Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Playlist: Энэ сарыг угтан санал болгож буй 15 шинэ дуу


Уламжлал ёсоор энэ сарын угтан сонсох шинэ дуу хөгжмүүдийг танилцуулж байна. Хүйтэн өдөр хоногуудыг шинэ дуу хөгжмөөр даван гарцгаая!

1. maye - Tú

Есдүгээр сарын дундуур гарсан дуу. Танд үнэхээр таатай дулаан мэдрэмж төрүүлнэ. Хурдхан нэг плэйлист гаргаад та бүхэнд сонсгохсон гээд байж байлаа.

2. SALES - Your Own

Таныг тайвшруулж чадах дуунуудын нэг. Хүйтэн байгаа ч гэсэн гудмаар алхаад явмаар ч юм шиг.

3. Peggy Gou - Starry Night

БНСУ-ын хөгжмийн ертөнцөөс тэс ондоо, бүр цоо шинэ гэж хэлж болмоор өнгө төрхтэй гарч ирсэн уран бүтээлч. Клип нь, аялгуу нь танд өөрөө хэлээд өгнө. 

4. Isaac Sharon - 1996

Хүмүүсийн дунд танил болж амжаагүй уран бүтээлчдийг та бүхэндээ бас сонирхуулах нь миний сонирхол болохоор энэ дуучныг дунд нь оруулж байна. "Baby Blue" гээд дууг нь бас сонсоод үзээрэй.

5. björk : mutual core

Энэ бүсгүйн уран бүтээлүүдтэй юу ч ярих билээ дээ. Түүний уран бүтээлүүдээр бид гарцаагүй цангаж байжээ. Энэ бичлэгийг дахин оруулсан нь гайхалтай бэлэг байлаа.

6. Ghostly Kisses - Touch (Acoustic)

Жаахан гуниглаж, бүүдгэр мэдрэмж авмаар байгаа хүмүүст зориулъя. Хамгийн гол нь энэ клип! Өнгө, дүрслэл нь маш их таалагддаг.

7. Beabadoobee - I Wish I Was Stephen Malkmus

Үнэхээр авьяаслаг, бас сонсогчдынх нь тоо огцом нэмэгдэж байгаа мундаг залуу уран бүтээлч. Бусад дуунуудыг нь бас сонирхоод үзээрэй.

8. CHOIDOG & TOMM - Taaraldah baih

Энэ дууг надаас бусад бүх хүн сонсчихсон байх. Харин би дөнгөж сая л сонслоо. Үнэхээр таатай бүтээл болжээ.

9. J-Hope ft Becky G - Chicken Noodle Soup

BTS, baby. Би тэр хамтлагт, бас тэр 7 залууд бүгдэд нь их дуртай болохоор энэ дууг гарахад нь шууд сонссон. Мэдээж миний сонирхдог төрөл биш л дээ. Гэхдээ л...   

10. French 79 - Hometown

Дөнгөж л энэ дуугаар нь олж мэдсэн юм. Та бүхэнд сонирхолтой санагдаж магадгүй.

11. Keaton Henson - Initium

Нэг сайхан мэдээ. Китон Хэнсон эргэн ирж байна. Бүр шинэ цомгийн хамтаар! Дууг нь сонсоод сэтгэл хөдлөхгүй байж чаддаггүй уран бүтээлчдийн нэг.

12. Temples - Hot Motion

"Temples" бол гарцаагүй өөрсдийн өнгө төрхтэй хамтлаг. Хэдхэн хоногийн өмнө бас шинэ дуу нь гарсан. Сонсоод үзээрэй!

13. Arcade Fire - Haiti

  Arcade Fire энэ дуугаа дахиад оруулчихсан байна.  

14. AURORA - Apple Tree

Ойрд шинэ дуунууд нь гараад л байгаа шүү. Өмнө нь "Онцлох дуу" гээд дуунуудыг нь хүргэж байсан.

15. VIDEOCLUB - What are you so afraid of

Энэ плэйлистээ уг дуугаар дуусгахаар шийдлээ. Яг иймэрхүү л дуу сонсож баймаар өдөр хоногууд шиг санагдсан болохоор тэр.

Энэ бүх дууг ар араас нь сонсохыг хүсвэл ЭНД дарж youtube playlist-ээр зочлоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
9 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.02 49.0.170.82

anhaa huurhun shuu :))

0 Хариулах


Зочин 2019.10.01 43.242.243.131

duunuud l harah gej en site ru handah yumda

0 Хариулах


Sanaa 2019.10.01 202.131.254.202

Лоов юүү Анхзаяа <3

0 Хариулах


davaa 2019.10.01 66.181.161.71

peggy gou дуучин биш лдэ

0 Хариулах


Зочин 2019.10.01 192.82.66.25

Nandin ymaa.

0 Хариулах