Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Playtime 2019”: Хөгжмийн наадам тэдэнд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?


“Playtime” хөгжмийн наадам энэ сарын 5-7-нд 18 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. "Монгол шилтгээн"-д болсон тус наадмын үеэр дуу хөгжмөөс гадна олон сонирхолтой хөтөлбөр зарлагдсан нь зорин очсон хүмүүст ихээхэн таалагджээ. Бид “Playtime” наадмын үеэр зарим хүнээс сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.

Оли

Би энэ жил Үүдээгийн хамтлагт бөмбөр тоглосон. “Playtime” наадамд хоёр дахь жилдээ ирж байна. Өнгөрсөн жил үзэгчийн хувиар ирсэн бол энэ жил хамтлагт тоглох боломж гарлаа. Артист болохоор VIP-гаар үйлчлүүлэх боломжтой нь сайхан санагдсан шүү. Тоглолтод оролцсондоо маш их баяртай байна. Монголд хэр удахаа мэдэхгүй байгаа ч дараа жил байвал заавал ирнээ.

Б.Тэлмэн

Өмнө нь “Playtime”-ын тухай их сонсож, ирэхийг мөрөөддөг байсан. Энэ жил анх удаа ирэхдээ сайн дурын ажилтнаар оролцож байна. Энд эмх цэгцтэй, маш сайхан санагдаж байгаа. Зохион байгуулалт сайтай, хүмүүс нь ч гэсэн гоё уур амьсгалтай, цэвэрхэн болж байна. Залуучууд их соёлтой, боловсон болсон юм шиг санагдсан. Олон өдөр үргэлжилж, маш олон залуус цугларсан ч гэсэн зодоон цохион хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл гараагүй. Сайн дурын ажилтнаар “Playtime” наадамд оролцсондоо баяртай байна.

О.Лхамянжин

Би анх удаа энэ наадам дээр ирж байна. Хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ ирсэн. Бага насны хүүхэдтэйгээ өдрийн цагаар ирвэл тохиромжтой санагдсан. Хүүхдүүддээ хөгжмийн боловсрол олгож, тоглуулахад орчин нь гоё санагдлаа. Миний хувьд Магнолианы дуунууд их таалагдсан.

Д.Гэрлээ

Сайн байна уу, намайг Гэрлээ гэдэг. Би “Playtime” наадмыг анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь үзэж байна. Жил бүр өмсөх хувцсаа бэлдэж, оёж шидэхдээ ч тулна. Хүлээж, догдолж байж үздэг. Энэ удаагийн наадмаар өдөр нь ирж, шөнөдөө буцаж байгаа. Энэ жилийн наадмын хүрээ нь их тэлжээ, зорин ирэх хүмүүс ч ихэссэн байна. Өчигдөр Гачуурт руу орж ирээд л бараг хоёр цаг түгжирч, ирээд зогсоол олдохгүй байлаа. Энэ жил далайцтай, маш гоё болж байна. Ер нь жил бүр сайхан болдог. Онцлоод хэлэх гэхээр хэцүү. Дандаа л гоё үйл явдал, дурсамжтай байдаг. Хамтлаг бүр нь сайхан мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Нисванисын тоглолт дээр жинхэнэ “савах” шиг л боллоо. “Playtime” наадмын хөгжим, дуугаралт улам л гоё болоод байна шүү.

Марал

Ноднин анх удаа “Playtime” дээр ирсэн. Олон газар зэрэг үйл ажиллагаа болж, хамтлаг дуучид тоглож байгаа нь таалагдсан. Би ихэнх цагаа “Нааглихац” тайз дээр л өнгөрүүллээ. Миний сонирхдог deep house, underground жанрын хөгжим, дуу тэнд голцуу тоглогдсон л доо. Хоол, уух зүйлсийн үнэ боломжийн шүү, хэт үнэтэй биш. Ариун цэврийн хүртээмжээ л нэмэгдүүлмээр санагдлаа, оочир ихтэй байсан учраас хугацаа их алдсан.

