Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playlist: "Playtime" наадам болоход 30 хоног үлдлээ буюу энэ сард сонсох 12 дуу


Хөгжимд хайртай залуус яг одоо догдолж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь "Playtime" наадам болоход ганцхан сар үлдээд байна шүү дээ. Цаг хугацаа ойртсоор байгаа энэ үед та ирэх хамтлаг дуучдаас шинэ содон дуунуудыг нь сонсож амжаагүй л явна уу. Хэд хэдэн дууг санал болгож байна.

1. Sunset Rollercoaster - Vanilla Villa

Тус хамтлагийн саяхан гаргасан шинэ дууг сонсоорой. Танд янз бүрийн мэдрэмж холилдсон хачирхалтай бодлууд төрүүлэх байх. Плэйтайм дээр ирэх хамтлаг шүү дээ. Сонсохгүй байж болохгүй.

2. Onra - Ms.Ho

Onra бол яг одоогийн цаг агаарт хамгийн тохирсон уран бүтээлч гэж хэлж болно. Хөнгөн хэмнэлтэй, уянгалаг гээд л...

3. Toulouse Low Trax - Wooden Words

Бойлер рүүмд хүртэл тоглож явлаа. Хөнгөн хэмнэлтэй аялгуунд алхаж явмаар байна уу? Гэхдээ зүгээр ч нэг алхах биш шүү. Маш гоё хэмнэлтэйгээр... 

4. Dabda - Look of a Dream

Хөгжмийн наадам дээр ирэх Солонгос хамтлаг. Энэ дууг нь сонсоод шууд татаж авсан байдаг юм аа. Их хөөрхөн хэмнэлтэй гэгээлэг дуу байна лээ.

5. Yo La Tengo - The Summer

Зун байна даа, зуны нэг дуу оруулъя даа.

6. Magnolian - Indigo

Энэ дууг нэг сонсоход дахиад тав сонсмоор санагдана. Анх нэг тоглолт дээр сонсоод хурдхан л клипээ цацаасай гэж хүсдэг байлаа. Энэ зуны нандин дуунуудыг нэг!

7. Bodikhuu - SO Smooth Operator

Бодьхүүгийн хөгжимгүй зун гэж үгүй. Хэмнэлийг мэдрээд хамтдаа энэ хөгжимд бүжицгээе ээ...

8. Wondha Mountain - Signs got me to move on (Inda Divonne)

За бүгд энэ дуунд хамгийн гоё хөдөлгөөнүүдээ хийж бүжиглэцгээнэ шүү. Цаанаа л нэг зэвүүн. Нэг хоёрын гурав аа...

9. Титэм - Талын цэцэг

Цаанаа л нэг сайхан шүү. Дурсамж сэргээсэн дуунууд сонсоод явах гоё.

10. Elis Paprika & The Black Pilgrims - Stupid Song

Энэ хамтлагийг л маш их хүлээгээд байгаа юм даа. Жинхэнэ доргиох байх аа!

11. REC ON - 1000 бээр

1000 бээр дуу караокед байдаг юм байна лээ шүү, манайхаан.

12. Kingston Rudieska - Where is My Dream

Плэйтайм болохыг хүлээнгээ энэ дуун дээр цугтаа залхуурцгаая. Солонгос хамтлагуудад үнэхээр, үнэхээр, үнэхээр хайртай болоод байгаа шүү. Тун удахгүй хамтлагуудын тухай дэлгэрэнгүй мэдээллээр эргээд уулзацгаая!   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
4 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.04 202.9.43.156

Sayhan l jil huleene geed baij baisan.

0 Хариулах