friend the Rat" (2007) богино хэмжээний киноноос та "WALL-E" (2008)-г харах боломжтой. 

Харин WALL-E (2008)-г үзсэн гярхай үзэгчид WALL-E-ийн өрөөн дэх зурагтны хажууд "Up" (2009) киноны Карл Фредриксэний теннисний бөмбөгөн таягийг анзаарна. 

Ингээд дуусаагүй ээ. "Up" (2009)-ийг үзэж байхад "Toy Story 3" (2010)-ийн эсрэг дүр Лотсо баавгай харагдаж байгаа биз. 

"Toy Story 3" (2010) кинонд Андигийн өрөөний хананд "Cars 2" (2011)-д гардаг Финн МкМиссилийн зураг өлгөөтэй бий. 

"Cars 2" (2011) харин дараа жил нь нээлтээ хийх "Brave" киноны гэр бүлийн зураг бүхий хивстэй байна. 

"Brave" (2012) үзэж байхдаа та шулмын модон тоглоомууд дундаас Салли мангасыг харах боломжтой. "Monsters University" кино 2013 онд нээлтээ хийсэн.  

"Monsters University" (2013) дээр харин "The Good Dinosaur" (2015) киноны гол дүрийн үлэг гүрвэлийн тоглоомон хувилбар байлаа. 

Харин "Toy Story That Time Forgot" (2014) богино хэмжээний кинонд Масоны тоглоомын өрөөний хана удахгүй нээлтээ хийх гурван ч киног нууцлаг дүрсэлсэн байв. "Inside Out" (2015), "Cars 3" (2017), "Coco" (2017). 

2015 оны супер хит "Inside Out" (2015) кинонд гол дүрийн охин Райлигийн зүүдэн дунд "The Good Dinosaur"-ийн Форест Вүүдбаш, Арло харагдана. Уг киноны таван сарын дараа нээлтээ хийсэн билээ. 

"Good Dinosaur" (2015) кинонд голын дунд "Finding Dory" (2016)-ийн Ханк наймаалж байгааг харж болно. 

"Finding Dory" (2016) киноны ачааны машины жолоочийн баруун гар дээрх шархны лент дараа жил нь нээлтээ хийх Cars 3 (2017) киног бэлгэдэв. 

"Cars 3" (2017) үзэж байх зуур тань "Coco" (2017) киноны Санта Сецилиа тосгон үзэгдээд өнгөрнө. 

Эцэст нь "Coco" кино дотроос 2018 онд нээлтээ хийсэн "Incredibles 2" киноны постерийг олж харна гэж хэн санах билээ. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
4
51
0
0
0
38
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

So what 2019.02.19 66.181.161.108

So what, garaad ongorson hoino ni bish sayhan garsan kinonoos taamag devshuulvel deer ym bushu

13 Хариулах


Зочин 2019.02.19 103.10.21.47

Тэгээд чи дэвшүүлээдхээч пиздэ минь

2 Хариулах


Зочин 2019.02.19 66.181.160.78

shaa

3 Хариулах


Зочин 2019.02.19 202.55.188.35

goy humuus shuu psda gej

1


Зочин 2019.02.19 202.9.43.241

hahahahahaha

1