Мишээл, Мөнгөлдэй

Хамгийн анх “Night train” хамтлагийн дуучин зохион байгуулах үеэс “Playtime” наадмыг мэднэ. Тэгээд нэлээн хэдэн жил завсарлаж байгаад энэ жил ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Олон төрлийн хөгжмийн урсгал орж ирсэн болохоор хүмүүс сонирхдог чиглэлээрээ дуртай асартаа очиж болох юм байна. Бид хоёрын сонсдог байсан хамтлаг дуучид энэ удаа бараг байхгүй байх шиг байна. Ганцхан Нисванис байсан. Шинээр маш олон гоё хамтлаг гарч иржээ. “Rec On”, “Growl of Clown” гээд л. Өмнө нь цөөхөн хамтлаг үздэг байсан бол одоо маш олон шинэ хамтлаг үзэж байгаадаа баяртай байна. Гадаадаас ч олон хамтлаг иржээ. Японы “People jam” хамтлагийн ур чадвар маш их таалагдсан. Дотоод эрчим хүч ихтэй, түүнийгээ илэрхийлж байгаа нь гайхалтай байлаа. Урлагийнхны гол ялгарал нь түүгээр л харагддаг шүү дээ.  

Daavkaa
Би 2012 оноос хойш “Playtime” наадмыг алгасалгүй үзэж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн олон асар, тайзтай болж зэрэг олон үйл ажиллагаа болж байна. Хүмүүсийн сонирхолд бүрэн нийцэж, хүссэн зүйлсийг нь хангаж чадаж байгаа нь давуу талтай санагдсан. Энэ жил “Silhouette Tuesday” хамтлаг гоё байсан. Бас охидын “Andromeda” хамтлаг маш их таалагдсан. “Playtime” дээр хүмүүс жил бүр гоё хувцаслаж ирдэг нь сайхан санагддаг.

П.Гантулга

Би “Playtime” наадам дээр хоёр дахь удаагаа ирж байна. Уржнан анх удаа ирээд буцсан. Энэ жил гэр бүлээрээ зориод ирлээ. Сайхан байна. Залуусын хувцасны загвар маш их таалагдаж байна. Зарим нь аяллын ч юм шиг хувцастай байхад нөгөө хэсэг нь “гаж” стильтэй байх жишээний. Залуучуудын оролцоо, үйлчилгээ сэтгэлд нийцэж байгаа шүү. Нялх хүүхэдтэй явж байгаа болохоор гол тайзруу ойртсонгүй. Гэхдээ “Rec On” хамтлагаас эхлээд рокууд байна шүү. Ганц рок гэлтгүй хип хоп, поп гээд л олон урсгалын дууг сонсох боломжтой байгаа нь сайхан байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
19 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
1
2
10

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.10 103.229.121.239

Б.Тэлмэн гэж үнэхээр хөөрхөн хүү байна лээ. Хэдий сайн дурын ажил хийж байгаа ч ажлаа чин сэтгэлээсээ хийж хүмүүст эелдэгээр заавар зөвлөгөө өгч байгаа нь маш их таалагдсан. Хүн бүр энэ хүү шиг урдах ажлуудаа сэтгэлээсээ хийгээд явбал Монгол улс хөгжих амархан шүү дээ. ПТ 2019 наадам маань сайхан болсон. Бүгдэд нь баярлалаа.

0 Хариулах


Зочин 2019.07.10 66.181.190.169

Aimar ih huntei, taiz hoorondiin zai ni oirhon bolohoor sonsogdood, noiliin asuudal yriad yahaw, jilees jild olon humuusiig tatah zorilgotoi yum bol oligtoihon shig buh yum ni hureltseheer hiideg ch boloosoi

0 Хариулах


Зочин 2019.07.10 202.126.88.188

гэрлээ гоё бншд хахах

0 Хариулах